МУГЖ Д. Цэрэндарьзав Тайзнаас шахагдана гэдэг үнэхээр гунигтай ч урлаг харгис

тэр үед амин зуулгатаа бус алтан тайзандаа үнэнч үлдэж байсан үнэнч уран бүтээлчдийн нэг бол МУГЖ Цэрэндарьзав гуай Хэдий нас яваад хүссэн хүсээгүй тайзнаас шахагдаж буй ч, тайзан дээрээ л гарахгүй болохоор нэг л уйтгартай хэцүү болчихдог оо гэж гунигтай ярина лээ. Гэхдээ тэрээр гандан буурахгүй Монголын ирээдүй болсон хүүхдүүддээ зориулан жүжгийн зохиол бичиж, өөрөө тоглож байна.

-Урлагаар дамжуулж нийгэмд нөлөөлөх нь үр дүнтэй гэж бид ярьдаг хэрнээ өөрсдийн ирээдүй болсон хүүхэд рүү хандаж уран бүтээл хийх нь хомс байсаар өдийг хүрлээ. Харин та хүүхдэд зориулсан уран бүтээлийг сэдэж, санаачилж хийж байгаа нь нүдээ олсон хэрэг болж байна?

-Өөрийн чинь ярьж байгаа зөв байна. Бидний оюунд цэнэг өгдөг юм чинь урлаг шүү дээ. Яахав дээ. Би бол тэтгэвэрийн хүн. Гэлээ гэхдээ боддог юм. Сүүлийн үеийн хуүхдүүд хойч үе маань ном сонин уншихаа байчихаж. Үздэг юм нь телевиз, компьютер. FM-үүд л сонсож явахаас биш. Өөр юм бага байна. Бидний үед чинь номоор толгойгоо цэнэглэж ном, кино, жүжгээр хүмүүжиж өсөж өндийдөг байлаа. Одоо Монгол киногоо ч бараг үзэхээ байж. Монгол кино бол уйтгартай санагддаг болчихсон байна. Гадны юмыг л гоё сайхан гэж үздэг. Үүнд би санаа их зовдог юм. Нэгэнтээ одоо уламжлалаа сэргээе, уламжлалт зан заншил руугаа залуусаа жаахан эргэж татья аа гэдэг дээр манай сэхээтнүүд асуудал дэвшүүлж гаргаж байна шүү дээ. Энэ бол их зөв гэж би боддог.

Гэхдээ нэгэнт тогтчихсон төлөвшчихсөн залуучуудыг Одоо үндэснийхээ уламжлалыг зан заншлыг уншаач ээ бичээч ээ. Ийм киногоо үзээч ээ гэж албадах аргагүй болчихсон. Харин хойноос нь гарч байгаа залуу үеэ л ардынхаа уламжлалт урлаг, зан заншил, ёс суртахуун энэ бүхэн рүү татах талаас нь бодохгүй бол болохгүй юм байна даа гэж би боддог юм. Ер нь манай нүүдэлчин өвгөд дээдэс маань үлгэрээрээ л хүмүүжиж, аав ээж нь хүүхдүүдээ үлгэрээрээ л аргадаж хүмүүжүүлж байсан болохоор зэрэг би үүнийг Монгол ардын үлгэрээс сэдэвлээд хүүхдүүддээ хүргье гэж бодсон. Увидаст модны домог гэж нэр нь ерөөсөө тийм үлгэр шүүдээ. Тэгээд энэ үлгэрээс сэдэвлээд ийм жүжиг бичсэн юмаа. Би энэ жүжгээ БСШУЯ-наас зарласан Улсын 2-р уралдаан гэдэгт нь оруулчихсан чинь энэ маань төсөл нь шалгараад бага хэмжээний ч гэсэн санхүүжилт авчихсан. Тэгээд одоо бид хэдэн шавьтайгаа ингээд зүтгэж байна даа. Яахав ээ. Анхны маань тоглолт боллоо. Үзэгчид сайхан хүлээж авч байна. Ямар ч байсан манай хүүхдүүд энэ жүжгэн дээр уйдахгүй юм байна. Би их баяртай байна.

Сая жүжгийн төгсгөлийг тайзны араас харлаа л даа. Хүүхдүүд алга нижигнүүлээд л, дуучдаар бол дахиулах гэж байх шиг л байна. Таны хувьд алга ташилт гэдэг маш үнэ цэнэтэй нь мэдээж?

