Монголын анхны эротик нэвтрүүлгийн хөтлөгч С.Халиунаа Өөрийгөө тачаангуй бүсгүй гэдэгт итгэлтэй байна

Гэхдээ цаг үе нийгмээ дагаад энэ сэдэв ил тод болсон ч зөв суртал ухуулгаас илүүтэй хүмүүс гадаадын сэтгүүл, киноноос л дутуу дулимаг мэдлэг авч байна. Энэ төрлийн анхдагч телевизийн нэвтрүүлэг бол С1 телевизийн Өдөн дэр үдшийн хөтөлбөр. Олон үзэгчидтэй болсон уг нэвтрүүлгийн дүр төрх ч үзэгчдийн анхаарлыг татсан. Ингээд үдэш бүр зөөлөн орон дээр тухлан, өдөн дэр тэвэрч хундага дарс шимэнгээ гэр бүл, сексийн талаар үзэгч тантай ярилцдаг хөтлөгч С.Халиунаатай цөөн хором ярилцсан юм.

-Өдөн дэр нэвтрүүлэг гарч эхэлснээсээ хойш багагүй үзэгчтэй болсон байна. Гэр бүл, сексийн амьдралын талаар нээлттэй ил тод гаргасан анхдагч нэвтрүүлэг гэдэг утгаараа сонин содон туссан. Энэ нэвтрүүлгийнхээталаар яриагаа эхлэе?

-Аливаа уран бүтээл гэдэг хамтын бүтээл байдаг шүү дээ. Ялангуяа телевизийн нэвтрүүлэг, кино бол олон хүмүүсийн хөдөлмөрөөр бүтдэг. Анх энэ нэвтрүүлгийг TҮ9 телевизэд ажилладаг байсан Ангараг гэдэг эмэгтэй санаачилж Өдөн дэр гэдэг нэрийг өгсөн. Анхных нь хөтлөгч би. Нэвтрүүлэг гарч эхлээд 2 жил гаруй хугацаа өнгөрсөн байна. Өнгөрсөн 10 сараас эхлээд, шинэ төрхөөр гарч эхэлсэн. Нэг хэсэг 3 cap завсарлаад өөр хүн хөтөлж байсан. Тэгээд шинэ төрх, өөр тайзтайгаар нэвтрүүлэг гарч эхлэхэд би дахин хөтөлж эхлэсэн.

-Монголчууд хуучин сэтгэлгээнээсээ харайхан гарч амжаагүй болохоор нэвтрүүлгийг янз янзаар хүлээж авч байсан?

-Үзэгчдийг харж байхад ихэнх нь ойлгож хүлээж авч байгаа нь ажиглагддаг. Яахав зарим хүмүүсийн хувьд таалагддаггүй байж болно. Манай нэвтрүүлэг үзэгчдийн тоогоороо ер нь дээгүүр явдаг. Нэг орой зуун мянган үзэгч цуглуулсан гэх мэт. Ер нь арилжааны телевизийн cap болгоны судалгаагаар 2-т юм уу 4-рт ордог үзэгч сайтай нэвтрүүлэгболсон. Үзэгчдийн тооноос гадна хэр өгөөжтэй нэвтрүүлэг вэ гэдэг дээр бид анхаардаг.

-Энэ нэвтрүүлгийг хөтлөх зориг гаргасныг харахад өөрөө хөтлөх санал тавьсан уу?

-Эхлээд ийм шинэ нэвтрүүлэг хийх гэж байгаа. Хөтлөх хүн хэрэгтэй байна. Чи үзээд алдах уу гэж санал тавихад нь би зөвшөөрсөн. Тэрнээс, биш би ийм төрлийн нэвтрүүлэг хөтөлнө гэж бодож байгаагүй. Нэг мэдэхэд л хөтлөөд эхэлчихсэн байсан. Орон дээр хэвтээд дарс барьчихаад сексийн тухай ярилцана гэдэг тиим амар биш л дээ. Гэхдээ энэ бол уран бүтээл.

-Гэр бүл, сексийн талаар зөвөлгөө өгөх хэмжээний гэж өөрийгөө бодож

байна уу? Асуултанд нь хариулахын тулд тодорхой хэмжээний дадлага туршлагатаи байх ёстой биз дээ?

