Цэргүүдэд ял оноох уу

Израилийг хэт түрэмгий авирлах үеэр дураараа аллага үйлдсэн хэмээн буруутгаж байна. Израиль хариуд нь ёс зүйн өндөр стандартыг дагаж, эгэл жирийн иргэдийг шархтуулахаас зайлсхийхийн тулд маш их анхаарсан хэмээж байгаа юм. Гэвч цэрэг, офицерууд жирийн иргэдийн эсрэг санаатайгаар аллага үйлдэж байсан байж болзошгүй гэх баримтууд сөхөгдөх болж. Дотоодын болон олон улсын хуулийг зөрчсөн гэж хэлж болохуйц үйл ажиллагааг бодлогогүйгээр явуулсан гэж олон улсын хүний эрхийн байгууллагууд үзсээр буй. Тиймээс ч өнгөрсөн пүрэв гарагт палестины цэргийн шүүхийн ерөнхий зөвлөх санамсаргүйгээр хориотой газар ойрхон явж байсан эмэгтэйг хоёр хүүхдийнх нь хамт хөнөөсөн цэргийн хэргийг шалгах үүргийг холбогдох хүмүүст өгчээ. Мөн хориотой бүсээс 100 метрийн зайд явж байсан настай эмэгтэйг буудан хороосон цэргийг шүүхэд дуудах болсон юм.

Тэрхүү настай эмэгтэйг яагаад буудсан тухай асуухад тус газрыг хамгаалалтдаа авч байсан цэргүүдийн ахмад Газа гэхээр танд юу мэдрэгдэх вэ? Замаар явж байгаа хүнийг хараад, буутай ч бай, буугүй ч бай, түүнийг зүгээр л буудна. Тэр эмэгтэйн тохиолдолд бид түүнийг буугүй байхыг харсан. Харин тушаалаар шууд буудах байсан. Тэнд ямагт л анхааралтай байх хэрэгтэй байдаг. Магадгүй тэр хүн террорист байх гэж хэлдэг гэсэн хариу өгч. Палестины нэгэн цэргийн сургуулиас эрхлэн гаргадаг цэргийн хэвлэлд цэргүүдийн талаархи баримтууд дэлгэн тавьсан тухай палестины хоёр сонин дурьдаж байгаа. Тус сургуулийн захирал Дани Замирын Израилийн радио-д ярьснаар Энгийн иргэд рүү сануулгагүйгээр буудсан, эд хөрөнгөд нь халдаж, сүйтгэсэн тухай баримт хэвлэгдсэн нь гэх нь хангалтгүй бөгөөд энэ нь маш бүдүүлэг хэрэг.

Энэ бүхэн палестины эсрэг шударга бус хүчийг ашигласан мэтээр сэтгэгдэл төрүүлэхүйц байсан хэмээн тэрхүү баталгаанд няцаалт өгчээ. Энэхүү яриа тэр даруйд л шуугиан дэгдээж улмаар цэргүүд энэ үнэн байдал хэмээн хэлэх болж. Израилийн Батлан хамгаалахын сайд Эхуд Баракын тус радиод ярьснаар тэрхүү аллага, сүйтгэлийн хэрэг нь золгүй явдал. Израилийн арми дэлхий дээр хамгийн их ёс зүйтэй нь. Юу ярьж байгаагад.„ би мэднэ хэмээжээ. Цэргийн ёс зүйн кодын дагуу цэрэг хүн жирийн иргэнийг шархтуулахгүйн тулд хамгийн ихээр сэтгэл тавьж, ажиллах, ямар нэгэн эрсдэл ч хүлээх ёстой хэмээн Хэбрью их сургуулийн философийн профессор, еврей Моше Халбертал ярьжээ. Тэрбээр найман жилийн өмнө гурван хүний хамтаар тэрхүү цэргийн ёс зүйн кодыг шинэчилж байсан юм. Тэрбээр Энэ л бидний өмнө тулгараад байгаа асуудал. Эдгээр цэргүүдийн талаархи нотолгооноос тэд энэхүү код үл ойшоосон мэт сонсогдож байна гэж нэмж хэлэв.

