Төрийн тэргүүнээр сонгогдох Та сонгууль гэж үүнийг хэлдэг юм хэмээн үлгэрлээч

Аав, ээж хоёр бол cap гаруй гэрийн бараа харахгүй. Үнэгүй сайхан хоол сургуулийн гуанзнаас авч идээд, арав, хорин мянган төгрөг тэдний халаасны мөнгө болж томорно шүү дээ. Мөнгө нэхэхэд мянгатын цэнхэр дэвсгэрт гаргаад өгөхдөө ч үл тоож байгаа ээжийг хараад бишрэх ч шиг. Орон эзгүйрэхээс бус сонгууль гэдэг тансаглал. Ер нь сайхан. Удах тусам бүрч сайхан….

Сумын дунд сургуульд багшилдаг ангийн маань бүсгүй шавийнхаа зохион бичлэгийг мессэнжирдсэн юм. Ойр зуурын юм хөөрөлдөж байтал санамсаргүй сонгуулийн тухай халихад багш найз маань манай ангийн хүүхэд Хавар сэдвээр зохион бичлэг хий гэхэд сонгуулийн тухай бичсэн байгаа юм даа гэж ирээд ха ха гэв. Тэгэхээр нь би сонирхон үзье гэлээ. Уншлаа, дээрхээс гадна сонгуулийн тухай их зүйл бичжээ. Бүр нэр дэв¬шигчийн эхнэр хүүхдийн тухай хүртэл биччихэж. Хамгийн сүүлд хавар хаврын дотроос сонгуультай хавар сайхан гэж дуусгасан байна. Сонгуулийг хавраар төсөөлөн бичсэн тэр наймдугаар ангийн сурагч юм байна. Наймдугаар ангийн хүүхэд юмны учир мэдэх хойно жаахан егөөдөн ийн бичсэн нь илт ажээ. Гэвч бодит үнэн үүнээс нэг их зөрөхгүй.

Ер нь сонгуулийг иймэрхүү байдлаар хийдэг сэтгэлгээнээс салах цаг болсон мэт санагдлаа. Улс орон тэр чигээрээ буюу хүүхэд, хөгшидгүй сонгуульдаж, сонины хуудас, телевизийн дэлгэцээр нэр дэвшигчээс өөрийг гаргахгүй хяслант хоногууд даанч урт шүү. Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа ирэх долоо хоногоос албан ёсоор эхэлнэ. Тавдугаар сарын 24 хүртэл 45 хоног өдөр, шөнөгүй л өнөөх сурталчилгаа болно гэж бодохоор хэцүүхэн л байна. Мөн УИХ-ын сонгуулийн сурталчилгааны хэвлэлийн хуудсыг хязгаарлан заасан бол Ерөнхийлөгчийнхийг заагаагүй юм байна. Тиймээс хэвлэсэн сурталчилгаа хязгаарлалтгүй хөврөх нь. Сонгуулийн үеэр хэвлэл мэдээллийн хэрэгсэл мөнгөнд сөгдөж, сонин захиалсан захиалагчдаа залхаадаг тал бий. Нэг ёсондоо сурталчилгааг тулган хүлээлгэж байгаа хэлбэр мөн. Харин тунг нь тааруулан сурталчилбал сонгогчийн сонголтоо хийх эрхийг бүрдүүлж өгөх сайн тал бий.

Монгол Улсын иргэн бүр саналаа өгч, төрийн тэргүүнээ сонгох нь ардчилсан нийгмийн сонгодог үзүүлэлт. Бүх ард түмний дундаас сонгогдсон төрийн тэргүүн байх ч нэр төрийн оргил нь. Энэхүү зарчмыг дээдлэх хэдий ч сонгуулийг бид хэтрүүлэн зохион байгуулж буй. СЕХ энэ удаагийн сонгуульд дөрвөн тэрбумыг зарцуулахаар зарлаж байгаа. Дээр нь улстөрийн намууд мөнгө шиднэ. Тэгэхээр хямралын үеийн эдийн засгийн хүнд үед сонгуулийн суртал¬чилгаа даруухан баймаар санагдана.

