Олимпийн аваргын төрсөн бууцыг хятадын компани ахиад булаажээ

Ноён Юн Фэй Чэн лицензээ сэргээлгэхээр хандахад нь Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын дарга асан Ж.Билэгсайхан тусгай зөвшөөрлийн төлбөрөө хуулинд заасан хугацаанд төлөөгүйг үндэслэн, хүлээн авах боломжгүйг мэдэгдсэн байна. Хугацааг банкинд гүйлгээ хийсэн өдрөөр тооцох ч баримтыг нь төрийн байгууллагад ирүүлснээр төлсөнд тооцдог хуультайг 2008 оны аравдугаар сарын 27-нд явуулсан албан бичгээр сануулж байжээ. Монголын хуулинд заасан хугацааг Хятадын компани биелүүлээгүйг төрийн байгууллага ч, нутгийн иргэд ч, төрсөн бууц нь, харийн аж ахуйн хашаанд ороход тулсан олимпийн анарга Н.Түвшинбаяр ч нотлон эсэргүүцсэнээр энэ зөвшөөрлийг цуцалсан. Сайхан уулаа аврах хөдөлгөөнийхөн, олимпийн анхны аваргатайгаа хамжин мэдэгдэл, эсэргүүцэл хийж, Ерөнхийлөгчид хандан байж шинэ цагийн Сү Шю Жаны эзэмшилд нутгаа үлдээлгүй авч гарсан билээ. Өнгөрсөн оны ес, аравдугаар сард өрнөсөн үйл явдал ингээд цэгцэрсэн. Геологи, уул уурхайн кадастрын албаны даргын 2008 оны есдүгээр сарын 22-ны өдрийн 1334 тоот шийдвэрээр Эс Эм Ай компанид олгогдсон байсан 1230 га талбай дахь 11985А ашиглалтын лиценз цуцлагджээ.

Харин энэ бүхний дараа яг өдийд Юн Фэй Чэнийнхэн Булганы Сайхан ууланд оччихсон, цуцлагдсан лицензийг сэргээгээд авчихсан, нутгийн захиргаа, иргэдийг даапаалсан шинжтэй цохиж яваа хачин мэдээ ирлээ. Ашиглалтын лицензийг эргэн сэргээх боломжгүйг 2008 оны 10 дугаар сарын 27-нд мэдэгдэж байсан Ж.Билэгсайхан дарга түүнээсээ 16 хоногийн дараа 180 хэм эргэж, Геологи,уул уурхайн кадастрын албаны даргын шийдвэрийг хүчингүй болгох 580 тоот гушаал гаргасан юм байна. Юн Фэй Чэний Эс Эм Ай компанийн эзэмшиж байсан Сайхан уулын, түүний эргэн тойрны 1230 га талбайд олгосон байсан 11985 тоот тусгай Төлбөрийн баримтыг Геологи, уул уурхайн кадастрын албанд ирүүлсний дараа төлсөнд тооцно гэж хуулийн заалтанд үндэслэн мэдэгдэж байсан Ж.Билэгсайхан Банкны буруутай үйл ажиллагаанаас шалтгаалан хугацаа хожимдсон болох нь хэмээн Юн Фэй Чэнд лицензийг нь эргүүлэн олгожээ. Төлбөрийн баримтыг ирүүлснээр төлсөнд тооцох төрийн хуулийн заалт байсаар атал банк буруутай бол гэсэн тайлбараар үл хэрэгссэн том толгой шийдвэр гаргасан байна. Монголын төрийн нэр төр сэвтдэгийн нэг жишээ энэ.

Гадаадынхны өмнө төрийнхөө хуулийг өөрсдөө үл хэрэгсэж, 16 хоногийн өмнөх байр сууринаас ухарч няцсан онигоо. АМГТХЭГ-ын экс даргын нэг гарын үсэгтэй, хоёр долоо хоногийн зайтай хоорондоо тэмээ, ямаа шиг зөрүүтэй бичиг шийдвэр гарсан мэдээлэл Авлигатай тэмцэх газрын шалгах сэжүүр байж болно. Тусгаар тогтнолын төлөө халуун амиа зориулж, хүүгийнхээ тасдуулсан толгойг авч явсан Ханддорж чин вангийн нутагт түүнээс зуугаад жилийн хойно ийм явдал болж байна. Улсын баатар Ж.Лхагвасүрэн, Ж.Нэхийт, С.Лхагвадорж нарын төрсөн нутаг хэний гарт лиценз болж, газар шороо нь өм цөм болж байна вэ? Олимпийн анхны аварга Н.Түвшинбаярын мэндэлсэн бууц Юн Фэй Чэний мэдэлд очин, бууриа алдсан шийдвэрийг гаргасан Ж.Билэгсайхан та хаана төрсөн бэ?

Б.Номч

Дугаар 72/3144/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button