Монголд анх удаа жүжигчний блог нээгджээ…

буй бололтой байсхийгээд л ташаагаа тулаад эргэн харах нь сүрдмээр ч юм шиг. Хэдэн хормын дараа тортой ачаандаа түүртсэн хижээл насны туранхай эр сая нэг юм эхнэрээ гүйцэж ирээд барьж явсан зүйлээ газарт тавьж хөлсөө арчихчаан аятдал өнөө авгай тортой зүйлээс өргөлцөхийн оронд Яасан удаан явдаг юм бэ. Салхидсан тэмээ шиг ийш тийш хараад явж өгөхгүй юм. Энэ халуунд чамайг хүлээсээр нүүр харлачихна байна. Хүүе наад байцаагаа эвтэйхэн аваад явчихаж чадахгүй байна уу. Өнөө муу минь байсан бол наад байцааг чинь амандаа боловч зуучихсан гүйж яваа даа гэж ирээд л хашгичих дуу тэнгэрт хадав…

Үүнийг уншиж суугаа таньд Бэрсүүт жүрж хэмээх инээдмийн киноны хадам ээжийн дүр санагдаад явчих вий. Театрын болоод кино дэлгэцнээ анх удаа эрэгтэй хүн хадам ээжийн дүрийг гайхамшигтай бүтээсэн жүжигчин бол МУСТА Г.Дашхүү агсан билээ.

Тайз дэлгэцнээ олон арван дүрд хувилж тэрхүү дүр бүхнээрээ үзэгчдийн сэтгэл зүрхийг байлдан дагуулж явсан энэ эрхэм өдгөө бидний дунд алга. Нөгөөтэйгүүр, Дашхүү гуайн уран бүтээлийг Монгол Улсын гавьяат жүжигчин Л.Жанчивдорж агсангүйгээр төсөөлөх эрхгүй. Өдгөө тэднийг хайрлан дурсдаг, сэтгэл зүрхэндээ тээж явдаг мянга мянган үзэгч фэнүүд байдаг билээ. 30 жил нөхөрлөж хамтдаа уран бүтээлээ туурвиж, баяр зовлонгоо хуваалцсан сайн андуудын талаар Хүний сайхан орчлонд хэмээх сайхан дуу хүртэл зохиогдож, МУГЖ С.Жавхлан олон түмний сэтгэл зүрхэнд хүртэл сайхан дуулж байсан.

4 сарын 1-ны инээдмийн баярыг тохиолдуулан Г.Дашхүү агсны хүүхдүүд аавдаа зориулан монголд анх удаа жүжигчний блог нээжээ. Энэхүү блогоос зөвхөн түүний амьдрал уран бүтээлтэй танилцаад зогсохгүй, цаашид театр болон дэлгэцийн урлагийн мэдээ мэдээлэл, хошин урлаг, драмын урлагийн талаар олон сонирхолтой мэдээллүүдийг авах юм байна. Мөн Г.Дашхүү агсны салшгүй анд Л.Жанчивдорж агсны блогийг ч мөн бүтээж байгаа тул та бидний сэтгэл зүрхэнд мөнхөрсөн сайхан жүжигчдийн дүрийг үүрд дурсан санах ихэр 2 блогтой болох нь ээ.

Гадаадын олон жүжигчид өөрийн блог, вэб сайтаараа дамжуулан үзэгч фэнүүдтэйгээ үргэлж холбоотой байдаг жишгээр цаашид монголын тайз дэлгэцийн од болон гэрэлтсэн олон уран бүтээлчид Г.Дашхүү агсны араас өөрсдийн блогийг нээх бизээ.

Г.Дашхүү агсны блог http//dashkhuu.blogspot.com

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button