Шат, шатны сонгуулийг тойрсон будлиан тасрахгүй байсаар дараагийн сонгуультай золгохнээ

Гэтэл нөгөөх л хэрүүл, зарга, хуудуутай үйлдлүүд. Өчигдөр Нийслэлийн Хан-Уул дүүргийн найман хороодын засаг дарга нар дүүргийнхээ даргын гаргасан шийдвэрт дургүйцэж байгаа тул хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд хандсан.

Нийслэлийн Хан-Уул дүүргийн найман хороо энэ оны нэгдүгээр сарын 31-ээс хоёрдугаар сарын 10-ны хооронд Иргэдийн нийтийн хурлаа хийж, засаг дарга нараа сонгосон. Эндээс иргэдийн олонхын санал авсан засаг дарга нарын нэрсийг засаг даргадаа батламжлуулахаар өгсөн боловч хариу нь албан ёсны мэдэгдээгүй гэнэ. Дүүргийн засаг дарга хууль бус шийдвэр гаргаж, хороодын засаг дарга нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх захирамж гаргасан гэж хороодын засаг дарга нар үзэж байна.

Дүүргийн засаг дарга гуравдугаар сарын 23-оос эхлэн нийт есөн хорооны засаг даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна. Гомдолтой байгаа иргэдийн ярьснааршинэ хороон даргыг томилоогүй байж хуучин ажилчдаа ажлаа хийж явахад нь гэнэт ажлаас халсан гэнэ. Энэ нь иргэдийн саналыг үл тоомсорлосон хууль бус шийдвэр гэж тэд үзэж байна.

үideo1

Yндсэн хуулийн 60.3-т зааснаар дараагийн засаг даргыг томилтол өмнөх засаг даргын эрх, үүрэг хэвээрээ байна гэсэн заалтыг зөрчиж байгаа явдал хэмээн ярьж байна.

Харин дүүргийн тамгын газрын эрх бөхий хүнээс энэ асуудлыг тодруулахад бид ямар ч хууль бус үйлдэл хийгээгүй. Хороодын засаг дарга нар маань өөрсдөө хуулийн ийм өчүүхэн мэдлэгтэй явдалд харамсаж байна гэлээ.

Yүгээрээ хэн нэгний алдаа дутагдлыг дэлгэж, мууг үзэх гээгүй. Харин шат шатны сонгуулийн хэрүүл заргын улмаас хэн хохирч байна. Иргэд л хохирч байна гэдгийг хаа хаанаа ухаарах цаг нь нэгэнт болжээ.

Нийслэлийн Хан-Уул дүүрэг 14 хороотой, түүнээс ердөө өнөөдөр хоёр нь л засаг даргатай. Yлдсэн хороодын засаг даргын суудал эзгүй байна. Удахгүй бид тав дахь удаа Ерөнхийлөгчөө сонгох сонгууль болно гэтэл иргэдийн бичиг баримт, хаяг тулгалт гээд гол ажлуудыг хийх ёстой газар нь хороод байдаг. Гэтэл эзгүй байгаа хороодын засаг даргын ажлыг хэн хийх вэ. Yүний үр дүнд нөгөө л сонгуулийн булхайтай үйлдлүүд гарна. Хан-Уул дүүргийн хувьд хэзээ хороодын засаг дарга нараа томилох нь тодорхойгүй байна. Тиймээс Ерөнхийлөгчийн сонгуулийн ажлын бэлтгэл энэ дүүргийн иргэдийн хувьд хэзээ хангагдах нь бас л тодорхойгүй.

Olloo.mn

Batuh, Mishig

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button