Ганцхан сарын хугацаанд 3000 хүн ажилгүй болжээ

Сайн цагт ч ажилгүйчүүд нийгмийн бараан сүүдэр байсаар ирсэн. Өнөө үед ч ажилгүй иргэдийн тоо өдрөөр нэмэгдэж ядуусын эгнээ хүрээгээ тэлэхэд хүрээд байна. Тиймээс дэлхийн улс орнууд хэдийгээр хямралтай байгаа ч гэлээ ажлын байрыг хадгалж үлдэх талаар чамгүй ажлыг хийж байгаа. Манай улсын хувьд өнгөрсөн нэг сарын хугацаанд ажилгүйчүүдийн тоо 3000-гаар тэлсэн байх юм. Тэднээс 600 гаруй нь эдийн засгийн хямралын шалтгаанаар ажлаасаа халагджээ. Албаны эх сурвалжийн мэдэгдэж буйгаар энэ шалтгаанаар ажилгүй иргэдийн тоо өсөх хандлагатай байгаа аж. Тиймээс Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн яамнаас ажлын байрыг хадгалах нэлээд хэдэн ажлыг хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа аж. Ямартай ч эдийн засгийн хямралын хэцүү үед санхүүгийн бэрхшээлд ороод ажилчдаа халах, салбаруудаа хаахад хүрч байгаа аж ахуйн нэгжүүдэд тодорхой хэмжээний мөнгөн тэтгэлэг үзүүлээд хэсэг хугацааны дараа эргүүлэн төлүүлэх төсөл боловсруулж байгаа гэнэ.

Гэхдээ энэ ажлыг эх лүүлэхэд мэдээж мөнгөн хөрөнгө хэрэгтэй. Үүнийг хэрхэн шийдэх талаар ажиллаж байгаа юм байна. Мөн жилдээ нэг удаа хөдөлмөр хөлсний доод хэмжээг нэг удаа нэмэгдүүлэх ёстой байтал 2009 онд энэ талаархи бүхий л асуудлыг хаалттай орхисон. Энэ мэтчилэн нийгмийн халамж, тэтгэмж олгодог салбар нь төсөв мөнгө хүрэлцээгүй гэсэн шалтгаанаар төмөр нүүрээр иргэддээ хандвал хямралыг гэтэлгэх тухай ярихад эртэднэ. Бүсээ чангалж хэмнэлтийн горимоор амьдрахыг уриалж байгааг ойлгосон иргэд дор бүрнээ чадах чинээгээрээ зүтгэж байна. Дээшээ харж алгаа тоссонгүй. Доошоо харж уйлж урвайсангүй. Хэн хэндээ төвөг удахгүй байхыг хичээж байгаа өнөө үед ажлын байрыг хадгалах талаар төр дорвитой ажиллах юм бол хямрал гэдэг ч тийм ч хүндхэн даваа биш болж таарах нь. Харин ажлын байргүй иргэд бор ходоодоо өлсгөхгүй, даарахгүйн тулд юу эсийг хийх билээ.

Амны фигур сайтай нь залилан, яахаас ч буцахгүй нь хулгай дээрэм хийгээд л амьдрах болж байна. Цөөхөн хэдэн монголчууд нэгийгээ шулж, хөнөөж байж амьдрах ёстой юм гэж үү. Өнөөдрийн байдлаар манай орны нийт өрхийн 200 гаруй мянга буюу 35 хувь нь ядуу амьдарч байна. Мэргэжилтнүүдийн тооцоолсноор ийм тодотголтой өрхийн тоо 2015 он гэхэд 100 мянга болгон бууруулсан байх учиртай. Ингэнэ гэдгээ ч амлан Мянганы хөгжлийн зорилтод дэвшүүлсэн. Гэтэл энэ томоохон амлалтыг биелүүлэхэд ердөө л зургаахан жил байгаа. Ингээд бодохоор нэг жилд 15 мянган өрхийн амьжиргааг дээшлүүлэх хэрэгтэй болж байна. Ямартаа ч 2009 онд 12500 өрхийн амжиргааг дээшлүүлэхээр ажиллаж байгаа гэх.

Эдийн засагчдын үзэж буйгаар иргэн ажилтай, орлоготой байвал эдийн засгийн хямрал төдийлөн хүнд зүйл биш гэж байгаа. Японы Хөдөлмөрийн сайд хэлэхдээ, ажил эрхлэх идэвх буурч байгаа энэ үед иргэдийг ажлын байртай нь үлдээхийн тулд 15 тэрбум ам.долларын тусламж үзүүлэх болсноо зарлажээ. Ирэх гурван жилийн хугацаанд 400 мянган хүнд мэргэжил олгох сургалт явуулна. Үүнд зөвхөн ажилгүйдлийн тэтгэмж авах боломжгүй хүмүүс хамрагдах гэнэ. Сургалтад хамрагдагсдын өрхийн тэргүүнд амьжиргаагаа залгуулах мөнгөн тэтгэмж олгох юм байна. Мөн ажиллах хүчээ багасгахгүйгээр ажиллаж байгаа бизнес эрхлэгчдийг дэмжихийн тулд тэдэнд олгох тэтгэмжээ ч нэмэгдүүлэх болсон байна.

Дугаар 046/972

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button