Сонгуулиас өмнө бүртгэлээ цэгцэлье

зүтгэж. Төрийн албаны зөвлөл төрийн албан хаагчдаа дутуудуулчихав уу эсвэл Сангийн яам мэдэн будилаад ил үүдүүлэв үү. 10-аад мяңгаар хол зөрүүтэй энэ тоо манай өнөөгийн бүртгэлийн тогтолцооны сул талын нэг илэрхийлэл. Хүн амын 10-хан хувьд хүрэхгүй төрийн албан хаагчдаа жил бүр тоолдог ч яг таг тоо хэлж чадахгүй өдий хүрсэн байх юм. Тоогоор илэрхийлэгдэх аливаа үзүүлэлтийг ингэж багцаалддаг дутагдлаа бид сонгуулийн үеэр л гэнэт анзаарах нь бий. Ялангуяа Үндэсний статистикийн хороо, ИБМУТ-өөс гаргадаг сонгогчдын тоо дээр дурдсан шиг мөн л хол зөрүүтэй гардаг болсоор олон жилийг үдэж байна.

Хүн амын анхан шатны бүртгэл хөтөлдөг газрууд нь бас л зөрүүтэй тоо дэлгэнэ. Уг нь баг, хорооны Засаг даргын өгсөн тоо л бодит байдалд дөхөж очмоор. Өдөр бүхэн биш юмаа гэхэд сардаа хороо хориндоо оршин суугаа өрхүүдээ хаачив ийчив гээд тоолж тооцоолж суудаг байлгүй. Гэсэн хэдий ч хаяг дээрээ байнга оршин суудаг атлаа нэрийн жагсаалтад бүртгэгдээгүйн улмаас сонгох эрхээ эдэлж чадаагүй гомдол тасардаггүй. Зарим тохиолдолд оршин суугаа газраа бүртгүүлдэггүй, дуртай газраа бүртгэлд орчихдог иргэдийн хариуцлагагүй байдал иргэний бүртгэл, нэрийн жагсаалтыг будлиулах шалтгаан болох нь олонтаа. Хүн амын тоо нэг, хоёр мянгаар бус хэдэн мянгаар зөрдөг нь иргэний бүртгэлийн тогтолцоонд өнөө маргаашийг аргацаасан биш ирээдүйг урьдчилж тооцоолсон багц арга хэмжээ үгүйлэгдэж буйг харуулж байна.

Иргэний бүртгэлийн төгөлдөршлийн талаар Засгийн газраас хэрэгжүүлж байгаа олон арга хэмжээний үр дүн энэ сонгуулиар зарим талаар гарах биз ээ.

Нэрийн жагсаалттай холбоотой маргаан, гомдол энэ сонгуулиар дундрах уу эсвэл олшрох уу гэдэг нь СЕХ-ноос ихээхэн хамааралтай. Өнөө жилийн хувьд ч сонгогчдын тоог эрх бүхий байгууллагууд мөн л зөрүүтэй гаргаж СЕХ-нд ирүүлжээ. Сонгогчдын тоо яг хэд вэ гэдгийг ч баримжаалах боломж алга. Ойролцоогоор сонгогчид нэг сая 500 мянгаас сая 700 мянгын хооронд хэлбэлздэг бололтой. Үүнээс хилийн чанадад оршин суугаа иргэдээ хасч тооцвол үнэнд арай ойртож очно биз. Уул нь ийм цөөн хүн амын хэд нь хилийн дээс алхсан, хэд нь байнга оршин суугааг нарийн мэдэх боломж хар ухаанаар бодоход олон. Хэдийгээр баг, хороондоо хэчнээн сонгогчтой гэдгээ үнэн зөв мэдүүлэх үүрэг нь баг, хороо, сум, дүүргийн Засаг даргынх боловч нэрийн жагсаалт будлиантсаны хариуцлагыг сонгогчид СЕХ-ноос нэхдэг.

Тиймээс нэрийн жагсаалт бол СЕХ-ны ажлыг дүгнэх нэг үзүүлэлт юм. СЕХ урьдын адил нэрийн жагсаалтыг үнэн зөв үйлдэх талаар ИБМУТ-тэй хамтран ажиллаж байгаа аж. СЕХ-ны удирдлагуудын амласнаар Ерөнхийлөгчийн сонгуульд миний нэр нэрийн жагсаалтад алга, сонгох эрхэнд минь халдлаа гэх гомдол эрс багасах бололтой. Ямар учраас тухайн сонгогч хаягандаа байхгүйг тодруулсны дараа л сонгогчийн үнэмлэхийг олгох шинэ журам СЕХ боловсруулжээ. Өөрөөр хэлбэл, хаягандаа эзгүй гэдгээр шалтаглан сонгох эрхийг тань хэсгийн хорооны ажилтан боогдуулах эрхгүй бөгөөд шалтгааныг тодруулж байж л сонгогчийн үнэмлэх өгөх эсэхээ шийдэх юм байна.

Нэрийн жагсаалт учир дутагдалтай байдгийн буруутнаар жагсаалт үйлдэж буй Засаг дарга, бүртгэлд ороогүй иргэнийг тодруулдаг ч сонгогчдыг мэдээллээр хангах явдал дутмаг байгаа юм. Ялангуяа сонгуулийн үеэр энэ талаархи мэдээллээр сонгогчдыг тархинд нь шингэтэл цэнэглэх хэрэгтэй. Хуулиараа бол санал хураах өдөр буюу тавдугаар сарын 24-нөөс 30 хоногийн өмнө сум, баг, хороо, дүүргийн Засаг дарга сонгуулийн хэсгийн хороонд гаргаж өгөх үүрэгтэй. Харин санал хураах өдрөөс 15 хоногийн өмнө сонгогчид нэрийн жагсаалтад бүртгэгдсэн эсэхтэй танилцах боломжтой юм. Нэг талаас сонгогч иргэний бүртгэлд хамрагдах, нөгөө талаас Засаг дарга үнэн зөв бүртгэл хөтлөх үүргээ биелүүлж, дээр нь ИБМУТ, ҮСХ, СЕХ гэсэн эрх бүхий байгууллагууд чиглүүлэх, зохицуулах үүргээ хэрэгжүүлбэл нэрийн жагсаалттай холбоотой зөрчил, будлиан аяндаа эмхрээд ирнэ.

Дэм дэмэндээ ажил бүтдэгчлэн нэгхэн хүний хариуцлагагүй, хайхрамжгүй байдал олныг хөлдөө чирдгийг бодолцож аль ч шатны Засаг дарга хуулиар олгосон үүргээ ухамсарлаж нэрийн жагсаалтаа хуулийн хугацаанд үнэн зөв гаргахад анхаараасай. Сонгууль болтол хоёр cap хүрэхгүй хугацаа байна. Одоо л цэгцлэхгүй бол хэзээ хийх вэ?

Н.Сүрэн

Дугаар 061

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button