-Миний амьдрал бол алга ташилт дунд л байж, алга ташилтанд л жаргаж ирсэн. Би жүжигчний нэлээн бэрх замыг туулсан л даа. Жүжигчний хөдөлмөр гэдэг бол хүнд. Хэцүү үедээ хэцүү. Киноны зурганд өвлийн 11, 12 сард мөстэй усанд л орж байлаа шүү дээ. Тэр мэтээс эхлүүлээд жүжигчний амьдрал бол ядрах зүдрэх зөндөө л юм байдаг шүү дээ. Ганцхан жаргалтай юм нь алга ташилт тэр дундаа хүүхдийн алга ташилт. Хүүхэд гэдэг чинь хөөрхөн. Тайзан дээр гараад тоглож байхад зэрэгцээд эндээс чинь хашгираад их гоё шүү дээ. Би насаараа л алга ташилт дунд ингээд жаргаж ирсэн юм. Одоо түр хугацаагаар ч гэсэн тайзан дээр гарахгүй байхаар надад их хэцүү нэг л их уйтгартай ч юм шиг болчихдог. Яахав. Одоо миний нас явж байна. Би тэртээ тэргүй хүссэн ч хүсээгүй ч тайзнаас ингээд шахагдаж байна шүү дээ. Тийм үедээ бол үнэхээр уйтгартай л байдаг юм. Одоо яах вэ дээ. Тэгээд амьдрал хатуу юм чинь. Тэр дундаа урлаг бол бүр ч хатуу. Үгээ хэлж чадахгүй. Үгээ мартчихаад тайзан дээр тоглож чадахгүй болоод л ирэх юм бол зайлуулагдаж л таараа. Шахагдаж л таараа.

-Гэхдээ хэдийгээр урлаг харгис ч гэлээ. Авьяас тэтгэвэрт гардаггүй гэж ярьдаг шүү дээ?

-Тэр яахав дээ(инээв). Үгүй энэ чинь хоёр хөл дээрээ явж чадахгүй болчих юм бол, яах юм бэ. Яаж тайзан дээр гарах юм бэ. Тийм биз дээ. Өтөлнө гэдэг чинь хатуу шүү дээ. Тэгээгүй цагтаа бол би ам хамраараа ч болсон тайзан дээрээ байна. Үгүй ядаад би энэ тайзан дээр чинь гараад явахаар надад нэг их сайхан байдаг. Бид ярьдаг шүү дээ. Театр гэж ариун сүм гэж. Бидний бурхан чинь энэ шүү дээ. Би тэгж л бодож хүндэлж явдаг.

-Та түрүүн жүжигчний бэрх замыг туулж өдийг хүрсэн гэж байсан. Ер нь урлагтай холбогдсон үеэ дурсвал?

-За да би чинь хөдөөний хүүхэд. Ер нь хөдөөний ажилд чинь мал төллөх, түлээ усаа дөхүүлэх гээд хүүхдийн ажил их л дээ. Одоо тэгж явахдаа л би хонь малын бэлчээрт сарваганаад л сүүдрээ хараад бүжиглээд л их л элдэвтэй хүүхэд байдагбайж. Чадсан чадаагүй. Өөрөө зохиогоод дуулдаг. Ямар сайндаа Хамрын давааг давбал, Хатгалын төв л орно доо гээд л дуулдаг. Тэр Хатгалд сургуульд орох гээд мөрөөдөөд яваа юм шүү дээ. Хатгалын төв орсон улсууд чинь том том ганзагалаатай гоё мөсөн чихэр энэ тэр авчирна шүү дээ. Нөгөө бага хүүхдийн сэтгэхүйд чинь Хатгалын төв гэдэг тэр чигээрээ л гоё амттан чихэр, жимс сайхан юм болгоны л эх орон тэнд байж байдаг юм шиг санагддаг байлаа. Тэгжл явж байсан. Одоо бодоход тэр бол миний урлагт амьдралаа зориулах нэг тийм совин байсан юм болов уу даа гэж боддог юм. За тэгээд сургуульд ороод багш нараас, хүүхдүүдээс гоё гоё дуу бүжиг сураад дуулдаг байлаа. Тэгээд яахав дээ. Жаахан авьяас байсан юм байгаа биз дээ. Кино драмын ангид ирээд шалгуулчихсан чинь тэнцчихсэн юм.

-Ёстой л Алтан үе-ийн ахмадууд таныг тосож авсан биз. Тэр айхтар хууччуулын гараар орж уран бүтээл хийнэ гэдэг ч бага залуу хүүхдэд сүрдмээр байсан байх даа?

