Сальваторе Квазимодо /1901-1968/

Эцгийнхээ зөвлөснөөр техникийн боловсрол олж авсан боловч залуудаа яруу найргаар өвчилж уран зохиолд амьдралаа зориулахаар шийджээ. Квазимодогийн анхны бүтээлүүд ямар нэг амжилт олсонгүй. 1920-иод онд гэр бүлээ тэжээхийн тулд тэрбээр Италийн нэгэн яаманд түшмэлээр ажиллав. Дөнгөж 1930 онд түүний анхны шүлгүүд Солярий сэтгүүлд хэвлэгдсэн бол дараа нь Ус ба дэлхий түүвэр хэвлэгдсэн байна. 1930-аад оны туршид тэрбээр Живсэн гобой (1932), Эвкалипт модны анхилам үнэр (1933), Эрато ба Аполлон (1936) зэрэг хэд хэдэн ном гаргав. Италийн шилдэг яруу найрагчдын нэг болсон тэрбээр түшмэлийн албаа орхисон бөгөөд Темпо сэтгүүлийн редактораар ажиллан эртний герег хэлнээс орчуулга хийж эхэлсэн аж. 1941 оноос Квазимодо Италийн уран зохиолыг Миланы консерваторид заажээ.

Дэлхийн хоёрдугаар дайн түүний яруу найргийн хэв маягт хүчтэй нөлөөлөл үзүүлсэн юм. Эсэргүүцэх хөдөлгөөний гишүүн Квазимодо цэвэр ариун найргаас холдон нийгмийн асуудалд хандах болов. Дайн дууссаны дараа түүний Өдөр бүр (1947) нэртэй шинэ түүвэр гарсан билээ. Үүнд яруу найрагчийн уран бүтээлийн хувьсал тусгалаа олжээ. Дараачийн жилүүдэд Квазимодо театрын шүүмжлэгчээр ажиллах агаад яруу найргийн хэд хэдэн түүвэр хэвлүүлсэн байна. 1959 онд Сальваторе Квазимодо Утга зохиолын салбар дахь Нобелийн шагналыг хүртсэн нь санамсаргүй зүйл болсон гэж хэлэх үндэслэл бий. Учир нь тэр Италиас өөр улс, оронд төдийлөн алдаршаагүй юм. Үүнээс хойш Найрагч ба улс төрч (1960) өгүүллийн түүвэр, Бусдад өгч, авч сур (1966) найргийн түүвэр зэргээ гаргажээ. Сальваторе Квазимодо 1968 онд тархинд нь цус харван нас нөгчжээ.

ТЭМДЭГЛЭЛИЙН ДЭВТРЭЭС

-Өдөр хоног улирч агаарт шингэхүй Найрагчдын зүрхэнд улам дотно санагдана.

-Үхэл мөнхөрсөн үедээ үхэл бус байдаг.

-Яруу найраг хий хоосон үзэгдлийг ялах чадвар бүхий хүчтэй. Тэрээр хэн ч зугтаж үл чадах түүхэн орон зайд амьдардаг. Тиймэх яруу найргийн хүчинд нэг үндэстэн нөгөөдөө өөрийн соёл иргэншлийн үрийг өвлүүлмой.

-Ой ухаан бол хоромхон зуурын тоглоомын өрсөлдөгч мөн.

-Нэг нэгийгээ аажуухан дуудах Барилга байшинг цовдолсон гудамж… Харанхуйд ганцаар үлдэхэд Хачин аймаар гэдгийг чи мэдэхгүй. Гагцхүү би өөрийн нутаг нугынхандаа Гайхуулъя гэвэл сэтгэлээр баян даа.

Нобелийн шагналтнуудын айлдсан онч мэргэн үгс номоос . . .

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button