Ерөнхийлөгчид нэр дэвшигчид зардал хэмнэхээр уралдаасай

эерэг ухуулга болох уу, сөрөг сурталчилгаа болох уу гэж саяхны нэг өдөр нилээд хэрсүү нэгэн өвгөн асуух, шалгаах, шалгах, шалах байдлаар яриа өдүүлэв. Угтаа тэрээр эдийн засаг хямралтай байхад та нар хамаагүй олон самбар хийж, салхинд хийсгэж нүдний булай болов оо гэж хэлэх шиг санагдсаныг нуух юун. Нээрээ нийслэл маань хэдэн том гудамж, талбайтай билээ, үзэгдэх орчин, харагдаж, уншигдаж байхуйц газар нь бүх нэр дэвшигчдийн самбарыг адил хэмжээнд заасан ёсоор байрлуулдаг баруун европын орнуудын сурталчилгааны загвараас хуулахнаа ч буруу юу байхав дээ гэж бодогдлоо.

Аливаа юм хоёр талтай. Одоо өнгө мөнгөөр наадаан хийвэл хүн амын гуравны нэг нь бараг уургийн дутмагшилтай байгаа өнөө үед сайшаахаасаа, эгдүүцэх хүний тоо олон болох биз дээ.

Энэ цагийн өнгөн дээр төрийн тэргүүн болох хариуцлагатай, хүндтэй албыг хаших ард олны томилолт авахаар парламентад суудалтай намууд нэр дэвшигчээ сойж цаг тун ойртлоо.

Хэзээнээс төрт ёсоо дээдлэх үзлээр хүмүүжээд, өсөн бойжиж, иргэншсэн монголчууд өнөөдөр өөр юм ярьдаг болсон байна.

Уух усаа өдөр бүр шалгаж хэрэглэх аяганд хийж үздэг шинжилгээний багажтай хүмүүс ч цөөн биш болж. Амны усандаа хүрч чаддаггүй, бидон сав нь гашилж хэд хоносон усаар цай, идээ ундаагаа болгодог айл өрх ч тун олон байна. Дээр нь нийслэлийн гэр хорооллын хөрсний бохирдол өвөл, зун ч элэг, уушиг, зүрх, арьсны хордлого түгээж түгшээсээр ч өнөө л янзаараа .

Орчин цагийн монгол хүн ийнхүү эрүүл бус орчинд төрж, өсөж, амьдарсаар бид хэлгүй, дүлий, хамар нь таг үнэр мэдэрдэггүй юм шиг алхсаар л. Эн тэргүүний тулгамдсан асуудал хотын байгаль орчин болжээ. Эрээ мяраан самбар хийж сурталддаг хөрөнгөнөөс үүнд бага ч болсон зориулаасай. Ер нь жилээс жилд сонгуулийн сурталчилгааны зардал улам бүр нэмэгдсээр байна. Харин энэ жил Монголын улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигчид зардал хэмнэхээр уралдаж, хөрөнгийн хэрэглээг зөв, зүйтэй, үлдэцтэй менежментээр зарцуулахаар өрсөлдвөл яасан юм бэ.

БНСУ-ын Ерөнхийлөгчийн сурталчилгаа явуулсан тухай мэдээллийг сонсож байхад сониноор сурталчилгаа явуулахыг чухалчилдаггүй. Хуулинд ч сониноор сурталчилах заалт байхгүй гэж байсан. Төвөөс хөдөөд шуудангаар тээвэрлэгдэн очих хэвлэл 5-8 хоног гэж бодвол сурталчилгааны үед ердөө л хоёр дугаар эзэндээ хүрэх биз дээ.

Нэг нь муулах, нөгөө нь өөрийгөө өмөөрөх энэ хэлбэршээд буй сурталчилгааны тактикаа өнөө жил өөрчилж, арай дэвшилттэй арга хэрэглэх байгаа гэж горьдохоос. Шведийн сонгуулийн сурталчилгаанд нэгийгээ муулах, магтан матах хэлбэр ер гардаггүй. Хэрэв нэр дэвшигч тийм увайгүй араншин гаргавал нэрээ татахаас өөр гарцгүй болдог гэж уншсан.

Монголчууд улс төрийн хов живэнд хэтээсээ дуртай араншин өвлөж аваагүй. Харин гадаадын сурталчилгааны пиар, тактикаас үлдэцтэй, нийлэмжтэй, хэрэгтэйг нь бус мэр сэр байдаг хар пиар гээчийг нь хөхүүлэн дэлгэрүүлж амжсан нь харамсалтай.

Сонгуулийн сурталчилгаа эхэлмэгц яс хавтайтал гүтгэх, муулах муу аргаасаа өнөө жил салаасай. Инээж сонгуульддаггүй юм гэхэд үнэнийг ярьж, оюун ухаан, мэдлэг, мэдээллээрээ өрсөлдөөсэй гэж хүсэж байна.

Энэ хаврын зэвэргэн салхитай өдрүүдэд хэний хэнийх хаваржаа руугаа нүүж, нүүдлийн замд шинэ төл дулаахан уутанд тухалж, халуун цай бариад тосох азтай нэр дэвшигч хэн байх бол.

Ийм нэгэн нүүдлийн нэг нь Ерөнхийлөгчөө сонгох нүүдэл шүү дээ. Амьдрал баян болохоор , ар халхын буян заяа өөдөө болохоор хүлээж л сууя.

С.Оюунчимэг

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button