Цэргийн эмнэлэгийн тоног, төхөөрөмжийг манай талд хүлээлгэн өглөө

Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна. Айлчлалын хүрээнд өнөөдөр Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Л.Болд ХБНГУ-ын Холбооны Батлан хамгаалах яамны Парламентын Төрийн нарийн бичгийн дарга, ноён Христиан Шмидтийг хүлээн авч уулзлаа.

Энэ үеэр Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга, хошууч генерал М.Борбаатар, ХБНГУ-ын Холбооны Батлан хамгаалах яамны Парламентын Төрийн нарийн бичгийн дарга, ноён Христиан Шмидт нар Цэргийн нууцыг харилцан хамгаалах тухай Монгол Улсын Батлан хамгаалах яам, ХБНГУ-ын Батлан хамгаалах яам хоорондын хэлэлцээрт гарын үсэг зурав.

Ноён Христиан Шмидт дагалдан яваа хүмүүсийн хамт Монгол Улсын ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Ц.Тогоотой уулзалт хийж, 2008 онд ХБНГУ-аас Зэвсэгт хүчний клиникийн төв эмнэлэгт буцалтгүй тусламжаар өгсөн цэргийн эмнэлэгийн тоног, төхөөрөмжийг хүлээлгэн өгөх ёслолын арга хэмжээнд оролцов. Энэ үеэр БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, хошууч генерал М.Борбаатар ийнхүү ярьлаа.

үideo1

Харин маргааш айлчлалын хөтөлбөрийн дагуу ХБНГУ-ын Холбооны Батлан хамгаалах яамны Парламентын Төрийн нарийн бичгийн дарга, ноён Христиан Шмидт Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Н.Энхбаярт бараалхах бол ноён Христиан Шмидтийг Монгол Улсын Гадаад харилцааны сайд С.Батболд, УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга З.Энхболд нар тус тус хүлээн авч уулзах юм байна. Хоёр улсын хооронд 1993 онд цэргийн дипломат харилцаа анх тогтоосон аж.

Olloo.mn

Д.Сугар, Ж.Мишгээ

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button