-Намайг анх Багшийн дээд сургуулийн Кино драмын ангид шалгуулахад Сүхбаатар киноны Янжмаад тоглож байсан Ө.Рэнцэнноров гэж МУГЖ багш маань, Раднаа гээд их олон жүжигчин төрүүлсэн ахмад багш маань биднийг тосож авсан. Одоо ингээд харж бодож байхад Нямын Цэгмид гэж Алтан үеийн мундаг жүжигчин маань байсан юм байна даа. Бид нар тэр үед Сохор Богд л гэж ярина шүү дээ. Нөгөө Богд хаанд тоглодог, тэр киног харчихаад Энэ сохор Богдод тоглодог хүн байна. Муухай аймаар харцтай ч юм шиг гэж айж сүрдэж л байлаа. Тийм хүмүүс намайг анх тосож авсан юм. За тэгээд оюутны ширээнээс бол Оюун багш маань. Манай төгсөлтөөс эмэгтэйгээс би ганцаараа.

Эрэгтэйгээс алдарт жүжигчин Латиф, МУГЖ Жарантав, одоо энэ УДЭТ-ын Дамдин бид хэдийг Драмын театрт авч байсан юм. Драмын театрт очиход анх надад Чингиз Айтматовын Эхийн тал жүжгийн Алиман гэж их гоё роль өгсөн. Аая тэр дүр үгүй мөн амттай гоө дүр байсан шүү. Би их зүтгэж, их ч загнуулсан, уйлсан. Судалгаа ч их хийсэн. Сэтгэл мэдрэлийн эмнэлгээр ч явж байсан. Архи уусан эмэгтэй хүн тэр үед чинь их ховор байлаа шүү дээ. Тэгээд би архи уусан эмэгтэй хүнийг олох гээд л Урт цагаан-ы тэр хавиар эргэлддэг байлаа. Би өөрөө төрж, эх хүн болоогүй байсан. Тэгээд төрж байгаа эмэгтэйг харах гээд эмнэлэгт очиж төрөх гээд өолж орилж байгаа эмэгтэйн дууг сонсож байсан. Төрөхийн цонхоор нь харж загнуулж хөөгдөж байлаа. Тэгж байж би тэр дүрийг бүтээсэн. Маш их хөдөлмөр гаргасан болоод тэр юм уу анх удаа Ванган багшаас сайшаал хүртэж байсан. Тэрнээс хойш удаагүй дээ 1,2 сарын дараа Ванган багш өнгөрсөн. За мөн Оюун багшаасаа Овоо доо. Цэрэндарьзав минь гэдэг үгийг сонсож байсан юм даа.

-Ингэхэд хамаг насаа хүч хөлс хөдөлмөрөө зориулж байж хүрдэг байсан Төрийн одон медаль, цол шагнал гэдэг одоо утгаа алдаж цуглуулга болж хувирч байна. Сая л гэхэд юу болов доо?

-Өө, яахав. Одоо бол бидний үеийг бодох юм бол хялбархан болох нь болчихож. Гэхдээ эднийг буруутгаад байх юм байхгүй ээ, хөөрхий. Бас үнэхээр олон фэнүүдтэй болчихсон хүүхдүүдийг яах юм бэ. Авч л байг. Авч байг, хөөрхийс минь. Хийж чадаж байгаа дээр нь өгөх нь зөв гэж боддог.

-Гэхдээ л та нар шиг бүхий л амьдралаа урлагт зориулсан олон ч хүн үнэлүүлж чадалгүй хорвоогоос хальсандаа?

– Тийм улсууд бий. Яахав дээ. Хөөрхийс минь. Одоо бидний үеийнхэн чинь тэтгэвэртээ гарчихаад, харьяалсан байгууллага байхгүй болчихоод байна. Хөдөлмөрийг нь өргөөд гаргаад дээш нь уламжлаад өгчих газар байхгүй болчихоод, хэдэн хүүхэд ач зээ нарынхаа дунд орчихоод байгаа байхгүй юу. Тэгээд л үлдчихээд байгаа байх гэж би бодож байна. Үгүй тэгээд бид чинь залуудаа бүгдийг амжуулах гээд л шөнө ч унтаж амрахгүй шахуу л байдаг байлаа. Үр хүүхдийнхээ хоол ундыгхийж өгч унтуулж, амраачихаад л гэрийнхнээ унтсан хойно тоглох ролио бүр сайн бодож бодож маргааш нь очоод тайзан дээрээ сургуулилт хийдэг байсан. Багш нар маань ч хэлдэг байсан. Жүжигчний хөдөлмөр бол цаггүй хөдөлмөр. Та нар хоолоо идэж байхдаа бодож бай гэдэг байсан. Үнэхээр ч хоолоо идэж байхдаа, хүүхдийнхээ хувцасаа угааж байхдаа ч Би тэгж хэлнэ, тэгж хашгирна гэж бэлддэг байлаа. Бидний хөдөлмөр тэгж урагшаа явж байлаа.

