ОХУ-ын өмчийн найман байрны асуудал яаж шийдэгдэх нь тодорхойгүй байна

Үлдсэн 8 орон сууцыг монголын талд шилжүүлэх ажил оршин суугчдын буруугаас болж гацсан, иргэд ОХУ-ын өмчийг хууль бусаар өөрийн болгохыг оролдсон гэсэн мэдээлэл цацагдсан. Yүнийг ‘’Түрээсийн байр эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах холбоо’’ эсэргүүцэж өнөөдөр хэвлэлийн бага хурал зарласан.

Орос, Монгол Засгийн газар хоорондын гэрээгээр ОХУ-ын өмчийн обьектуудыг одоо оршин сууж байгаа иргэдэд нь өмчлүүлэх асуудал яригдаж эхнээсээ шийдэгдэж байгаа боловч одоогоор найман байрны асуудал маргаантай хэвээр байгаа юм. Учир нь Баянзүрх дүүрэгт байрладаг 11,12,13, 1,7-р байр, Баянгол дүүргийн 017-р байр, Дархан хотын 3,4-р байруудад олон жилийн турш шударгаар амьдарч байгаа иргэдийг ОХУ-ын зарим албаны хүмүүс монголын зарим компаний захирлуудтай нийлж Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ Түрээсийн гэрээ гэдэг зүйлүүдээр далайлган байрнаас хөөн гаргах, эсвэл өндөр түрээсийн төлбөр авахаар санаархан шүүх цагдаад олноор нь өгч шударгаар эзэмшиж буй байрнаас нь хөөлгөж байгаагаас оршин суугчид аргагүй эрхэнд өөрсдийгөө хуулиар хамгаалуулахаар хийсэн ажлын үр дүнд ОХУ-ын нэр дээр хууль бусаар бүртгэсэн үл хөдлөх хөрөнгийн Гэрчилгээ-г шүүхийн шийдвэрээр хүчингүй болгосон.

Энэ нь ОХУ-ын өмчийг булаахыг санаархсан бус харин Монголын хуулийг зөрчиж бүртгүүлсэн процесс өөрөө хууль зөрчсөн, ОХУ-аас өөрийн хөрөнгийг нотлох баримтыг Монголын Үл хөдлөх хөрөнгийг бүртгэх хуулийн дагуу гаргаагүй байсан гэдгийг л нотолж өгсөн юм байна.

‘’Түрээсийн байр эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах холбоо’’-ны өмгөөлөгчөөр ажиллаж буй Ц.Монгол ийнхүү ярьж байна.

үideo1

ОХУ-аас Монголын хуулийг үл хүндэтгэсэн, шүүхийн шийдвэрт нөлөөлөхийг оролдсон, ОХУ-ын гэгдэх үл хөдлөх хөрөнгүүдээ хууль бусаар бүртгүүлэхийг тулгасан, Монголын газрыг цаашид хугацаагүйгээр, татвар хураамжгүйгээр ОХУ-ын мэдэлд шилжүүлэхийг шаардсан зэрэг олон хууль бус болзлыг тулгасан байгааг хурлын тэмдэглэл, албан тоотоос харж болно.

Үүнийг Монголыг төлөөлөн хуралд оролцсон төрийн түшээд тухайлбал ТӨХ-ны газрын дарга Нанзаддорж хуулийн дагуу тайлбарлан асуудлыг шийдэхийн оронд болзлыг үг дуугүй хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан нь МУ-ын эрх ашиг, газар нутгийн бүрэн бүтән байдал, иргэдийн хууль ёсны эрхийг ноцтой зөрчих үүд хаалгыг ОХУ-д нээж өгч байгаа явдал болжээ.

Нэгэнт ОХУ-ын талаас 8 байрны асуудлыг удаашруулж байгаагаас шалтгаалан цаашид монголын талд шилжүүлэн ирүүлж, оршин суугчдад хувьчлах хүртэлхи хугацаанд амар тайван амьдрах, 19 жил амьдарсан оршин суугчид өөр өөрийн байрыг шударгаар эзэмшиж байгаа гэдгээ нотлож, элдэв хүмүүсийн дайралтаас хамгаалах зорилгоор Иргэний хуульд заасан эрхийнхээ дагуу Шударга эзэмшигч-ээ тогтоолгохоор Сүхбаатар дүүргийн шүүхэд нэхэмжпэл гаргаад байна.

Хариуцагчаар Засгийн газрыг төлөөлж оролцож байгаа ТӨХ нь Шударга эзэмшигч тогтооохын эерэг байгаа бөгөөд хэрэв Засгийн газар дээрхи 8 байрыг Монголын талд ирүүлж, улмаар оршин суугчдад нь үнэ төлбөргүй хувьчлах байр суурьтай байгаа бол ТӨХ дээрх иргэдийнхээ эерэг байгаа нь ойлгомжгүй байна. ТӨХ нь 1971 оны ЗСБНХУ-БНМАУ-ын хоорондын протокол хүчинтэй тул иргэд Шударга эзэмшигч биш гэж үзэж байгаа бол дээрх протокол нь зөвхөн МУ-ын Үндсэн хууль, бусад гол тулгуур хуулиудыг зөрчөөд зогеохгүй олон улсын гэрээ эрх зүйн тухай 1969 оны Венийн конвенцийн 61-р зүйлийн 1, 60-р зүйлийн 1, 60-р зүйлийн 3-р заалтуудыг тус тус зөрчиж байгааг МУ-ын ГХЯ тогтоож 1971 оны нууц протоколыг хүчингүй болгох үндэслэл буйг дэвшүүлэн тавиад байгаа нь ОХУ-ын тал дээрх объектуудыг түрээслэх эрх нь МУ болон Олон улсын хууль эрх зүйн актуудаар дуусгавар болсон гэдгийг харуулж байна.

Olloo.mn

Batuh, Mishig

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button