Энэ жил 280 мянган га-д тариалалт хийнэ

жилийнхээс 130 мянган га-гаар нэмэгдэж байгаа гэсэн үг юм. Yүнээс үр тариа 260 мянган га-д , төмс 12 мянган га-д, хүнсний ногоо 7.5 мянган га-д тарихаар төлөвлөөд байгаа юм байна. Хэрвээ дээрх хэмжээний газарт тариалалт хийвэл улсын дундаж ургацаар тооцоход дотоодынхоо үр тарианы хэрэгцээний 70 хувийг, төмсний 100 хувь, хүнсний ногооны 60 орчим хувийг хангах бололцоотой болох гэнэ.

Хаврын тариалтад 45 мянган тонн үр хэрэгтэй аж. Yүний 20 мянган тонныг нь аж ахуй нэгжүүд өөрсдөө нөөцөлжээ. Мөн тариаланг дэмжих сан, Онцгой байдлын ерөнхий газрын улсын нөөцөнд 4000 тонн үр байгаа аж. Гэвч 13 мянган тонн үр дутгадах гэнэ. Гэхдээ үүнийг гадаадаас нийлүүлэх замаар нөхөх юм байна. Тухайлбал, тендер зарлаад 5000 тонн үр гадаадаас авах аж.

Yлдсэн 8000 тонн үрийг өөрсдийн дотоодын нөөц бололцоогоор хангах гэнэ. Харин техникийн хувьд 40 орчим хувийг шинэчлэхээр болжээ. Хөрөнгийг нь Монгол улсыг хөгжүүлэх сан болон ОХУ орж ирэх 300 сая ам.долларын зээлийн тодорхой хэмжээнд техник авахаар тохирсон байна. Гэхдээ техник нийлүүлэхэд цаг хугацаа жаахан алдаж магадгүй гэдгийг ХХААХYЯ-ны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийн зохьцуулах газрын дарга Ч.Пэрэнлэй сануулж байна.

үideo1

Эдийн засгийн хямралтай байгаа учраас энэ жилийн хувьд тариаланчдад хөнгөлөлттэй зээл олгох боломжгүй байгаа гэнэ. Гэхдээ ганц нэг арилжааны банкуудтай ярилцаж байгаа юм байна. Харин шатахууны хувьд тариалалтын үеэр ОХУ-аас авах хөнгөлөлттэй зээлийн тодорхой хэмжээгээр шатахуун оруулж ирэн нийлүүлэх боломж байгааг салбарын яамнаас мэдээлж байна. Цаг агаарын байдлаас шалтгаалан тавдугаар сарын 15-наас тариалалт улс орон даяар эхлэх бололтой.

Olloo.mn

Д.Сугар, Ж.Дархаа

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button