Засгийн газрын тайланг өргөн мэдүүллээ

Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд Б.Долгор УИХ-ын дарга Д.Дэмбэрэлд өргөн мэдүүллээ. Өнгөрсөн онд болсон УИХ-ын ээлжит сонгуулийн үр дүнд шинээр байгуулагдсан хамтарсан Засгийн газар өөрийн бодлого, үйл ажиллагааг хэрэгжүүлэхийн зэрэгцээ төрийн ажлын залгамж чанарыг хадгалан өмнөх Засгийн газрын үйл ажиллагааг үргэлжлүүлэн хариуцаж ирснийг нэгтгэн УИХ-д тайлагнаж буйгаа сайд хэллээ.

Засгийн газар 2008-2012 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2009 онд хөгжүүлэх үндсэн чиглэлээ УИХ-аар батлуулж, улс орны эдийн засаг, нийгмийг хөгжүүлэхэд чиглэсэн томоохон асуудлуудыг тухай бүрт нь шийдвэрлэж байгаа, цомхон, зардал хэмнэсэн бүтэц бүрдүүлсэн, төрийн ажлыг иргэд, олон нийтэд нээлттэй, ил тод байлгах, хүнд сурталгүй, хариуцлагатай байхыг чухалчлан ажилласныг дурдаад үйл ажиллагаагаа улс оны нийгэм, эдийн засгийн бүх салбараар дэлгэрэнгүй тайлагнасан байна.

Засгийн газрын 2008 оны үйл ажиллагааны тайланг УИХ-ын Байнгын хороод өөр өөрийн чиглэлээр хэлэлцэнэ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, сурталчилгааны хэлтэс мэдээллээ.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button