Боломж, аз хэнийг ч алгасахгүй залуус аа, биеэ дайчил

Гэвч харамсалтай нь үзэсгэлэнгийн мөн чанар, ач холбогдлыг төдийлөн мэдэхгүй байсаар долоо хоног шахам үргэлжилсэн экспо хаагдаж байлаа. Гэвч хэрэглэгчид, нийслэлчүүд удаа дараалан хүсэлт тавьсаны үндсэн дээр хоёр дахь удаагаа Боловсрол экспо-2009-г дахин зохион байгуулах гэж байна. Энэ сарын 3-6-ны өдөр Мэдээлэл технологийн үндэсний паркт болох уг үзэсгэлэнд хувийн болон улсын 40 орчим их, дээд сургууль оролцохоор болжээ. Элсэгчдэд зориулан хоёр төрлийн лекцийг үнэ төлбөргүй унших гэж байгаа талаараа сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ, зохион байгуулагчид. Боловсролын экспо гэхээр хүмүүс нэг их тоодоггүй бололтой. Уг нь үр хүүхдээ боддог хэн бүхэнд хамгийн их хэрэгтэй л баймаар юм.

НЭГДСЭН ЭКСПОНЫ АЧ ХОЛБОГДОЛ НЬ ЮУНД БАЙНА

Мэдээж шаардлагатай бүх мэдээлэл нэг дор төвлөрсөн нь гол ач холбогдол юм. Мөн үүнээс гадна хэрэгцээ, шаардлагатай гэсэн нэмэлт мэдээллүүдийг мэдэх боломж нээгдэж байгаа. Ингэхийн тулд л экспо гэгчийг зохион байгуулдаг. Харин манайхан үүнийг хийх юмаа олж ядсан хүмүүсийн ажил гэж ойлгодог бололтой. Манай улсад үйл ажиллагаагаа явуулдаг их, дээд сургуулиудын талаархи мэдээллийг нэг дороос авч болохоос гадна хэд хэдэн боломжийн саналыг экспогоос олж мэдэх болно. Тухайлбал, тэтгэлэгт хамрагдах, оюутан солилцоогоор гадаадын их, дээд сургуулиудад 100 хувийн хөнгөлөлттэй суралцаж болох талаар Боловсрол экспо-2009 зөвлөгөө өгөх ажээ. Ерөнхий боловсролын сургуулийн 11 дүгээр анги төгсөгчдөд хамгийн их хэрэгтэй лекц хоёр өдөр үргэлжилнэ. Энэхүү боломжийг ч алдах хэрэггүй ээ. Мөн үзэсгэлэнд та элсэлтийн шалгалтын бүртгэлдээ хамрагдаж болох юм.

2500 ТӨГРӨГӨӨР ИХ, СУРГУУЛЬД СУРАЛЦАХ БОЛОМЖ

Энэ мэдээллийг сонсоод гайхаж магадгүй юм. Тэгвэл боловсролын экспод оролцож байгаа 40 орчим сургууль ахлах ангиа төгсч байгаа сурагчдад энэхүү боломжийг олгож байгаа ажээ. 2500 төгрөгийн бүртгэлийн хураамж төлөөд л эссэ бичлэгийн уралдаанд оролцож түрүүлбэл үнэ төлбөргүй суралцах эрхтэй болно гэсэн үг. Эссэ бичлэгийн сэдэв нь Миний мөрөөдөл бөгөөд 500-гаас дээш үгтэй байх гэнэ. Уралдаанд бүртгүүлэхдээ иргэний үнэмлэх болон түүнтэй дүйцэхүйц бичиг баримт, нэг хувь цээж зураг, бүртгэлийн хураамж зэргийг авч ирсэн байхад болох аж. Бүртгүүлснээсээ хойш долоо хоногийн дотор өөрийн материалаа зохион байгуулагч нарт өгөх юм. Хэрвээ тэнцвэл үнэ төлбөргүй дээд боловсрол эзэмшлээ л гэсэн үг. Өнөөгийн хүнд хэцүү нөхцөлд их, дээд сургуулиудын нэг жилийн дундаж төлбөр 800 мянган төгрөг байхад энэ нь алтан боломж. Дунджаар 800 төгрөгийн төлбөр дөрвөн жилдээ 3.2 сая болох нь ээ. Мэдээж үүн дээр илүү дутуу зардал ороод бараг л дөрвөн сая төгрөг болж байгаа юм. Энэ мэтчилэн тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах хэд хэдэн боломж байгааг мэдэж болно. Мөн Хавай болон Хятадад 100 хувийн тэтгэлэгээр суралцаж болохыг үзэсгэлэнгийн үеэр оюутан солилцооны хөтөлбөрийг зохион байгуулагчид танилцуулна. Энэ нь Хариу нэхээгүй хайр-2 аяны хүрээнд хийгдэж байгаа ажил юм.

ИХ, ДЭЭД СУРГУУЛИЙГ БУС ЦЭНГЭЭНИЙ ГАЗРУУДЫГ АТТЕСТАЧЛАЛЪЯ

Боловсролын экспо-2009 үзэсгэлэнг зохион байгуулагчид хэвлэлиин хурал зохион байгуулах үеэрээ төр засгийнхан болон нийт ард иргэддээ хандан дээрх уриалгыг гаргав. Харин энэхүү уриалгатай санал нийлэх хүн олон гарах биз. Ид сурч, боловсрох насаа лааз өшиглөн, баар цэнгээний газруудаар аяга тагш архи, пиво эргүүлэх залуус сүүлийн таван жилд хэт олширсон. Мэдээж үүний гол шалтгаан нь хүсээгүй сургууль, мэргэжил. Тэгэхээр хэн ч байсан өөрийнхөө дуртай, өөртөө тохирох мэргэжлийг сонгох нь чухал. Ингэж эс чадвал ажилгүйчүүдийн эгнээнд сайн дураараа элсэхийн сацуу өнөөх л нийгэмдээ ад үзэгдсэн залуусын тоог нэмнэ. Нийслэл хот маань худалч хүнд бараг иргэн бүрийнхээ тоогоор баар, цэнгээний газартай болгожээ. Хаашаа ч гарсан тав алхаад л шөнийн клубууд. Их, дээд сургуулиасаа олон баар, цэнгээний газартай гээд боддоо. Элдвийн зүйл бодож гудамж метрлэн нийслэл хотоор нэг холхих монголын залууст хандан уриалга гаргасан хүмүүст баярлалаа гэж хэлмээр санагдаж байна. Залуус залуусынхаа төлөө санаа тавина гэдэг амин хувиа хичээх болсон энэ цаг үед яасан их энэрэл вэ.

Дугаар 046/972

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button