Кино шүүмжлэгч Дү.Мягмарсүрэн Б.Гансүх бид хоёр 90 саяа цүнхлээд кино хийхээр Америк явсан

энэ хүн 1995 онд Б.Гансүхтэй хамтарч кино хийхээр АНУ-ыг зорьж байжээ. Тэрээр хэд хэдэн киноны зохиолыг бичиж байснаас хамгийн алдартай нь түүхч М.Ренчинтэй хамтран бичсэн Ацаг шүдний зөрүү аж.

-Таныг 90 саяын Гансүх-тэй хамт Америкаар аялж, Холливудад хүртэл очиж байсан гэх юм. Та кино судлаач хүн. Яаж яваад 90 саяын Гансүх-тэй холбогдчихсон юм бэ?

-Б.Гансүхийн тухайд уран бүтээлийнхээ төлөө өөрийгөө зориулсан гэнэн цайлган сэтгэлтэй залуу гэж боддог. 1995 он юмдаг. Нэг өдөр санаандгүй явж байтал Б.Гансүх тааралдлаа. Мягаа ахаа танд үзүүлэх юм байна гэснээ нэг кино зохиол гаргаад ирэв. Тэр нь 20-иод оны үед Монголд ирж байсан Америкийн нэрт палентологичийн аяллын тухай зохиол байсан. Энэ зохиолоороо Америкийн уран бүтээлчидтэй хамтарч кино хийхээр явах гэж байсан юм билээ. Хамгийн сонирхолтой нь, би Америкийн хэсэг хүнтэй хамтраад яг тэр палентологичийн нэрэмжит Байгаль судлалын нийгэмлэгийн Монгол дахь салбарыг дөнгөж байгуулаад байсан юм. Байгаль судлалын нийгэмлэг гэдэг нь бүр 1869 онд байгуулагдсан олон улсад салбартай том байгууллага л даа. Монгол дахь салбарыг нь Майкл Новачек гэж хүн хариуцдаг байсан юм. Ингээд л нэг хүний талаар юм хийх гэж байгаа болохоор би Гансүхийг нийгэмлэгийнхээ хүмүүстэй танилцуулаад хамт Америк явсан. Тэнд очоод нэгдсэн төвийнх нь хүмүүстэй танилцан, албан ёсоор гэрээ байгуулж буцаж Монголдоо ирээд үзэглэхээр тохиролцсон байсан. Харамсалтай нь, биднийг АНУ-аас нутагтаа ирээд киноны зурганд гарчихсан хойгуур Майкл Новачек ирээд зөрчихсөн байсан. Дахиж уулзаж чадаагүй.

-1995 оны Америк танд ямар сэтгэгдэл үлдээв?

-Эндээс л өнөөх алдарт 90 сая чинь холбогддог юм. Уг нь тухайн үед Ерөнхий сайдтай уулзахаар төлөвлөж байлаа. Гэтэл тэр үед багш нарын ажил хаялт давхцаж П.Жасрай гуай хүлээж авах боломжгүй болчихсон. Бид ч нэгэнт зориглосных гээд Ерөнхийлөгч П.Очирбат дээр орлоо. Цаг гаруй ярилцсаны дараа Ерөнхийлөгч тусалж дэмжихээ хэлсэн. Анх 100 сая төгрөг хүссэн ч Худалдаа хөгжлийн банкны захирал Сандагдорж гуай данс улайчихна гээд 90 саяыг гаргаж өгсөн. Тэр үеийн 90 сая төгрөг гэдэг одоогийн бараг 900 сая төгрөг болно байх. Тийм их мөнгө хийсэн цүнхээ тэврээд л банкнаас гарч байлаа. Ингээд 90 сая төгрөгтэй тэнцэх доллар цүнхлээд холын Америкийг зорьсон. Монголоос Бээжинд очоод тэндээсээ Токиогоор дамжиж Нью-Йоркт очоод дараа нь Лос-Анжелос орсон. Америк бол Америк шүү дээ. Эрх чөлөөний эх орон гэдэг нь шууд л мэдрэгдэж байсан. Гудамжинд явж байгаа хүмүүс нь хүртэл амгалан тайван. Ямар нэг асуудал, бухимдал огт байхгүй, харин ч цагдаагаа их хүндэтгэдэг, төрөө дээдэлж чаддаг нь анзаарагдаж байсан.

