Тарваганы вант улсыг мөхөөх үнэгний заль

Цөс ихтэй, омог бардам тарвагануудыг хүчээр дийлэхгүй, харин зугуухан, зугууханаар бие биендээ итгэх итгэлийг үгүй хийсэн цагт өөрсдөө аяндаа гарт өнхөрөөд ороод ирэхгүй хаачив. Миний алсын зайнаас удирдах арга барил ч үр дүнгээ өгч байна шүү хэмээн атгаг санаат үнэг хийсэн үйлдэлдээ баясан таашаалд умбана. Тэрбээр мөнгөөр ороосон чулуугаа эрх мэдэлтэй, зоосны нүхэнд амьдрал багтдаг гэдэг итгэдэг, бусдад нөлөөлж чадах лидер тарваганууд руу няслана. Улс орон нь буурай, хөрөнгө хогшил багатай учир олон эрх мэдэлтэй тарвагнууд үнэгний шидсэн чулуунд оногджээ. Тэгээд л тэд хууль цаазыг уландаа гишгэн хүссэн болгонд нь гар дүрж атгаг санаатын бэлдсэн намагт гарч чадахаа байтал шигджээ. Тэдний увайгүй үйлдлийг харсан энгийн номхон тарваганууд жигшин зэвүүцэж муусайн луйварчид өнгөтэй өөдтэйг нь цөлмөсөөр вант улсыг маань мөхөөх нь хэмээн хараан зүхцгээнэ.Тэгэх тусам үнэг маасайн инээж гар хөл нь болсон тарваганууддаа худал цуурхал дэгдээхийг чихэнд шивнэх ажээ.

Түүнээс даалгавар авсан тарваганууд улсынхаа хамгийн оюунлаг, чадварлаг, эх нутгаа гэсэн сэтгэлтэй элэг нэгт ахан дүүсээ үгэн зэвсэгээр мөхөөнө. Тэд бол жинхэнэ тарвага биш, хулганы эрлийз, муурын хурлийз хэмээн элдэвээр гүжирдэж, тэднийг үзэн ядах сэтгэлийг соёолуулах аж. Вант улсын төр, эдийн засаг гээд бүхий л салбарт нь үнэгний торонд орсон тарваганууд хүчээ авч шинээр орж ирэх хүнийг уусвал өөрсөдтэйгээ ижилхэн болгоод үгэнд орохгүйг нь дахин босч чадахгүй болтол нь дэвслэх болов. Ажил хийх гэсэн нэгнийгээ өөд уруугүй муучилж, идэж уугаад баяжсан гээд үйл тамыг цайна. Тэгсэн атлаа тарваганы вант улсад муур, үнэг хулганууд орж ирээд бизнес хийхээр алга ташаад дэмжих аж. Хууль цааз тогтоодог хэдийгээ мангуу, эргүү, ямаа, тэмээ гэж цоллон өөдгүй, увайгүйчүүдийн бөөгнөрөл гэсэн сэтгэл зүйг олонхийн тархинд хүчээр суулгах болжээ. Баяжих гэсэн хувиа хичээгчид, хувалз адил шигдэхээр үхэн хатан зүтгэгсэд шүү гэж нэлэхүйд нь харлуулна.

Уг нь тэдний дунд шударга, зөв сэтгэлтэй нь олон байдаг ч хэтэрхий бараан сүүдэрт нөмрүүлээд товойн гарч дийлэхээ болив. Тарваганууд төрөө барих лидерүүдээ дөрвөн жил болоод сонгон шалгаруулдаг. Эхний удаад улаан дээлтэй нь илүү байж мэднэ хэмээн итгэл хүлээлгэж, гэвч нэг л биш. Тэгэхээр сонголтоо өөрчлөн цэнхэр дээлтэнгүүддээ найдвар тавьжээ. Гэтэл өмнөхөөсөө дээрдэх байтугай улам дордов. Дээлийн шинээс хуучин нь илүү юм гээд улаанууддаа хамаг бүхнээ даатгаад үзжээ. Гэтэл цэнхэрийн хяналт бараг байхгүй болсон болохоор дураараа авирлаж дунд чөмгөөрөө жиргэх шиг болжээ. Аргаа барсан энгийн даруу тарваганууд улаан, цэнхэр дээлтнүүдэд ижил тэнцүүхэн эрх мэдэл олгоод үзэхээр шийдсэн байна. Гэтэл би, чи гэж муудалцаад ажил урагшлахаа болив. Вант улсын нийт тарвагануудын 40 гаруй хувь бахь байдгаараа харанхуй нүхэндээ ядуу тарчиг амьдарч хэзээ гэрэл гэгээ тусахыг хүлээнэ. Зарим нь ч ертөнцийн жам ёсоор хорвоогоос халин одоцгооно. Тэдний үр төлийг дэндүү бүүдгэр тавилан хүлээж байна.