Ирусалим дахь нэгэн их сургуулийн түүхийн магистр Амир Мармор Нью Йорк Таймс-т өгсөн ярилцлагадаа Газад танкийн анги орохоос өмнө цэргүүд өөр хоорондоо Бууд, хүлээх хариуцлагаас бүү санаа зов гэсэн заавар дээд албан тушаалтнуудаас ирж байсан тухай ярьжээ. Тэрбээр Дэслэгчийн ярьж байгаа нь миний 12 жилийн ажлын туршлагаас тэс өөр байсан. Миний туршлагаас харахад аль болох жирийн иргэдийг шархтуулахаас зайлсхийх байсан. Тэрхүү үйл ажиллагааны үеэр бидэнд ямар ч боломж байхгүй. Ёс зүйг хойш тавих, тэгээд ажлаа хийх тухай дэслэгч ярьж байсан гэжээ. Газын 1300 иргэн өнгөрсөн нэгдүгээр сард болсон цуст мөргөлдөөн, дайны үеэр амь насаа алдсан билээ. Тэднээс хэчнээн нь эгэл жирийн иргэд, эсвэл цэрэг байсан нь одоогоор тодорхойгүй байгаа нь асуудлыг хурцатгасан хэвээр. Израилийн талаас арван цэргээ алдсаны зарим нь өөрсдийн болгоомжгүйгээс болсон юм. Газа дахь Палестины Хүний эрхийн төв нас барагсдыг баримтжуулсан бөгөөд 1300 хүний гуравны хоёр нь энгийн иргэд байсан хэмээн мэдэгдэж байгаа юм. Тэдний 121 нь эмэгтэй, 288 нь хүүхэд буюу 18-аас доош насныхан гэсэн мэдээллийг өгч байгаа.

Харин Израиль дахь Терроризмын эсрэг төвөөс өнгөрсөн пүрэв гарагт хийсэн мэдэгдэлд Палестины Хүний эрхийн төвөөс гаргасан эгэл жирийн иргэд хэмээн тодорхойлогдсон хүмүүсээс 500 гаруй нь тодорхойгүй буюу цэргийн эсвэл жирийн иргэд эсэх нь танигдахгүй хэвээр байгаа гэжээ. Нас барсан эмэгтэйчүүд, хүүхдүүдийн тоо нь харьцангуй бага байсан, зориудаар аллага үйлдээгүй гэх мэтчилэн Израилийн тал үгүйсгэсээр байгаа юм. Үүнийг батлах мэт Газа дахь үйл ажиллагааг удирдаж байсан хүмүүсийн нэг болох Гур Розенблат Сануулгагүйгээр хүмүүсийг алсан гэж байна. Энэ бол худал. Газын иргэдийг шархтуулахаас урьдчилан сэргийлэхийн тулд бид цэргүүдийг өөрсдөөр нь аз туршуулсан гэв. Нэгэн гэр бүлийн аллагыг үйлдсэн гэх хэргийн тухайд мэдүүлэг өгөхөөр дуудагдаад байгаа нэгэн цэрэг Бид тэр айлын байгаа газрыг хяналтдаа авсан. Тэгээд эх, хоёр хүүд нь баруун тийшээ явах хэрэгтэйг хэлсэн. Харин тэд эргэлзсэн. Бидэнд итгээгүй. Тэгээд зүүн тийшээ явсан. Дээвэр дээр байсан мэргэн буучид Энэ бол зүгээр хэмээн хэлээгүй. Хэрэв хэлсэн бол тэр мэргэн бууч буудахгүй байсан гэж ярьжээ.

Ц.Лхагвасүрэн

Дугаар 046 /972

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button