-Одоогийн жүжигчдийн хувьд та сэтгэгдэл хэр байна вэ. Магадгүй гял цал нь л давамгайлаад байх шиг?

-Өө. Одоо¬гийн жүжигчид цаг үеэ дагаад үнэхээр хөнгөн байна. Даац муутай. Хөдөлмөр бага орж байгаа нь эдний хийж байгаагаас харагдана. Маш бага хөдөлмөрлөж байгаа учраас гарч байгаа юм нь жин багатай л байна л даа. Гэхдээ бас эднийгбуруутгаад байж болохгүй. Яагаад гэхээр одоо үед мэдээлэл маш хурдан болчихсон, ар араасаа гялалзаад байгаа учраас бидний үеийнх шиг удаан бодоод, хийх гээд олон дахиад байх аргагүй нөхцөл байдал байгаад байх байна. Уучлах тал байна.

-Насаараа урлагт зүтгэсэн та нараас боломжийн ахуйтай амьдарч байгаа нь цуөөхөн. Та ер нь байр савтай болохсон гэж бодож л байгаа байх?

-Социализмын үед чинь цалин амьдралд хүрдэг байсан. Бид чинь 550 төгрөгнийхөө цалингаараа хангалуун гоё жүжигчид л явлаа шүү дээ. Нэг ч төгрөг хураасангүй. Нэг ч байшин хашаа авчихсангүй. Алд дэлэм газар авсангүй. Одоо гэв гэнэт ийм болчихсон бид доошоо унах нь уначихсан. За тэгээд байр савтай болчих гэсэн горьдлого байдаг л юм. Гэхдээ тэр бүтэшгүй дээ хөөрхий. Бүхэлдээ нийгэм маань ядууралд орчихеон ийм үед биднийг ингэсэнгүй, тэгсэнгүй гээд байх хашаа ч юм бэ дээ. Бид бүгдээрээ хийдгээ бүгд л хийж явсан.

-Бор дарсаар л бор өдрүүдийг аргацааж, амьдралынхаа сүүлийн мөчүүдэд хүндхэн амьдарсан авьяастангууд олон шүү дээ, харамсмаар?

-Сайхан гэгээлэг, хачин их сайхан сэтгэлтэй хүний чанараар цайлган тийм улсууд л бор дарсанд илүү ороод байх шиг байдаг юм. Хүн их хөөрүү сэтгэлтэй болохоор сайхан тоглолт үзээд л улсууд чинь айрагаа, архиа бариад л Таньтай ганц шил юм хуваагаад уучихъя. Энэ миний хувь заяа гээд ирэх хүн ч байна. Тантай ганц шил юм хуваагаад уучихвал би ёстой насаараа мартахгүй дээ гэдэг. Дараа нь Өө би Адарсүрэнтэй шил юм хувааж ууж байсан юм шүү гээд одоо хүртэл ярьдаг бахархал болгодог хүн ч байна. Тэрэнд нь хөөрөөд онгирсоор яваад амьдралаа алдсан бор дарсанд орсон улсууд байна л даа.

-Ерөөсөө одоо төр засагтаа үнэлүүлээгүй гомдсон хүмүүсд Ард түмний гавьяат гэж цол жаахан урам өгч байх шиг?

-Тэр улсууд өөрсдөө гомдеондоо гүйж очоод Ард түмний гавьяат болгож өгөөч гэж байгаа юм биш шүү дээ. Энэ хүнд өгчихгүй яав даа гэсэн бодолтой явдаг хүмүүс өөрсдөө очиж дуудаж авчраад Танд ийм шагнал өгье гэж байгаа юм. Фенүүдийн үзэл бодол, сэтгэлээр дэмжих гэсэн асуудал шүү дээ.

-Танд баярлалаа

МОНГОЛЫН НЭГ ӨДӨР сонин

Дугаар 11

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button