А.Амарсайхан Хүн хуурах гэж тамгатай өргөмжлөл өгч байлаа

-Инээдмийн баярын мэнд хүргэе. Энэ өдөр юу хийхээр төлөвлөж байна?

-Уншигч олондоо энэ өдрийн мэнддэвшүүлье. Шог зураач, шог зохиолчид хүмүүсийг инээлгэхийн зэрэгцээ нийгмийн алдаа дутагдлыг шүүмжилдэг. Баярын хамгийн том ажил болох Тоншуул сэтгүүлээ www.tonshuul.mn сайт болгохоор ажиллаж байна. Сайтаа инээдмийн баярын өдөр нээж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон түмэнд мэдээлэх төлөвлөгөөтэй байсан боловч амжсангүй. Тэгэхээр бид тавдугаар таван жилийнхээ төлөвлөгөөг биелүүлж чадахгүй болчихлоо. Хүмүүс хэвлэмэл байдлаар мэдээлэл авахаасаа илүү интернэтийн орчинд унших сонирхолтой болжээ гэдгийг мэдсэний үндсэн дээр хийсэн ажил. Шог зохиолчдын бүтээлийг тайзан дээр тоглоод л байдгаас биш зохиолч нь хэн болох мөн шог зургуудыг мэддэг хэрнээ түүнийг хэн зурсан зэргийг хүмүүс мэддэггүй. Сайтаараа дамжуулан шог зураач, зохиолчдыг танилцуулж, уран бүтээлээ түгээх зах зээлтэй нь холбож өгөх зорилготой юм.

-Та зохиол бүтээлээ ихэвчлэн блогтоо бичиж байна уу?

-Тайзны бүтээл нь шургаж унаж, бүсээ тайлж байгаад ч хамаагүй үзэгчдийг инээлгэх зорилготой. Гэтэл жүжгийн зохиол нь уран зохиолын байдлаар бичигддэг төдийгүй хүнийг инээлгэх зүйлс нь санаандгүй эргэлтүүдээр гарч ирдэг. Яг л уран зохиол шиг бүтэцтэй. Эхлэл, өрнөл, тайлалтайгаар хүнд хурдэг. Жүжгийн зохиол бичээд хошин урлагийнханд санал болгоход тэд тоглолтын турш хүн инээх зохиол шаарддаг. Би http// Amarsaikhan.bloqspot.com хаягаараа дамжуулан нийтэд бичмэл хэлбэрээр бүтээлээ хүргэхийг хичээдэг. Зарим хамтлагт зохиолоо өгч үзсэн. Тэд зохиолыг тайзны урлагт нийцүүлэн өөрчилж, миний санаснаас өөр болгочихно. Уран бүтээлч гэдэг утгаараа энэ нь надад таалагддаггүй гэхүү дээ. Одоогоор телевизийн урлагт залуу уран бүтээлчидтэй хамтран зохиомжууд хийж байна. Сонгодог утгаараа шог зохиол нь тайзны урлагаас өөр. Нийгэмд бугшсан буртагтай буруу үзлийг ёгт үгээр шүүмжилдэг. Шог зохиолыг уншихад уншигч зохиолын туршид мушийж явсаар тайлал хэсэгт шалан дээр унаад тийчлээд байхгүй ч дотроо инээхэд зориулсан бүтээл юм. Үүнийг ойлгоход уншигчаас багагүй мэдрэмж шаардана шүү. Гэхдээ зохиолчийн арга барилаас хамаарна. Зарим зохиолч шууд инээд хөөгөөд бичдэг байхад утга санаа, гүн ухаан шингээсэн нь ч бий.

-Шог зураач, шог зохиолч гэсэн давхар мэргэжилтэй хүн ховор байх?

-Зурахын хажуугаар бичдэг хүн Тоншуул сэтгүүлд олон байсан юм билээ. Ц.Байды ах сүүлийн үед бичдэг болоод байгаа. За тэгээд Ц.Доржготов, Г.Нямдорж гээд мундаг шог зохиолч, шог зураачид байна. Шог зургийн санааг олохын тулд зохиолч шиг сэтгэх шаардлагатай. Тэгэхээр сайн зурдаг болгон шог зураач болдоггүй.

-Бүтээлийн санаа хаанаас төрдөг вэ?

