Ноён Фрийдланд Оюун толгойн гэрээгээ батлуулахын тулд УИХ-ын гишүүн бүрт сая доллар өгөхөөр зэхэж байна

Хэрвээ энэ тулган шаардалтыг ямаанд хайртай 76 гишүүн ээлжит бус чуулганаараа хүлээгээд авчихсан бол өдийд Монгол улс дашийн шогийн замаар тоос татуулан уруудаж явах нь тодорхой. Хямралын үеийг далимдуулсан Хорт Бобын тулган шаардалтаар Монгол улс өөрөө өөрийнхөө баялагийг ашиглахдаа ноён Фрийдландад өчнеөн төчнөөн сая доллар төлөхөөр гэрээ байгуулах болсон нь өнөөх Бороо гоулдын луйвартай агаар нэг. Энэхүү гэрээ ёсоор ноён Хорт Боб Монголын газар нутгийн дөрөвний нэгийг мэдэлдээ авч хувийн онгоцны буудал, хил гаалийн боомттой байгаад зогсохгүй тусгай хил хязгаартай түүгээр нь Монгол хүн зөвшөөрөөл авч орох шахуу улс доторх улсаа тунхагласан гэрээнд Монголын толгойгүй ноёд гар хөлийн үсгээ зураад бөхөлзөж суусан нь гутамшигтай. Монгол улсын үндэсний эрх ашгийг ноцтой зөрчсөн ийм тулган шаардалтыг манай төрийн түшээд тодруулбал гэрээ хэлэлцээрийг оройлон оролцсон Эрдэс баялаг эрчим хүчний яамны сайд Д.Зоригтыг Монгол хүн гэхэд үнэхээр итгэхэд бэрх хэмээн халаглах хүн олон байна.

Гэвч түүнийг улс төрийн хүрээнийхэн дэндүү балчирдсан гэж дүгнэж суугаа. Гагцхүү ийм балчир туршлагагүй хүнийг чонын ам руу түлхээд оруулчихсан томчуудыг нь юу ч гэхэв. Нэгэн цагт Эрдэс баялаг эрчим хүчний сайдын төрсөн дүү Д.Бадраа агснаар Хадгаламж зээлийн хоршооны хамаг л бохирыг цэвэрлүүлж байгаад амьнасыг нь үрсэн гашуун түүх мартагдаагүй байна. Эдүгээ ах Д.Зоригтоор нь бас өнөөгийн улс төрийн хамгийн бохирыг цэвэрлүүлж байна. Ийнхүү насаараа төр түмэндээ хоёргүй сэтгэлээр зүтгэж ирсэн Дашдоржийн хоёр хүүгээр Монголын төр могой бариулж байна хэмээн учир мэдэх хүмүүс шивэр авир хийцгээж байгаа учиртай л үг. Юутай ч эхний ээлжинд буцаагдсан Оюутолгойн гэрээ хаврын чуулганы нээлтийг хүлээж эрх мэдэлтнүүдийн шүүгээнд тоосонд дараатай хэвтэж байгаа.

Мэдээж хэрэг ноён Фрийдланд өөртөө ийм ашигтай гэрээгээ эхний шалгалтанд тэнцүүлчихсэн болохоор дараагийн давааг давуулахаар улайрах нь аргагүй. Тэрээр УИХ-ын 76 гишүүдийн гарт сая сая доллар атгуулахаар бэлдэж хүн бүртэй тулж ажиллаж, Улаанбаатарын үнэтэй ресторануудад хонон өнжин найрлаж байгаа сурагтай. Хэдэн тэрбум долларын ашиг олохын тулд 76-хан сая доллар шидчих нь Айвенхоу Майнзын хувьд юу ч биш байх. Тэгээд ч ядуу буурай улсуудын эрх баригчдынх нь аманд мөнгө чихэж худалдаж аваад үндэснийх нь баялагийг цөлмөж орхиод улс эх оронд нь иргэний дайны гал өрдөөд орхидог арвин баялаг туршлага Айвенхоу Майнзынх. Тэдэнд ашиг орлого чухал болохоос Монгол ёстой пад ч байхгүй юм байх аа.

МОНГОЛЫН НЭГ ӨДӨР сонин

Дугаар 11

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button