Лос-Анжелост Беверли Гарланд гэдэг Холливудын одтой уулзаж, бүр хувийн зочид буудалд нь буух завшаан тохиосон. Тэр хүн биднийг маш сайхан хүлээж аваад, ямар ч гэсэн энэ киног хийе ивээн тэтгэгч олъё гэсэн. Эхэндээ түүнийг алдартай од гэж мэдээгүй л дээ. Харин дараа нь Лос-Анжелосын оддын гудамжаар явж байсан чинь Беверли Гарланд гэсэн нэр алтан таван хошуун дотор бичээтэй харагддаг юм байна. Тэнд өч төчнөөн оддын нэр бичээтэй байдаг шүү дээ. Тэр олон дундаас яг Беверли Гарландын нэрийг онцолж харж таарсан нь их сонин юм шүү.

-Та хоёр Америкт хэр удсан юм бэ. Зардал мөнгө нь хаанаас гарч байв?

10 гаруй хоносон. Беверли Гарландаар дамжуулан Холливудын найруулагчидтай холбогдож байсан юм. 200 долларын үнэтэй, тансаг зэрэглэлийн буудалд буусан. Зочид буудал, унаа хоолны зардлын талыг нь бид өөрсдөө гаргаж, заримыг нь байгаль орчны нийгэмлэгийнхэн хариуцсан. Тэд биднийг үнэхээр сайхан хүлээж авсан, бүр тэр үедээ тансаг хэрэглээ байсан лимузинээр хүртэл үйлчилсэн. Ер нь бид хоёрын энэ аялал цэвэр уран бүтээл, эрдэм шинжилгээний ажил байсан юм шүү.

-Тэгвэл яагаад та хоёрыг залилан хийсэн гээд Монголоор нэг шуугисан юм бэ?

-Үнэн юм үнэнээрээ сайхан. Яахав бид хоёр Монголдоо ирээд хэрэг төвөгт орооцолдож буруутсан нь үнэн. Гэхдээ бид хоёрыг хөөрөгдчихсөн юм. Тухайн үед Гансүхийн гаргасан алдаа ч байсан. Мань хүн нэг өрөө байраа 12 хүнд зараад асуудал үүссэн. Тэрнээс нь болоод 90 саяын асуудал сөхөгдөж бөөн дуулиан дэгдсэн юм. Товчоор хэлэхэд, Гансүхийн хувийн асуудлыг хувьсгалынхтай нь холиод хэрэг үүсгэчихсэн юм шүү дээ. Хуулийн байгууллагын зарим удирдлагууд ч Энэ бол заагтай асуудал, ялгаж салгах ёстой гэдгийг тухайн үед хэлж л байсан.

-Тэгээд бүх монгоороо Америкт тансаглаад дуусчихсан юм уу?

-Яалаа гэж. Зочид буудал, замын зардал, хоол унднаас эхлээд зардал их л байсан. Тэндээсээ үнэтэй камер хүртэл худалдаж авсан. Бас буцаж очоод кино хийнэ гээд 11 мянган доллар үлдээчихсэн байсан. Мэдээж бас бус зүйлд зарцуулагдсан нь бий л байх.

-Кино хийх ажил яагаад бүтэлгүйтчихсэн юм бэ?

-Тухайн үед бид хоёрыг улсынхаа Ерөнхийлөгчийг луйвардсан гэж мэдээлээд бөөн юм болж байлаа. Тэр мэдээлэл нь Америкт хүртэл оччихсон байсан. Энийг мэдсэн Байгаль орчны нийгэмлэгийнхэн гэрээгээ цуцалчихсан юм. Бас Беверли Гарландаар дамжаад Холливудтай хамтарч ажиллана гэж байсан хүн ч мэдээд үндсэндээ киноны ажил бүтэлгүйтсэн.