Гэвч нуруугаа авахуулсан морь шиг хулгамагнадаг болчихсон тарваганууд энә удаад итгэж ядан улаан дээлтнүүдэд түлхүү эрх мэдэл олгож, цэнхэрүүдэд цагдаж байх боломж өгч, өнгө өнгө цацруулсан цөөхөн хэдэн дээлтнүүдэд үг хэлэх бололцоо олгожээ. Тэдний өмнө Вант улсын хувь заяаны төлөө шийдэмгий ажиллаж атгаг санаат үнэгний арга залинд хууртагдахгүй байх түүхэн үе хариуцлагатай тохиож байгаа ажээ. Үнэг төрд хэн ч гарсан ялгаагүй ээ дорхноо уусаад өнөөх луйварчдаас чинь илүү аймшигтай болно, тарвага л чиний араас хутга зооно шүү гэсэн таагүй мэдээллийг гар хөл бологсодоороо бөмбөгдүүлж хардах өвчинг тарваганы вант улсад дэгдээжээ. Энэ эмгэгт идэгдсэн тарвага нутагт нэгтэндээ итгэхээ байж, сүүдрээсээ ч хүртэл эмээж бусдыг сэжиглэнэ. Харанхуй нүхэнд амь зууж байгаа тарваганууддаа гэрэл гэгээ түгээхээр зорьсон шийдэмгий нэгнийг гараад ирэхээр за хэлж байгаа үгийг нь сонсов уу хошгоруулж байна. Худлаа сайхан бурж байгаад бид нарын татварын мөнгийг хуу хамж аваад арилна даа.

Харваас нэг луйварчин царайтай. Инээж байгааг нь хараач цаанаа л нэг зэвүүн бүр нэг хулхидаад сурчихсан байгаа биз гээд тал бүрээс нь хэмлэнэ. Үнэгний торонд орсон тарвагануудтай зөв сэтгэлтэй, шударга нэгнээ адилтган жишиж, дэмжин хамтарч ажиллана гэдгээ умартах болов. Вант улсын эдийн засгийг өөд татах дорвитой ажил эхлүүлэе гэхээр үнэгний гар хөл бологсод жагсаал цуглаан дэгдээгээд л. Түүнийгээ нийт тарвагануудын эрх ашгийг хамгаалж байна хэмээн сүрхий лоозогноно. Бүр цаашлаад улаан, цэнхэр болон өнгә өнгийн дээлтэй тарвагануудын аль нь ч улс орныг өөд татахгүй, луйварчин, олигархи, саармаг хүйстнүүд хэмээн бүгдийг нь харлуулах болж. Нэгээр нь нөгөөг намнуулж, эв нэгдлийг үгүй хийж, олонхийн сэтгэлд лидер тарвагануудыг үзэн ядах сүүдрийг арилахааргүй болтол суулгах болов. Үнэг би ч тарвагануудын түлхүүрийг зөв олжээ.

Одоо ахиухан атгасан барьцаа улам лавшруулах цаг болж хэмээн арга ухаанаа нарийсгах аж. Тарваганууд төрөө дээдлэхээ байж, тарвага тарвагадаа итгэхээ больж эхэлнэ гэдэг хамгийн том ололт. Одоо үндэсний үзлийг үгүй хийж, бичиг соёлоос нь холдуулж, зан заншлыг нь умартуулж муурын орны соёлоор тархийг нь угаана. Хэн ч харахад үнэг оролцсон гэж мэдэхгүй. Муусайн муурууд гэж тарваганууд давшилна. Тэр үед дараагийнхаа алхамыг хийнэ гэж тооцоолох болжээ.

Тарваганууд цөөхөн хэдий ч бие биендээ итгэж, дэмжиж, хүчээ зузааруулж, хамтран хөдөлмөрлөж, үндэсний үзэл, бичиг ,түүх соёл, зан заншлаа гээхгүй байваас зальт үнэгний тавьсан хавханд хавчуулагдан гарах гарцгүй болохгүй байж чадах ажээ.

Д.Доржпагма

Дугаар 046/972

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button