Эх орны хишиг хол байна даа хол байна

Энэ чуулганаар аль л өнгөрсөн жил болсон УИХ-ын сонгуулийн маргаашаас эхлэн хүн бүрийн хүсэн хүлээгээд байсан Эх орны хишиг сангийн тухай хуулийн төслийг хэлэлцэхээр оруулсан байна. Нэгэнтээ хэлэлцэх асуудлын дараалалд орсон юм чинь хэлэлцэх байгаа гэж найдъя. Найдъя гэхийн учир нь бүхэл бүтэн хаврын чуулганаараа, 2007 оны хавар дөрөвдүгээр сараас долдугаар cap хүртэл гурван cap хуралдахдаа ганцхан Ч.Раднаа гишүүний санаачилсан Ойн тухай хууль батлаад тарж байсан гашуун түүх байгаагийнх.

Тэр үед хуулийг гэртээ засч өөрчилдөг спикер Ц.Нямдоржийн тухай асуудал, Солонгост очиж Хадгаламжийн банкны мөнгөөр казино тоглосон гэдэг Г.Занданшатар, Т.Бадамжунай, У.Хүрэлсүх нарын тухай, Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт зэргийг ээлжлэн хэлэлцсээр байгаад ийнхүү ганцхан хууль хэлэлцэж баталсан дүнтэй тарж байсан нь мартагдаагүй байна.

Тэгэхээр энэ жилийн УИХ-ын хаврын чуулган Ерөнхийлөгчийн сонгуультай давхардаж байгаа. Ерөнхийлөгчийн сонгууль болохоор манай эрх баригчид бүгдээрээ ажлаа хаяад намаасаа нэр дэвшигчийг дагаад давхичихдаг уламжпал бий. УИХ-ын гишүүд өөр өөрийн сонгогдсон тойрогтоо очиж ном уншуулж нэр дэвшигчийнхээ төлөө сурталдахаар алга болно. Засгийн газар бүгдээрээ нэг онгоцонд суугаад Ерөнхийлөгч хаана л сурталчилгаа хийнэ тэнд байж байхгүй бол алуулна. Ингэсээр байгаад тэртэй тэргүй хэлэлцэх дургүй байгаа энэ хуулийн төслийг хойш тавьж, доош малтаж байгаад сүүлд нь хэлэлцэж амжсангүй ээ гэх юм биш байгаа.

За яахав, өөдрөгөөр бодоод нэгэнт хэлэлцэх асуудлын дараалалд оруулсан юм чинь хэлэлцэнэ гэж бодъё. Тэгтэл ярьж ярьж Энэ асуудал түргэн түүхий байна аа. Оюутолгойн ашиглалтын гэрээг баталсны дараа болох нь зүйтэй юм байна гээд буцаачих юм биш биз. Өнгерсөн намрын чуулганаар хэлэлцэж байгаад тэндээс ер нь хэдий мөнгө төгрөг, ашиг олох гээд байгаа нь бүү хэл, хэдий хэмжээний нөөцтэй үйлдвэр хэзээ ашиглалтад орох нь тодорхойгүй байна гээд хойшлуулсан шүү дээ. Хүн харахад хэлэлцсэн үү, хэлэлцсэн, бүр удаан нухацтай ярьсан. Даанч төсөл нь бэлэн болоогүй, түүхий байлаа гээд нэг шалтаг л болох вий. Тэгэхээр энэ нь МАХН өнгөрсөн жил УИХ-ын сонгуулиар Эх орны хишиг 1.5 сая төгрөг өгнө, ердөө л сонгуулийн маргааш өгнө хэмээн жүжиг тавьсан шиг Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх бас нэг шоу биш биз. Одоо бүр хашир болж. Хэлэлцэх асуудлын дараалалд батална гээгүй, хэлэлцэнэ л гэсэн шүү дээ хэмээн буцах аргаа эртнээс хийсэн юм байна.

Бүр сайхнаар төсөөлөөд энэ хуулийн төслийг хэлэлцээд баталчихдаг юм гэхэд тэр мөнгөө өгөхгүй байх аргаа хэдийнэ бодчихсон л байгаа. Манайд УИХ-ын баталсан хууль тэртэй тэргүй хэрэгжилгүй хэдэн жил УИХ-ын тамгын газрын архивт дараастай хэвтдэг биз дээ. Нөгөө талаар анх, сонгуулийн өмнө иргэн бүгрт 1.5 сая төгрөг өгнө гэж байсан бол дараа нь зарим хэсгийг нь бэлнээр, нэг хэсгийг нь хувьцаа хэлбэрээр өгч болох юм гэж хэсэгтээ л аргацаасан.

Түүн шигээ Оюутолгойн ордыг ашиглаж эхлэхээр өгнө гэх ч юм уу, эдийн засгийн хямрал эцэс болохооор өгнө гэвэл яах вэ. Дэлхий нийтийг дуурайгаад л хямрал эхэллээ гээд байгаа болохоос биш Монгол Улс чинь тэртэй тэргүй эдийн засгийн байнгын хямралтай орон шүү дээ. Эсвэл манай ард иргэд эх орондоо хайртай болохоор нөгөө Эх орны хишиг-ийг чинь хямралыг гэтлэх санд хандив болгоод авчихлаа гэвэл яах вэ.

Тэгээд ядаж байхад энэ тогтоол нь дөрөвдүгээр сарын 1-ний өмнөхөн гарч байдаг. Хожим эрх баригчид Дөрөвдүгээр сарын 1-ээн гэх юм биш байгаа.

Эх орны хишиг хол байна даа хол байна.

Ц.Хас

дугаар 065/644/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button