Маргаашийн тухай бодохгүй байж болохгүй л дээ…

гэрэвшил, гэмгүй цагаахан атаархалаа нууж чаддаггүй, гэгээрэлд тэмүүлж, холд тэмүүлсэн нутагтаа амьдарч, нутагаа өтөлж, нутагтаа үржиж байгаа монголчуудын хэсэг нь бид ээ.

Хаач юм зугаацан одож биш амь зуухыг албаар очсон ч нэр төрөө эрхэмлэж, мэргэжил , дадлагаа зузаалж яваа үрс олон байна. Хэн бидэнд анхаарал, халамж, хайр энэрэл үзүүлэх ёстой гэж. Эрх барьж буй төр, эрхэм ерөнхийлөгчийн мэргэн бодлого , идэвхи санаачилгыг хүлээсээр, хүлцэн тэвчээр, маргааш өнөөдрөөс илүү сайхан болно гэж итгэсээр байна.

Эдийн засгийн хямрал бидэнд эвлэн бүтээх, эвсэн хөдөлмөрлөх, эрэлхийлэл, эрмэлзэл, юу хийж чадахаа сорхи боломж гаргаж байна. Үйлдвэрлэл илүүдсэн орон манайх биш. Бидэнд хийгээгүй байгаа нөхцөл, боломж, хөрөнгө оруулалт шаардсан өч төчнөөн ажил хүлээгдэж байгаа нь орлого, цалин, ажлын байр зэхээтэй байгаа шиг санагдана. Хэтэрхий хийсвэрлэл мэт уншигдаж байгаа ч нийгмийн хөгжлийн тухай бодол минь өөдрөг байгаа нь яамай гэж санагдана.

Технологийн шинэчлэл хийхгүйгээр, эрдэмтэд судлаачдын хийсэн бүтээлд, зохион гаргасан санал, шийдлийг туршин үзэхгүйгээр монголын нийгэмд ажил хэрэгч, шийдвэрлэгч, хөдлөгч хүчний тухай санахын ч гарз юм даа. Оюун санаа гэдэг ямагт урагшилж байдаг, ялагдал хүлээх дургүй, ямагт хөгжиж хөдөлж, нэг шийдлээс нөгөөг ургуулан нөхцөлдүүлэн гаргаж байдаг ухааны хүчийг хэрэглэх цаг иржээ. Монголын залуус, ахмад эрдэмтэдийг энэ их хүчийг хөглөн авч явж чадах хүн л Ерөнхийлөгчөөр сонгогдвол хөгжил ойрхон санагдана.

Хэнд сайн сэтгэл байх аваас тэр түүнээ төрсөн эх орон, төрөлх нутаг, өөрийн ард түмэндээ зориулж чадна гэдэг хүн болсоны бахархал биз ээ. Монголчууд эвлэн нэгдэж, эмхрэн зохирч, эвсэн ажиллах цагаа хий дэмий өнгөрүүлэх хэрэггүй. Олны олон таван цэн гэж, нийт ард түмнийхээ санаа бодол, оюун дүгнэлт, юу хүсэж, мөрөөдөж байгааг илэрхийлэгч нь Ерөнхийлөгч яах аргагүй мөн юм. Утаа тортог, угаар, бөөгнөрөл , ажилгүйдэл гээд санаа зовоосон юм их байна. Одоо л бид хөдлөхгүй бол дэлхийн хөгжлийн их хөсгөөс бүүр хол үлдэх болно. Сонгуулийн сурталчилгааны дөчин хоногийн дараа ч бид нүүр нүүрээ хараад инээх эрхтэй, бухимдал, гачигдал байлаа ч зөөлөн дуугарч, зөв байр сууринаас асуудалд ханддаг, эерэг энергийг олон нийтэд үлдээсэй гэж хүсэх байна.

Манай хөгжлийн гүйцээгүй бодлыг хэрэгжүүлэхэд бие биедээ итгэх, хамт урагшлах, бусдыг хөглөх, жаахан ч гэсэн амжилтад баяр хүргэж чаддаг байх сэтгэлгээ дутаад байх шиг санагддагийг нуух юун. Сонгуулийн дараа хөршүүд хөршөөрөө, хөдөө нутаг янзаараа, хотынхон зусландаа нүүж зусцгаана.

Амьдрал үргэлжилнэ шүү дээ….

С.Оюунчимэг

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button