Хараагүй иргэдэд массажистын сургалт явуулжээ

массажны талаар ойлголтыг төлөвшүүлэх, хараагүй иргэдийг ажлын байраар хангах зорилгоор өчигдөр хараагүй иргэдэд массажны талаар сургалт явуулжээ. Уг сургалтад 100 гаруй хүн оролцсон байна. Хараагүй иргэд нь тухайн үйлчилж байгаа хүндээ чин сэтгэлээсээ ханддагаас гадна тэдний тун сайн хийж чадах ажлын нэг ч гэж мэргэжилтнүүд үздэг аж. Таван жилийн өмнө энэ чиглэлээр манай улсаас 3 хүн японд очиж суралцсан юм байна. Мэргэжлийн массажистаар төгсч, японд эмчилгээ хийх ч эрхтэй болжээ. Одоо харин монголын хараагүйчүүдийн үндэсний холбоонд түшиглэн хараагүй иргэдэд массаж хийх арга барилаасаа зааж байгаа юм. Өнөөдрйин байдлаар 60 орчим хараа иргэд эмчилгээний массаж хийж сурчээ.
Olloo.mn