-Санаанууд энгийн байдлаар орж ирэх үе бий. Гудамжинд явж байхад инээдтэй дүр зураг олон харагддаг. Заримдаа үүнийг л шоглож зурмаар байна гэж бодсон хэрнээ хүн инээлгэх уран санаа төрөхгүй байх тохиолдол ч гарна. Ер нь зүйрлэл, ихэсгэл, багасгал гээд уран зохиолд байдаг бүх хэлбэрийг шог зураг ашигладаг. Нөхөрсөг шог зурахад тухайн хүний зан чанар, байнга тодордог инээмсэглэл зэргийг нь өөрчилнө. Нүдийг нь том, хамрыг нь урт зурчихад л хэтрүүлэл болж хүнд инээдтэй харагддаг. Заримдаа бичих зүйлээ бодсоор байгаад шөнө зүүдэлнэ шүү дээ. Зүүдэнд орж ирсэн санаануудаа бушуухан босч тэмдэглэхгүй бол мартагдчихна.

-Шог зураач, зохиолчид уулзахаараа бөөн инээд наргиа болдог байх даа?

-Энгийн яриа нь хүртэл хүмүүсийг шоглож байдаг хүмүүс бол шог зураач, зохиолчид. С.Цогтбаяр ах хүн болгоныг ах аа, эгч ээ гэж дууддаг. Өөрөө өвгөн байж жаахан хүүхэд хүрээд ирэхэд Сайн байна уу, Та гэх жишээтэй. Альтернатив дуучин Отгоо С.Цогтбаяр ахын өрөөнд орохдоо За дүүтэйгээ уулзаадахъя гэж байсан. Бид чинь байнга л бие биенээ явуулж суудаг. Ц.Байды ахын байгаа төрх нь инээдтэй. Цаанаас нь инээд уугиж байдаг. Үнэндээ өөрсдийнхөө орчинд ийм боловч зарим хүмүүс биднийг Ямар гунигтай юм бэ. Энгийн л хүмүүс байна шүү дээ гэлцдэг. Үргэлж нэгнээ шоолно гэж байхгүй. Бодож, баясалгасны эцэст шог бүтээлүүд төрдөг болохоор заримдаа дүнсгэр байх тохиолдол гарна.

-Нэг нэгнээсээ төрсөн олон онигоотой биз дээ?

-Тэгэлгүй яахав, болсон явдал дээр жаахан давс хужир нэмж байгаа л ярина шүү дээ. Тоншуул сэтгүүл дээр санааг нь олсон онигоо олон. Бидний зохиосон онигоог хүмүүс Хүүш, ийм онигоо гарсан байна. Чи онигоо цуглуулдаг хүн. Үүнийг сонс доо гээд л ярихад нь их баярладаг. Ардын аман зохиолын хэлбэрээр улам дэлгэрч, хөгждөг зүйл бол онигоо юм даа.

-Та багадаа хэр шооч хүүхэд байв?

-Багадаа байнга зурж, багш нартаа үзүүлэн, ханын сонин хийдэг хүүхэд байсан. Бидний үед дурсгалын дэвтэр аялуулна. Ангийнхаа хүүхдэд зориулж шог шүлэг зохиож, зураг зурж өгнө. Манай ангийнхан уулзахаараа дурсгалын дэвтрээ үзэх дуртай. Ангийнхаа гаанс хочтой Гантөмөр гэдэг хүүхдэд зориулж хугархай гаансны тухай хөөрхөн шүлэг бичсэн. Наймдугаар ангид бичсэн гэхээр багаасаа хошигнох авъяастай байсан байгаа биз. Би уул уурхайн мэргэжил эзэмшсэн. Орост суралцаж байхдаа зохиол бичих юмсан гэж боддог байлаа. Сэтгүүлч Б.Галаарид бид хоёр оюутан байхдаа нэг нэгнийхээ өрөөгөөр их орно. Галаа л намайг уран зохиолд уруу татсан гэж боддог. Тэднийд очиж уран зохиолын тухай сонин сайхан сонсож яваад л нэг мэдэхэд шог зохиол руу орчихсон доо. Анхныхаа шог зохиолыг орон нутгийн сонинд гаргаад л… Тэр үед сонинд юмаа гаргана гэдэг гоё санагддаг байв. Анхны шог зургаа 1999 онд Өнөөдөр сонинд гаргасан. Төсвийн байгууллагынхны цалин бага байгааг хошигносон юм. Тайзан дээр нүцгэн загвар өмсөгч гарандаа үдээс зангидчихсан, нөгөөх нь хөлөндөө зангидчихсан алхдаг. Наад талд нь загвар зохион бүтээгч нь ярилцлага өгөхдөө Миний энэ загвар маш хямдхан. Ердөө хоёр үдээс орсон.