-Тэгвэл энд ирээд киногоо үргэлжлүүлнэ гэж хадгалсан 11 мянган доллараа яасан бэ?

-Монголд ирэхэд бөөн асуудал дэгдчихсэн юун кинотой манатай л байсан. Мөнгөний тухайд бол Америкаас буцахдаа Бээжингээр дайрч тэнд нэлээд хэд хоносон. Бээжингийн киноны уран бүтээлчид, найруулагчидтай уулзаж хамтарч ажиллах талаар ярьж байсан юм.

-Хийх гэж байсан кино чинь ямар шатандаа явж байсан юм бэ?

-Зураг авалт нь арай эхлээгүй байсан. Одоо надад эх зохиол нь л байгаа. Бид ирээд Тэрэлжид зураг авалтанд гарчихсан байх үеэр Майкл ирээд явчихсан байсан юм. Тэгээд зөрчихсөн. Уулзаж чадаагүй.

-Гансүх саяхан суллагдсан. Та түүнтэй уулзсан уу?

-Гарсных нь дараа уулзаад хамтарч уран бүтээл хийе гэж ярилцсан. Гэхдээ бас л хөрөнгө мөнгөнөөс эхлээд асуудал их байна байх.

-Та хоёр бүр 1995 онд Холливудад хөл тавьсан монгол хүмүүс. Дэлхийн кино ертөнцийг тодорхойлогч тэр том газарт очиход ямар санагдаж байв?

-Мэдээж гайхалтай байлгүй яахав. Юуны түрүүнд ухаантай хүмүүс хийсэн зүйлээ үрдэггүй, мөнгө болгож чаддаг юм байна гэж бодогдож байсан. Манайх Мандухай цэцэн хатан Мөнх тэнгэрийн хүчин доор гээд хоёр агуу кино хийсэн. Тэр кинонуудаас одоо юу үлдэв. Хэдэн хувцас л бий байх. Гэтэл Америкт зөвхөн Uniүersal pictures-ийнхэн л гэхэд хийсэн кинонуудаараа бүхэл бүтэн дүүрэг байгуулчихсан байх жишээтэй. Холливудыг тухайн үед 37 доллараар үзүүлдэг байсан. Үзэх гэж очсон хүмүүс жижигхэн вагоноор өнөөх дүүргээр нь аялдаг. Харахад хэн ч киноных гэж хэлэмгүй, зуун зууны үеийн архитектурыг харуулсан барилгуудтай. Холливудаар явж байгаад нэг том зааланд орлоо. Тэгсэн тэнд нэг гудамж байх юм. Өөдөөс баахан ус цалгиад л үер болж байна уу гэлтэй. За ингээд л үерт автах нь дээ гээд л бодож байтал нөгөө их ус нь гэнэт том нүх рүү доошоо урсчихав. Бидэнд дусал нь л мэдэгдэхээс биш нөгөө их ус нүдний өмнө л урсаад алга болчихно. Нуурын эргээр явж байтал хоёр хүн загас бариад сууж байна. Гэнэт нэг аварга загас гарч ирээд л үмхээд аваад явчихсан чинь цаанаас нь үсрээд л гараад ирэх жишээтэй. Тэгж байтал цаг хугацааны машинд сууна л гэж байна. Нэг бүхээгэнд оруултал цав цагаан, тэр чигтээ манан татчихаж. Гэнэт машин нь огцом ухас хийгээд тэнгэрт хөөрчихлөө. Тэгснээ бүүр өнгөрсөн зуунд ирчихсэн. Өөдөөс аварга том динозавр ирж явна. За одоо яанаа гэж бодтол манай машин ашгүй хажуугаар нь өнгөрөөд гарчихсан. Тэгсэн тэр нь өнөөх галлографын кино юм байна л даа. Энэ мэтээр олон гайхалтай зүйлийг үзэж байлаа. Нэг өдөр аялаад үзэж барахааргүй л юм билээ.

Б.Нямсүрэн

Дугаар 72/3144/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button