Кот-дИвуарт хөлбөмбөгийн 22 хөгжөөн дэмжигч нас баржээ

харамсалтай байдлаар 22 хүн газар дээрээ амь насаа алдсан эмгэнэлт хэрэг гарчээ. 130 хүн хүнд, хөнгөн шархдсан байна. Уг хэрэг явдал нь тоглолт эхлэхийн өмнөхөн болсон бөгөөд хөгжөөн дэмжигчид цэнгэлдэх рүү нэгэн нарийхан гарцаар орж байх үеэр ойрхон байсан хана нурж унаснаас болсон ажээ. Хүмүүс маш ихээр сандралдсаны улмаас эмх замбараагүй байдал үүссэн бөгөөд тэнд байсан нэгэн сэтгүүлчийн хэлснээр бол цагдаагийнхан тэдэн рүү нулимс асгаруулагч хий цацаж байсан гэнэ. Гэсэн хэдий ч үймээнийг зогсоож гэмтсэн болон нас барсан хүмүүсийг эмнэлэг рүү авч явсаны дараа тоглолтыг үргэлжлүүлжээ. Цэнгэлдэхэд тасалбараа аван орж ирсэн 36 мянган хүн цуглаад байсан тул хойшлуулж болохгүй байжээ. Хэрвээ тэгсэн тохиолдолд бүхэл бүтэн стадионыг ч нураах үймээн өрнөх болно хэмээн зохион байгуулагчид нь үзжээ. Тоглолтонд английн премьер-лигээс Дидье Дрогба, Саломон Калу болон Коло Туре, Эммануэль Эбуе нар хүрэлцэн ирж тоглосон байна. Тоглолт 50 харьцаатай Кот-дИвуарын ялалтаар төгсчээ. Дидье Дрогба хоёр гоол хийжээ.

Р.Слава

Оллоо.мн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button