Төсвийн байгууллагынхан худалдаж авах бүрэн боломжтой гэсэн бичигтэй зураг байдаг. Би Говь-Алтайд орос хэлний багш хийж байхдаа Цахиур Төмөр гэдэг сонинд өгүүллэгүүдээ нийтлүүлж, багшлахын хажуугаар сурвалжлагчаар ажиллаж байгаад сэтгүүлзүйн салбарт эргэлт буцалтгүй орсон. Сонинд бүтээлүүд минь гараад ирэхээр урамшдаг юм билээ. 2002 оноос Тоншуул сэтгүүл дахин гарч эхлэхэд Би зураг зурж, зохиол бичдэг гээд гүйгээд очтол 100 зурагтай нөхөр яваад байна гэсэн чи мөн үү гэж Ц.Байды ах хошигнож байсан. Түүнээс хойш хөдөөнөөс зураг, өгүүллэгүүдээ явуулсаар 2004 онд Улаанбаатарт ирэхэд С.Цогтбаяр ах Тоншуул сэтгүүлд сурвалжлагчаар авсан даа. Уг нь нэг банканд гайгүй цалинтай хэвлэл мэдээллийн ажилтан болчих боломжтой байсан боловч хоёр дахин бага цалингаар Тоншуул сэтгүүлд өөрийнхөө сонирхлоор ажилласан. Энэ сэтгүүлд өмнө нь гар барьж, үг сольж үзэх юмсан гэж мөрөөдөж явсан хүмүүстэйгээ хамт ажиллаад, сайхан байна.

-Найзуудтайгаа уулзах үед тэд онигоо яриулах гэдэг байх даа?

-Хүлээн авалт, шинэ жилийн баярт онигоо яриулах гэнэ л дээ. Тэр болгонд онигооны нөөцтэй явдаг. Хуучин онигоогоо зурагдсан пянз шиг давтаад байж болохгүй. Онигоог шинээр зохиоход тун хэцүү. Торгон мэдрэмж шаарддаг. Бүтэн жил бодоод ч онигоо зохиохгүй байх талтай. Гадаадын онигоог монгол ахуй руу оруулах, санаа болон бүтцийг нь авч шинэлэг болгох замаар сайн онигоо гаргаж болно. Би цээжлэхдээ тааруу. Тэмцээнд орохдоо хүртэл шипи авч орно. Онигоо гэдэг нь аман зохиол юм. Оросын Вовка хэмээх онигооны баатрын явдлаас сэдэвлэсэн онигооноос жишээ татъя. Багш нь Тулгааг самбарт гаргаж өдрийн дэглэмээ ярь гэхэд Тулгаа Би өглөө босоод ухныг арчаад, ундаа уугаад хичээлдээ явдаг. Хичээлээсээ ирээд ухнаа бушуухан арчаад, ундаа уугаад тоглодог гэжээ.

Тэгсэн багш нь Танайх ухнатай юм уу гэсэн чинь Үгүй ээ, хаалгаа арчдаг юм. Аав УИХ-ын гишүүн болсноос хойш хүүхдүүд хаалган дээр ухна зурчихаад байгаа юм гэж. Уг нь гахай зурдаг л даа. Ухна зурсан нь ямаанд мөнгө өгсөн асуудалтай холбож байгаа хэрэг. Бас Л.Гүндалай ах Ерөнхийлөгч болно гээд байгаа шүү дээ. Цагаан сараар охин нь нөхөр болох залуугаа дагуулаад ирж гэнэ. Л.Гүндалай шинэ хүргэнээсээ За, хүргэнд нэр дэвшигч минь манай охин долоо хоног бүр Парис нисч үсээ засуулдаг. Чи энэ зардлыг дийлэх үү гэсэн чинь Ерөнхийлөгч тусална гэж л дээ. За манай охин cap бүр шинэ машин унадаг. Хүргэнд нэр дэвшигч чамд ийм бэл бэнчин бий юу гэхэд Ерөнхийлөгч тусална. За сайн байна. Ингэхэд чи Ерөнхийлөгчийн юу нь вэ гэхэд Үгүй ээ, хүргэн нь болох гэж, байна. Та Ерөнхийлөгч болно гэдэгтээ итгэлтэй байгаа шиг би Таны хүргэн болно гэдэгтээ 100 хувь итгэлтэй байна гэжээ.