Хахаж цацсан сурталчилгаа нь сонгуулийг будлиантуулах бас нэгэн шалтгаан болохыг ч үгүйсгэхгүй. Нэр дэвшигч маань их мөнгө цацсан учраас ялалт байгуулахын төлөө үзэлцэнэ. Ямар л арга саам байна, түүнийг хийхийн төлөө сонгуулийг будлиантуулах нь бий. Тиймээс нэн тэргүүнд их мөнгө цацаж буй сурталчилгааг сонгуулийн үеэр цензур тавьж хуульд заасан үүргийг биелүүлэхийн төлөө хяналтаа сайн тавимаар санагдана. Ер нь Ерөнхийлөгчийн сонгуулиар тийм их сурталчилгааны хэрэг байна уу. Ерөнхийлөгчид нэр дэвшигчид гэдэг ард түмний дунд хэдийнэ танигдсан хийж бүтээсэн юмтай, хийх чадвар чадалтай хүмүүс л байгаа шүү дээ. Улстөрийн намууд ч тийм хүнээ нэр дэвшүүлж байгаа учраас залхам сурталчилгаанаас ангид байя. Гагцхүү мөрийн хөтөлбөрийг нь танилцуулах, хийсэн бүтээсэн ажлыг нь тайлагнуулах зэрэг байхад л хангалттай. Өнгөрсөн Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа ямар болсныг бид мэднэ.

Тухайлбал, нэр дэвшсэн Б.Эрдэнэбат нисдэг тэрэг хөлөглөн бууж, шороотой гуталтай, хөвөнтэй дээлтэй сумын төвийнхнийг гайхшруулж байлаа. Б.Жаргалсайхан мөнгөөр бороо оруулсан гээд яригдах юм билээ. Ерөнхийлөгчид нэр дэвшигчид Монгол Улсын иргэн бүрийн саналыг авах ёстой гэдэг утгаар хөдөө орон нутгийн иргэдтэйгээ очиж уулзах нь зүй. Гэвч УИХ-ын гишүүд, төрийн байгууллагын ажилтнууд гэх зэрэг хэдэн машин хүн авч явдаг. Төрийн ажил дээрх хүүгийн гэр эзгүйрдэг шиг эзгүйрч, цоожтой хаалга, ханхайсан байшин л үлддэг шүү дээ.

Хүмүүс өөр хоорондоо сонгуулийн дараа л энэ ажлыг хөөцөлдөхөөс гэх зэргээр түвэгшээн ярилцаж, сонгуулийн дараа л… гээд хамаг ажлаа хойш тавьдаг. Харин одоо энэхүү байдлыг халъя. Нүсэр сонгуулиас татгалзаж, зардал бага, шударга сонгуулийг хэрхэн хийж болдгийг төрийн тэргүүнээр сонгогдох эрхэм Та үлгэрлэн үзүүлж, гайхуулахыг хүсье. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын төрийн тэргүүн хүн сонгуульд ингэж оролцох ёстой гэх жишиг тогтоовол улстөрийн амьдралд оруулах томоохон хувь нэмэр болох бус уу. Хэдий болтол булхайтай сонгуульд дарлуулах билээ. Ирэх парламентын сонгуулийг шударга явуулах эхлэлийг Ерөнхийлөгчийн сонгуулиасаа эхэлж болно.

Энэ удаагийн хаврын чуулган Эх орны хишиг сангийн тухай хуулиас эхлээд Оюутолгойг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээг батлах зэрэг улс орны хөгжлийн чухал шийдвэрүүдийг гаргах тул төрийн түшээд Ерөнхийлөгчийн сонгуульд самууралгүй ногдсон үүргээ биелүүлэн суух ёстой. Чуулган ирцгүй байж, хуулийн төслийн ажлын хэсэг хуралдалгүй хаваржиж болохгүй. Өнгөрсөн Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр нэгдсэн хуралдаан ирцгүй гээд олонтаа хуралдахгүй байсан нь санагдаж байна. Энэ хавар чуулган ирцгүй гэж нэг л сонсогдвол Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаанд явж, хууль тогтоох эрхэм үүргээ умартсан гэж буруутгах болно шүү, түшээд ээ. Цаг үеийн онцгой энэ нөхцөлд улстөрийн намын эрх ашгаас илүү улс орны хөгжлийн асуудлыг тавих сэтгэлийн тэнхээ л хэрэгтэй байна.

Д.Дамба

Дугаар 061/062

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button