Гавъяат жүжигчин Б.Батзаяа Миний ингэж амьдарч байгаад хэн ч буруугүй

Мартагдашгүй намар-ын Отгоны дүрээр олны сэтгэлд хоногшсон нэгэн бол гавьяат жүжигчин Б.Батзаяа. Тэрээр одоо 50 дахь хавартайгаа золгож байна.

-Өнөөдөр Инээдмийн баяр-ын өдөр. Хошин урлагийн анхны тоглолтоо дурсахгүй юу?

-Хамгийн анх бид Монголын нэг өдөр тоглолтоо хийж байлаа. Монголчууд зах зээлд шилжиж, нийгмийн амьдрал ороо бусгаа байсан үе. Тоглолтоо зоригтой эхэлж байлаа. Гэхдээ хүмүүс үзэх болов уу, яах бол…гээд их эргэлзэж байсан. Тоглолт эхлэхийн өмнө би сэтгэлээ барьж чадахгүй, тайзны араас үээгчдийг хармаар санагдаад тэсэлгүй хөшигний араас цухуйтал суудал дүүрчихсэн байсан. Дараа нь миний хамгийн том хүсэл, мөрөөдөл биелсэн дээ.

-Танайд хоноё нэвтрүүлгээр таны тухай үзээд хүмүүс янз бүрээр л ярьж байна. Зарим нь их эмзэг хүлээж авч байна. Магадгүй таныг арай өөр амьдарч яваа гэж бодсон байх. Амьдрал ер нь ямархуу байна даа?

-Тэр нэвтрүүлгээр би өөрийнхөө байгаа байдлыг л харуулсан. Хүмүүс янз бүрээр л хүлээж авсан байх. Энэ тийм ч санаа сэтгэлээр унаад, зовоод байх зүйл биш. Гэр хороололд, хашаа байшинд амьдарч болохгүй нь юу байхав. Энэ миний хувийн л асуудал. Буруу, зөрүү зүйл байсан бол хариуцлагыг нь би хүлээх ёстой. Өнгөрсөнөө эргэцүүлж л сууна. Ингэж амьдарлаа гээд би хэн нэгэнд гомдоод байх хэрэггүй гэж боддог.

-Зарим хүн Б.Батзаяа мөрийтэй тоглоомноос байгаа бүхнээ өгчихсөн гэж ярих юм…?

-Тэгж ярьдаг л юм. Гэхдээ би энэ тухай ярих дургүй. Хүмүүс ч гэсэн цаашид битгий яриасай. Би мөрийтэй тоглоомчин биш. Хорхойсоод дурлаад ч байдаггүй. Түүнээс болж бүх зүйлээ алдаагүй. Надад бусдын л адил алдаа, оноо байсан.

-Эхнэр, хүүхэд чинь одоо хаана яваа вэ?

-Бид тусдаа амьдарч байгаа. Том хүү Бээжинд суралцаж байгаа, оюутан. Бага нь энд дунд сургуульд сурдаг.

-Хүүхдүүдтэйгээ ямар харилцаатай байдаг вэ?

– Хоёр хүүтэйгээ холбоотой байдаг. Уулзаж, утсаар ярьдаг. Би тэднийхээ дэмэнд л явдаг хүн.

-Та их амьсгаадах юм. Ер нь өвдөж, зовох нь гайгүй юу?

-Зүрх тааруу. Гурав, дөрвөн жилийн өмнө нэг зогсох дөхсөн. Зүрх рүү цус шахдаг титэм судас бөглөрөлтэй байна гэсэн. Юм ярихдаа амьсгаадаад байгаа минь үүнээс болж байгаа байх. Эмчилгээ хийлгэж байгаа. Нэг л өдөр цоо эрүүл болно доо.

-Та гавьяатын тэтгэмж авдаг уу?

-Үгүй. Уг нь гавьяа шагналыг нь өгчихсөн юм чинь тэтгэмжийг нь өгдөг бол зүгээр юм. Гэтэл хуулиндаа 60-аас дээш насныханд өгнө гээд заачихсан юм байна лээ.

-Тогтсон орлого гэж байхгүй яаж амьдарч байна аа?

-Миний сарын орлого гэж юу байхав дээ. Тогтсон орлого гэж байх биш. Би олсноороо л амьдардаг. Энэ тэнд хамтарсан уран бүтээл хийх, тоглолтод оролцсон үедээ хэдэн төгрөг авна. Түүгээрээ л болгодог юм.

-Хошин урлагийнханд урилга, заллага их ирдэг. Харин танд…?

– Урилга, заллага ирдэг ч би очдоггүй. Би хэзээ ч албан байгууллагад урилгаар тоглож байгаагүй.

-Та 50 нас хүрсэн гэсэн чинь гэнэт чих хатуурчих шиг боллоо… гэж байсан. Урлагийнхан уйдах, амрах завгүй гүйж явдаг улс. Өтөлж, хөгширч байгаагаа ч анзаарах сөхөөгүй явдаг байх. Бас их сэтгэлийн тэнхээтэй, өөдрөг хүмүүс байдаг. Таны хувьд ч гэсэн өнгөрсөн он, жилүүд нэг л хурдан өнгөрчихсөн юм шиг санагдаж байгаа байх. Эргээд бодоход тийм зүйлийг хийж амжуулдаг байж дээ гэсэн бодол төрдөг л байх даа?

-Урлагийнхан завгүй явах тусам цаг хугацаа хэчнээн хурдан өнгөрч байгааг анзаардаггүй. Тэрийг л хийж амжуулдаг байж гэсэн бодол байдаг л юм. Гэхдээ дутуу, дулимаг хийсэн зүйл хүний амьдралд байх ёстой юм шиг санагддаг. Аливаа юмыг заавал гүйцээж, сайн, сайхан төгсгөнө гэдэг дараа нь сонирхолгүй болчих юм шиг. Яг л зохиол шиг жаахан дутуу орхичихвол илүү амттай юм.

-Та Хошин урлагийн академийн тэргүүн. Энэ байгууллага хэдийд байгуулагдсан бэ, одоо ямар үйл ажиллагаа явуулж байна?

-Монголын хошин урлагийн академи 1997 онд анх байгуулагдсан. Хошин урлагийн төрөл жанр, хошин урлагт хүчин зүтгэж яваа уран бүтээлчдийн уран бүтээлд анхаарал хандуулах, энэ чиглэлээр судлал, шүүмжлэл өрнүүлэх, гадаад, дотоод харилцааг өргөжүүлэх тал дээр голлож ажиллах үүрэг бүхий байгууллага. Хариуцлагыг би үүрч яваа. Хэсэг хугацаанд уран бүтээлийн завсарлага авсан. Одоо академийнхаа үйл ажиллагааг үргэлжлүүлнэ. Ирэх жилээс академийн нэрэмжит Азтай бадарчин наадмаа зохион байгуулна.

-Хошин урлагийн Загалмайлсан эцэг гэдэг алдар, нэрийг танд зүгээр ч нэг өгчихөөгүй байх. Гуч гаруй жил энэ урлагтай ажил, амьдралаа холбосных хошин урлагт хүч түрэн гарч ирж байгаа залуучуудын тухай ямар бодолтой явдаг вэ?

-Гэгээн, сайхан бодол тээж явдаг шүү. Залуучууд минь хошин урлагийг хөгжүүлэхэд их зүйл хийж байна. Арми маань өргөжиж, хүрээгээ тэлж байна.

Б.Энхтуул

Дугаар 72/3144/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button