Чад улс

2050 онд 29.170.760 хүнтэй болох төлөвтэй байна. 7.2 хүнд 1 кв.км газар нутаг ногддог, хүн амын 24 хувь нь хотод, 76 хувь нь хөдөө нутагт оршин суудаг ажээ. Нийслэл Нжамена 998.000 хүнтэй. Хүн ам нь олон омог угсаатнаас бүрдэл болдог, 59 хувь нь лалын, 17 хувь нь христийн шашин, 17 хувь нь сүнс шүтдэг байна. Албан ёсны хэл нь франц, араб. 2003 оны үнэлэлтээр дундаж наслалт 48.5, нярайн эндэгдэл 1000 төрөлтөнд 96 бүртгэгджээ. Хүн амын 53.6 хувь нь бичиг үсэгтэй, дотоодын нийт бүтээгдэхүүний 2 хувийг боловсролын салбарт зарцуулсан ажээ. Албан ёсны сургалт 6 жил, нэг багшид 69 сурагч ногддог байна.

2001 оны үнэлэлтээр 1000 хүнд 236 радио, 1 телефон, 1.4 телевизор, 0.2 сонмн хэвлэл, 10.000 хүнд 0.01 интернэт ногдож байв. XIX зууны сүүлчээр Франц улс тус орныг эзлэн авч эрхшээлдээ оруулсан бөгөөд 1960 онд тусгаар улс болжээ. 1996 онд баталсан үндсэн хуулиар төрийн тэргүүн ерөнхийлөгчийг 5 жилийн хугацаатай, хууль тогтоох байгууллага болох 155 гишүүнтэй Үндэсний Ассамблейг 4 жилийн хугацаатай сонгодог байна. Эдийн засгийн үндсэн салбар нь хөвөнгийн тариалан бөгөөд тэр нь экспортын гол бүтээгдэхүүн юм. 2001 оны үнэлэлтээр хөдөлмөр эрхлэгч хүний тоо 3.836.891 байсны 83 хувь нь хөдөө аж ахуйн, 4 хувь нь үйлдвэрлэлийн, 13 хувь нь үйлчилгээний салбаруудад ажиллаж байжээ.

Дэлхийн улс гүрний товч лавлах номоос . . .

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button