ХХ зууны дэлхийн рок хөгжмийн нэвтэрхий толь /цуврал/

Малкольм Янг /06.01.1953./-гитарчин

Марк Ивенс-басс гитарчин

Филипп Радд /19.05.1953./-бөмбөрчин

AC/DC-энэ товчилсон үгийнхээ утгыг хамтлагийн гишүүд хувьсах гүйдэл, тогтмол гүйдэл эсвэл өөр утгаараа бисексуалист гэж тайлбарладаг. Энэ хамтлагийг 1940-өөд оны сүүл 1950-иад оны эхээр Шотландаас Австралид цагаачлан очсон цагаачдын хүүхдүүд үүсгэн байгуулжээ. Лидер хоёр гишүүн нь ах дүү хоёр бөгөөд тэдний ах нь болох Энгус Жорж Янг мөн түүний найз Гарри Варда хоёр өөрсдөө продюсерлож эхний хоёр цомгоо ‘’High Үoltage’’, ‘’TNT’’ нэртэй эх орондоо гаргаснаар уран бүтээлийн ажил эхэлсэн байна. Уг цомгуудын дараа AC/DC үндэстэн хоорондын дуу бичлэгийн Atlantic Records-той хамтран ажиллах гэрээ байгуулсан байна. Ингэсний дараахан буюу 1976 онд AC/DC шинэ цомог Dirty Peeds Done Cheap -ээ сурталчилах зорилгоор Их Британи, Америкаар галзуу гэмээр аялан тоглолт хийжээ. Тэр үеэр тус цомогт багтсан ‘’Problem Сhild’’, ‘’Big Balls’’ гэсэн хоёр ч дуу үзэгч, шүтэн бишрэгчдийнх нь таашаалд нийцээд зогсохгүй улмаар тухайн үеийнхээ хэви–металл рокийн сүлд дуулал /гимн/ болсон гэдэг. Хамгийн хачирхалтай нь дараагийн цомог нь хэви-металлаас тэс өөр буюу хард-рок, панк-рок урсгал руу түлхүү хандсан байсан бөгөөд чухам эндээс л эхлэн тэд өөрсдийн имижийг сэргэлэн хөвгүүд гэж тодорхойлон Энгус Янгыг насан туршид нь хүүхдийн богино өмд/шорт/-тэй хатаахаар шийджээ. AC/DC уран бүтээлээ хөгшин Европийн төв болох Англид хийж бас тэндээ амьдарч байсан бөгөөд 1978 онд басс-гитарчин Марк Ивенс төрөлх Австрали руугаа буцахад түүний оронд Английн Home хамтлагаас Клифф Уильямс AC/DC-д иржээ.

Ингээд тэд тэр ондоо багтаж Powerage, ‘’If You Want Blood–You’үe Got It хэмээх хоёр ч цомгоо зэрэг гаргав. Харин нэг жилийн дараа гэхэд тэд шинэ продюсер Матт Ланжтай хамтран ‘’Highway To Hell‘’ цомгоо хийсэн нь Америкийн Топ–20-д ямарч төвөггүй багтсан юм. 1980 оны хоёрдугаар сарын 19-ны өдөр. Энэ хар өдөр хамтлагийн гоцлол дуучин Бон Скотт харамсалтайгаар нас барсан юм. Тэрээр сэтгэл санаагаар маш их унаснаар машиныхаа арын суудал дээр өөрийгөө боймлосон байна. Энэ явдлаас хойш шинэ дуучин олоход нилээн хугацаа шаардсаны эцэст өмнө нь Geordie хамтлагт дуулж байсан Брайан Жонсоныг Боны оронд дуулуулахаар шийджээ. түүний хоолойг уншигч та бүхэн Бон Скоттын дурсгалд зориулан гаргасан ‘’Back in Black’’ цомгоос сонсож болно.орч Уг цомог нь 12 сая хувиар борлогдсон юм. 1980-аад оны эхний хагас гэхэд AC/DC аялан тоглолтоо хийхийн зэрэгцээ ‘’For Those About To Rock, Flick Of The Switch’, Fly On The Wall зэрэг цомгоо гаргаад байлаа. Тэгтэл 1983 онд хувийн харьцаанаас болж Филлип Радд хамтлагаа орхин нөхдөөсөө гүйдлээ салгажээ.

Түүнийг Английн Titan хамтлагийн Саймон Райт орлосон боловч AC/DC–гийн саунд урьд өмнөхөө гүйцэж чадахгүй байв. Гэсэн хэдий ч тэд Их ачаа кинонд зориулсан ‘’Who Made Who’’ саундтрэкийг багтаасан цомгоо хийсний дараа 1988 онд хоёр ч хүчтэй хит-сингль орсон цомгоо бүтээсэн байна. 1990 онд хамтлагийн бүрэлдэхүүнд дахин өөрчлөлт оров. Тухайн үедээ төдий л нэрд гарч чадаагүй байсан The Firm хамтлагт тоглож байсан Крис Слейд AC/DC-гийн шинэ бөмбөрчин болж ‘’The Razor’s Edge‘’ цомог болон хит сингль ‘’Thunderstuck’’ -д нь хамтарч ажилласан юм. Түүнээс хойш энэ догшин хамтлаг хоёр ч удаагийн liүe-тоглолтынхоо цомгийг хийгээд зөвхөн студийн уран бүтээл дээр ажиллахаар болов. Австралиас төрсөн цорын ганц хард-энд-хэви металл энэхүү хамтлаг 1976-1997 оныг хүртэл нийт 23 цомог бүтээжээ.

Р.Слава

Оллоо.мн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button