-Манай нэвтрүүлэг бол гоо зүйн мэдлэг олгох, бэлгийн амьдралын тухай ярьдаг. Энэ бол яалт ч үгүй хүний амьдралын тухай болохоор надад ойрхон л доо. Тэрнээс биш хаа хамаагүй техникийн тухай ярьдаггүй. Яахав би одоо хорин хэдэн настай. Холбогдож байгаа хүмүүс маань 40 гаруй насны ч юм уу янз бүрийн хүмүүс байдаг. Мэдээж хүн хүний амьдралын туршлага өөр. Би одоохондоо гэр бүлтәй болоогүй. Гэхдээ ийм нэвтрүүлэг хөтөлж байгаа хүний хувьд орчин тойрон, хүмүүсийн харьцаа, гэр бүл, эрэгтэй эмэгтэй хүмүүсийн харьцааны тухай илүү с.рнирхож ажигладаг. Би ер нь багаасаа сонирхдог байсан л даа. Гэр бүлийнхэн, хамаатан садангийн хоорондох харьцаа гээд тэр бүхнээс хүн амьдралын туршлага авдаг. Мэдээж сексийн амьдрал, гэр бүлийн харьцааны талаар бага сага судлалгүй яахав. Хүний амьдралын нэг өдөр ч дахин давтагддаггүй. Түүгээрээ илүү гайхалтай байдаг.

-Янз бүрийн асуудалтай хүмүүс холбогдож зөвөлгөө авдаг байх. Санаанд оромгүй сонин содон амьдралтай хүмүүс хэр таарч байна?

-Хүн бүхний амьдралд янз янзын асуудал тулгардаг. Заримдаа амьдрал ямар утгагүй юм бэ гэх үе ч байдаг. Амьдралын туршлагын хувьд мэдээж 40,50 насны гэр бүлүүдийн хувьд би ямар ч туршлагагүй хүн. Гэхдээ өнөөдөр би хорин хэдэн нас хүрчихлээ. Амьдралаас өөрийн гэсэн зүйлийг олж харж байна. Өөрийн гэсэн зүйлтэй учирч байна. Эргэн тойрон зөндөө амьдралын процесс явагдаж байгаа учраас тэр бүхэн надад тусладаг. Заримдаа тиим хүмүүст зөвөлгөө өгөх надад хэцүү байдаг. Би зүгээр өөрийнхөө бодлыг хэлдэг. Хэрэв би байсан бол гэдэг үүднээс бодлоо хуваалцдаг. Мэдээж асуудлаа шийдэх хүн нь та байх ёстой. Тэрнээс биш миний хэлснээр болохгүй ш дээ.

Эмэгтэйчүүд тархи угаагч нар байдаг гэнэ л дээ. Бие биенийхээ хэлсэнийг өөрийнхөө бодолд нийцүүлдэг. Эцсийн шийдвэрийг хүн өөрөө гаргах ёстой. Зарим хүмүүс хэн нэгний хэлснээр амьдардаг. Тэр маш буруу. Хүн ер нь сэтгэл зүрх, мэдрэмжээ дагаж амьдрах нь хамгийн чухал юм байна гэж боддог. Би өөрийнхөө амьдрал дээр ч гэсэн өөрийгөө сонсохыг хүсдэг. Миний зүрх сэтгэл надад юу гэж байна гэж их боддог. Амьдралд тоо бодох шаардлагагүй ш дээ. Зүрх сэтгэлээ дагах ёстой. Аз жаргал гээд хайгаад байдаг зүйл нь тэр л байх. гэж боддог. Итгэмээргүй, сонин содон амьдралтай хүмүүс нэвтрүүлэгт зөндөө холбогддог. Хүнээс гарамгүй зан чанар, халагламаар амьдралтай хүмүүсийн яриаг сонсоход үнэхээр хэцүү байдаг.

-Нэвтрүүлгийн тайз засалт маш содон шинэлэг болсон?

-Анхны тайз маань одтой байсан. Шинэчлэгдсэнээс хойш нэрнийхээ утгаар ортой байя гэж шийдсэн. Оройн цагаар хүмүүс бүгдээрээ орон дээрээ хэвтээд телевизээ үзэж байдаг ш дээ. Энэ тайзны санааг манай телевизийн захирал Бэн Мойл өөрөө гаргасан.

-Ийм нэвтрүүлэг хөтөлж эхлэхэд гэр бүлийнхэн чинь хэр хүлээж авсан бэ?

-Манай гэр бүлийнхэн миний хийж байгаа ажлыг маш их дэмждэг. Мэдээж хүн дуртай, хүссэн зүйлээ хийнэ гэдэг сайхан ш дээ. Манай гэр бүлийнхэн нэг их хүндээр хүлээж аваагүй.

-Та өөрийгөө хэр тачаангуй, секси бүсгүй гэж боддог вэ. Эрчүүд танай нэвтрүүлгийг гэхээсээ илүү өөрийг чинь харах гэж хошуурдаг болсон байна лээ?

