17 настай охиныг 15 настай хүү хүчинджээ

удаагийн мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн байна. Бүр насанд хүрээгүй хүүхэд хүчингийн хэрэг хийжээ. Өнгөрөгч даваа гаригт Баянзүрх дүүрэгт 17 настай Н гэдэг охиныг хүчирхийлсэн хэрэг гарчээ. Түүнийг сэтгэцийн өөрчлөлттэй нэгэн бус өөрөөс нь хоёр дүү 15 настай О нь бусадтай бүлэглэн хүчирхийлсэн байна. Манай улсын хуульд 14 наснаас дээш насны иргэн гэмт хэргийн субъект болдог учир тэрбээр хийсэн хэргийнхээ төлөө ял эдлэнэ. Тус дүүргийн цагдаагийнхан хам хэрэгт холбогдоод байгаа хүүхдүүдийг саатуулсан бөгөөд одоогийн байдлаар гурван хүүхдийг сэжигтнээр татаад байгаа аж.
Olloo.mn