Дэлхийн аваргын сонгон шалгаруулах тэмцээн үргэлжилж байна

Нэр хүнд, цар хүрээ зэргээрээ зуны олимпийн наадамтай эн зэрэгцэх энэ тэмцээнд тив тивээс шалгарсан шилдэг 32 баг оролцдог билээ. Өдгөө дэлхийн өнцөг булан бүрт дэлхийн аваргын тэмцээний өмнөх сонгон шалгаруулах тэмцээн ид явагдаж байна.

Эдгээрээс хамгийн сонирхолтой нь мэдээж Европ тив юм. UEFA буюу Европын хөлбөмбөгийн холбоо ДАШТ-д 13 баг оролцуулах эрхтэй байдаг. Хуучин тивээс 53 улсын шигшээ баг ӨАБНУ-ыг зорих эрхээ авахын тулд есөн хэсэгт хуваагдан өрсөлдөж байна. Хэсэг болгонд 5-6 баг хуваарилагдсан бөгөөд хэсгээ тэргүүлсэн есөн баг дэлхийн аваргад оролцох эрхээ шууд авна.

Харин хэсэгтээ дэд байр эзэлсэн багуудаас хамгийн бага үзүүлэлттэй нь хасагдаж, үлдсэн найман баг нь дөрвөн хос болон хоорондоо тоглоно. Эдгээрээс ялсан дөрвөн баг нь хэсэг бүртээ манлайлсан баг дээр нэмэгдэн 13 болж, 2010 оны дэлхийн цомын төлөө өрсөлдөх учиртай.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button