Октавио Пас /1914/

1943-1968 он хүртэл тэрбээр дипломат албанд зүтгэсэн аж. Пас Мексикийн нийгэм, улс төрийн амьдралд идэвхтэй оролцож байсан бөгөөд эхэн үедээ зүүний талын намуудтай ойр дотно байв. Энэ үед тэрбээр сюрреализмыг сонирхох болсноор түүний яруу найрагт гүн ул мөр үлдээхэд хүргэжээ. Дараа нь Пас хэт зүүнийг баримтлагч сөрөг хүчнээс хөндийрсөн боловч Мексикийн төрийн тогтолцоог эрс шүүмжлэгч хэвээр байсан аж. Тэр үед төр эдийн засагт хэт их байсан агаад олигархууд ноёлсон байжээ. 1949 онд Эрх чөлөөний төлөөх тэмцэл шүлгийн түүвэр хэвлүүлснээр Пас утга зохиолд орж иреэн юм. Саламандра (1962), Дотроосоо бойжигч (1987) түүвэр түүнийг яруу найрагчийн хувьд алдаршуулав. Яруу найргаас гадна Пас өөрийн туурвисан эссегээр алдартай бөгөөд тэдгээр нь Ганцаардлын төөрөгдөл (1950), Хувьсах цахилгаан (1967), Хүний махаар хооллогч (1979) болон Давхар дөл (1993) зэрэг түүвэрт оржээ. 1981 онд Пас Испанийн Мигель де Сервантесын нэрэмжит яруу найргийн шагналыг хүртсэн бол 1988 онд эссенүүд нь түүнд Алексие де Токвилийн нэрэмжит Францын шагнал авах эрхийголгосон байна. 1990 онд тэрбээр Утга зохиолын салбар дахь Нобелийн шагналын эзнээр тодров. Өдгөө Пас дэлхийн шилдэг испани уг зохиолчдын нэг бөгөөд эссе гайхалтай сайн бичдэгээрээ уг алдарт хүрчээ.

ОНЧ МЭРГЭН ҮГС

– Хайр сэтгэлийн үндэс аз жаргал. Түүнд хувь хүмүүсийн нууц шингэсэн байдаг.

-Хэн ч өөрийн эцэг эх, үр хүүхэд, ах дүүсийг сонгодоггүй, гагцхүү бид хайртай хүнээ л сонгодог.

-Ямар ч дурлал хэдий аз жаргал авчирах боловч эмгэнэлтэй төгсөнө.

-Эв найрамдал нь эмгэнэлийн эсрэг эсэргүүцэл байдаг.

-Хайр сэтгэл хэмээх мэдрэхүйг бүгд магтан биширдэг. Гэвч мөн чанартаа маш цөөн хүн л жинхэнэ жаргалыг мэдэрдэг билээ.

-Дурлал бол хүмүүний сэтгэсэн эсэргүүцлийн нэг хэлбэр.

-Хайр дурлалыг үргэлж хосоороо эдэлдэг. Чингэхдээ хосууд нэгэн хүн шиг байхыг эрмэлздэг.

-Шүлгийг гагцхүү ойлгохоос бус тайлбарлаж болохгүй.

Нобелийн шагналтнуудын айлдсан онч мэргэн үгс номоос . . .

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button