-Дөрөвдүгээр сарын 1-нд болдог онигооны наадам энэ удаа өнжиж байгаа гэсэн үү?

-Өнгөрөгч дөрөвдүгээр сарын 1-нд С.Цогтбаяр ах горимын санал гаргасан юм. Ерөөсөө УИХ-ын сонгуулийг дөрөвдүгээр сарын 1-нд хийдэг болъё гэж. Ер нь л Сайтаа гаргана гэсэн нь өнгөрсөн дөрөвдүгээр сарын 1 болчихлоо. Онигооны уламжлалт наадам энэ жил өнжинө. Сайтаа нээж хүмүүсийн онигоог тавьж, сарын шилдэг онигоог шалгаруулж, тодорхой хэмжээний урамшуулал өгөхөөр төлөвлөсөн юм. Дараа жилээс сайтын үйл ажиллагаа жигдрээд ирэхээр онигооны наадмаа хийнэ. Сайхан онигоо ярьдаг хүмүүс ард түмэн дунд олон учраас эхлээд мэдээллээр хангах хэрэгслээ бэлтгэх хэрэгтэй гэж бодсон. Үнэхээр онигоог хүнд хүртэл ярьдаг хүмүүс байгалиас заяасан тусгай чадвартай. Онигооны наадмаар энэ нь жинхэнэ утгаараа хэрэгждэг. Чапи, Суурь, Цогоо нарын баг түрүүлдэг жил би ганц удаа орсон юм. Ер нь тайзан дээр ярьж чадахгүй болохоор чимээгүй л байх нь зүйтэй юм билээ. Намайг хүн харвал эрдэм номын амьтан гэж л бодох байх. Харин найз нөхдийнхөө хажууд харьцангуй чөлөөтэй байдаг юм байлгүй, онигоо ярихаар нөгөөдүүл маань татаад уначихна шүү.

-Дөрөвдүгээр сарын 1-нд хүн хуурах хамгийн шилдэг арга зааж өгөөч?

-Толгойгоо ажиллуулах хэрэгтэй. Би сургуульд багшилж байхдаа хүн хуурах гэж тамгатай өргөмжлөл өгч байлаа. Нөгөөдөх маань бүр итгэчихсэн байсан болохоор хуурсан юм гэхэд уйлах шахсан. Бас сургуулийн үүдний танхимд хичээлийн эрхлэгч нарын нэрийг гоё бичих даалгавар авлаа. Гэтэл нэг нөхөр тоглоод надад авчирч өгсөн эхэн дээр нь засвар хийгээд жаахан архи уудаг, донгодуулдаг найзынхаа нэрийг биччихсэн чинь би тэдээс тэдэн сард тэр хичээлийн эрхлэгч байсан гээд биччихлээ. Бараг арга хэмжээ авахуулах шахсан шүү. Би аажуу уужуу зураад, гарч ороод байсан чинь сиймхийгээр нэг нөхөр дүрсгүйтсэн хэрэг.

-Таны хамгийн том чадуулж байсан үе хэзээ вэ?

-Арван жилд байхдаа би өөрийгөө сайн чадаж билээ. Аравдугаар ангид байхад намайг шагнах болоход нь гайгүй хувцсаа өмсөөд очлоо. Сургуулийн хүмүүжлийн ажлын хаалт хийгээд захирал үг хэлж байх хооронд нь би ангийнхантайгаа ноцолдоод гүйж явав. Гэтэл Амараа нэрийг чинь дуудаад байна, гараач гэхээр нь гүйгээд очтол багш нарыг шагнаж байхад нь түрүүлээд гарчихсан. Тэр үеийн хэллэгээр том шараа болсон доо. Нүүр хийх газаргүй болсон. Дараа нь намайг жинхэнээр нь дуудахад ичээд хачин улаан царайтай гарч билээ. Бас Орост сурч байхад шинэ хичээлийн жилийн нээлтээр багш нарт цэцэг өгөх болов. Залуучууд нь нэг нэг багшид цэцэг өгөх болж, би нэг багшдаа цэцэг өгөхөөр заалгуулж аваад, цэцгээ өгчихөөд буугаад иртэл Биш шүү дээ. Хажуугийнх нь гэдэг юм байна. Тэгэхээр нь буцаж очоод Уучлаарай гээд цэцгээ булааж аваад хажуугийнх нь багшид өгчихөөд гүйж одсон. Тэнд байсан хүмүүс бүр татаад уначихаж билээ.

М.Хангал

дугаар 061/062/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button