Нийслэлийнхэн эрчим хүчний өлсгөлөн-д нэрвэгдэж магадгүй

Орос ах нарын байгуулж өгсөн цахилгаан станцын тоног төхөөрөмжийг шинэчлэх гээд завгүй бужигнаж байх хойгуур эхнээсээ элэгдэж хуучраад тэтгэвэрт гараад эхэлчихэж. Дээр нь их хотыг харанхуйд нэрвэгдүүлчихгүй шиг өнөө маргаашаа аргацаан дулаан, цахилгааныхан гүрийн ажиллаад байхад муу дээрээ муухай, муухай дээрээ улцан гэдэг шиг шилжин ирэгсдийн тоо буурахгүй нь ээ. Зөвхөн өдөртөө хэдэн мянган иргэн шилжин ирээд хот төлөвлөлт, газар зохион байгуулалтын бодлогод тусгагдаагүй газарт дураараа буудгаас л Улаанбаатарын хот айл болж хувирдаг. Энэ мэт ойд төөрсөн сармагчин шиг дүрсгүй шилжин ирэгсдийн арми хотын захаар хүрээгээ тэлж байгаа.

Энэ талаар Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ компани-ийн гүйцэтгэх захирал Д.Баттулга Манай техник технологийн ихэнхи нь 30-аас дээш жил ашиглагдсан байгаа. Өөрсдийн нөөц боломжоороо заримыг нь шинэчилж байгаа ч бүрэн шинэчлэхэд хүчин мөхөсддөг. Бид чинь нийслэлийн 180 мянган хэрэглэгчээ эрчим хүчээр найдвартай хангах үүрэгтэй. Дэд станцууд ачааллаа дийлэхгүй жил жилийн өвөл сандаргаад байгаа үед шинээр хотжих гэж зүтгэж яваа гэр хорооллын иргэдийг эрчим хүчээр хангана гэдэг хүндхэн л байна.

Хэрвээ төлөвлөснөөрөө Хайлааст, Соёолж дэд станц ашиглалтад орсон бол захын хорооллын иргэдийг бүрэн хангах боломжтой байсан гэв. Ямар ч гэсэн эрчим хүчний байгууллагууд маань өнгөрсөн жил түргэн авахаасаа өмнө хойд хормойгоороо урд хормойгоо нөхөөд нэг юм аргалсан. Гэхдээ ирэх жил хот харанхуй болохгүй гэсэн баталгаа алга. Тиймээс л Төвийн бүсийн цахилгаан түгээх сүлжээ компанийн удирдлагууд Шинээр ирэгсдийг хот төлөвлөлтөд тусгагдсан газрын бүсэд л буулгамаар байна. Тэгэхгүй бол дулаан, эрчим хүч гээд дэд бүтцээс хол газар буучихаад бид 21 дүгээр зууны иргэн мөртлөө 18 дугаар зуунд амьдарч байна гээд л гоншигоноод байдаг. Мөн л манай компанийн техник тоног төхөөрөмжийн 40-50 гаруй хувь нь хуучирсан. Гэр хорооллын ч, нийслэлд лаа барьдаг 3500 хот айл байж байдаг гэв.

Ийнхүү нийслэлийн иргэдийг эрчим хүчээр тасралтгүй хангах, дамжуулах экспортлох үүрэгтэй төвийн болон Улаанбаатар цахилгаан дамжуулах сүлжээ компаниуд адилхан зовлон л тоочоод байгаа юм. Хуучирсан техникийг шинэчлэхэд албан бус мэдээгээр 70 тэрбум төгрөг шаардлагатай. Үүнд, агаарын шугамын их засвар ч орно. Гэвч тэр их мөнгө нь байхгүйгээс хойш одоо байгаадаа дасан зохицож хот төлөвлөлтийн бодлогод багтсан дулаан, цахилгаанд холбох боломжтой бүсэд айлуудыг нүүлгэн шилжүүлэх, буусныг нь цэгцлэх хэрэгтэй гэнэ. Ямар ч гэсэн Хайлааст, Чингэлтэй зэрэг эрчим хүчний хязгаарлалтад байнга орж байгаа иргэд ирэх жилээс гэрлээр найдвартай хангагдана гээд байгаа. Энэ нь Хайлааст, Соёолж дэд станц ашиглалтад орсон тохиолдолд.

Хөрөнгө мөнгөнөөс болоод хойшилсон тус дэд станцууд товлосон өдрөө ажилдаа орно гэдэг эргэлзээтэй гэсэн бүрхэг мессэж тарсан. Тиймээс л өсөн нэмэгдэж байгаа гэр хорооллынхон болон эрчим хүчний мангас болсон аж ахуйн нэгжийг ирээдүйд цахилгаанаар найдвартай хангана гэдэг биелшгүй даалгавар болох нь.

Т.Оюун

Дугаар 065/644/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button