-Хүмүүс надтай ярилцмаар байна гээд залгадаг. Би тэдэнтэй уулздаг. Гэхдээ би өнеөдөр айхтар мундаг зөвлөгч биш шүү дээ. Хүн хүнтэйгээ сэтгэлээ хуваалцаж ярилцана гэдэг чухал. Тийм болохоор хүн надтай танилцаж ярилцахыг хүсэхэд цааргалдаггүй. Би өөрийгөө тачаангуй бүсгүй гэдэгтэй санал нэгдэнэ. Хүн бүхэнд секси чанар байдаг шүү дээ. Гол нь Халиунаагийн юу нь тэр хүнд таалагдана тэр бол хувь хүний гоо зүйн мэдрэмжийн асуудал.

-Амьдрал дээр таалагдсан эр хүнээ өөрийн болгож чадах эрэмгий бүсгүй та мөн үү?

-Хэн нэгэнд таалагдах гэж худлаа дүр эсгэх хэрэггүй. Хүн байгаагаараа л байх хэрэгтэй. Тэртээ тэргүй байгаагаараа байсан цагт таалагдсан хүнээ өөрийн болгож чадна. Ер нь зоригтой байх гоё л доо. Би гутранги биш. Мэдээж амьдралд зөндөө хэцүү зүйл тулгардаг. Тэр бүхнийг чухалчилдаггүй. Хүн өөдрөг амьдрах хэрэгтэй.

-Найз залуутай юу. Өөрийг чинь эргүүлсэн эрчүүд зүгээр явуулдаггүй байх. Уурхайн эзэн баян хөгшинтэй явдаг гээд л яригддаг болж?

-Найз залуутай. Юун уурхайн эзэн. Би тийм хүнтэй явдаггүй. Манайхан юмыг хэтэрхий дэгстүүлж ярьдаг. Миний найз залуу энгийн хүн. Нэвтрүүлэг хөтөлснөөс хойш миний тухай янз бүрээр л бичдэг болсон. Хиймэл шүдтэй ч гэж байх шиг. Миний хувьд эхээс төрсөн чигээрээ л байна.

-Өөрийг чинь Toп савангийн рекламны Ариунаагийн дүрээр үзэгчид таньдаг?

-Би зураач мэргэжилтэй. 2003 онд кино урлагийн дээд сургуулийг төгссөн. Мэргэжлээр 4-5 кинонд ажилласан телевизийн мэргэжлээр Кино театр, зураач төгссөн болохоор телевиз миний хувьд тэс өөр зүйл биш. Оюутан байхдаа Тол савангийн рекламанд тоглосон. 3-н ангитай реклам. Саяхан сүүлийнх нь рекламанд тоглосон.

-Эротик кинонд тоглох санал ирвэл хүлээж авах уу?

-Оюутан байхдаа хоёр кинонд туслах дүр бүтээж байсан. Эротик кинонд тоглох санал ирвэл би тоглохгүй. Миний хувьд нэвтрүүлгээ хөтлөх нь дээр.

-Цагдаагийн газраас нэвтрүүлгийг хаах мэдэгдэл удаа дараа ирсэн гэсэн?

-Манай нэвтрүүлэг сексийн хичээлүүдээ хаачихсан байгаа. Секс бэлгийн амьдралын тухай ярьдаг булангаа саяхан хаасан. Цагдаагийн газраас хоёр удаа мэдэгдэл ирсэн болохоор хаахаас өөр аргагүй болсон. Хүмүүс өөрсдөө секс гэхээр дуртай мөртлөө сексийн тухай ярихаар пөөх паах гээд байдаг. Энэ бол маш буруу. Манайд энэ төрлийн боловсрол олгох тал дээр хомс шүү дээ. Энэ боловсролыг хаанаас олж авч байна гэхээр дандаа л найз нөхдөөсөө авдаг. Зөв системтэй боловсрол зайлшгүй хэрэгтэй. Ном товхимол ч ховор. Боловсролын системд оруулах хэрэгтэй зүйл. Гадаадад ямар сайн боловсрол олгож байна. Тэр хэрээрээ хүмүүс нь бэлгийн амьдралын талаар маш өндөр мэдлэгтэй болдог. Өнөөдөр монголд яагаад бэлгийн замын өвчин их байна гэхээр мэдлэг хомс байгаагаас л шалтгаалж байна. Хүмүүсийн ёс суртахуун ч их доголдолтой байгаагаас шалтгаалж байна.

-Өөрийг чинь нэлээд задгай, сексийн багагүй туршлагатай гэх юм билээ?

-Би их сэтгэлийн хөдөлгөөнтэй. Хамт олон дундаа жаахан алиа зантай. Хүн ер нь олон дүрд хувирч явдаг шүү дээ. Миний хувьд хүн гомдоохгүй байхыг чухалчилдаг. Намайг ийм нэвтрүүлэг хөтөлдөг болохоор замбараагүй хүүхэн гэж зарим хүмүүс ойлгодог байх. Хүн хүний л бодол. Би амьдрал дээр шал өөр хүн.

-Танд баярлалаа.

МОНГОЛЫН НЭГ ӨДӨР сонин

Дугаар 11

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button