Мэддэг хэрнээ мэддэггүй Гүндалай

Тэрээр алган дээр тавьсан мэт ил, нээлттэй нэгэн мэт боловч бас өөрийн гэсэн ертөнцтэй. Хүн бүхний мэддэг хэрнээ мэддэггүй Л.Гүндалайн тухай өгүүлэхийг зорилоо.

Гүндалай ба улс төр

Түүний тухай хамгийн сүүлийн үеийн мэдээ гэвэл Ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлсэн нь. АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийг ажиглаж, Барак Обамаг дэмжлээ гээд түүний хөрөг бүхий цамцаар нь гангарч нэг хэсэг л холын сонин сайхан хуучилсан. Хоёр сарын дараа болох Монгол төрийн тав дахь төрийн тэргүүнийг сонгох сонгуульд Л.Гүндалай Ардчилсан намаас нэрээ дэвшүүлж буйгаа албан ёсоор зарлав. Гэхдээ өнөөдөр хуралдах АН-ын Гүйцэтгэх зөвлөлийн хурал түүнийг нэр дэвшигч болгох уу, үгүй юу гэдгийг шийднэ.

Улс төрд орж ирсэн түүхийнх нь хувьд гэнэтийн зүйл гэж хэлж болохоор. 2000 оны хавар Хөвсгөл аймгийн Хатгал сумаас ангийн найз нь захидал ирүүлжээ. Төрсөн нутгаас нь нэр дэвших хүн байхгүй тухай бичиж, Л.Гүндалайд санал тавьсан нь энэ. Ингээд нутагтаа очиход хүмүүс түүнд итгэж, дэмжиж байсан учраас аль нэг нам түшилгүй бие дааж нэр дэвшээд УИХ-ын гишүүн болов. Улс төрд тэр ингэж хөл тавьж, цөөнхийн төлөөлөл болж, ганцаараа тэмцээд хүчрэхгүй гэдгээ ойлгож, Ардчилсан намд элсэв. Намын дэд дарга ч болж, 2004 оны сонгуулийн мөрийн хөтөлбөр зохиоход үнэтэй хувь нэмэр оруулсан. Хүүхэд бүрт 10.000 төгрөг өгөх санаачилга гаргаж, намдаа багагүй суудал авч ирсэн нэгэн. Гэтэл нэг өдөр тэрээр Би намаасаа гарлаа. Ард түмний нам байгууллаа гээд л Сүх жанжны талбай руу алхсан юм. Тухайн үед парламентад бий болсон 62-ын бүлэг-ийг эсэргүүцэж, намаа орхисон нь энэ гэдэг. Ард түмний намдаа гишүүн элсүүлнэ гээд нийслэлийн төв талбайд гэр, майхан барьж цөөнгүй өдрийг өнгөрүүлсэн. Төд удалгүй Үндэсний эв нэгдлийн Засгийн газрын гишүүн болж, Эрүүл мэндийн сайд болов. Гэвч энэ суудал түүнд зохисонгүй.

2000 оноос хойш Монголын улс төрд өөрийн гэсэн байр сууриа олж, өвөрмөц дүр төрхөө бүрдүүлж чадсан хүн бол Л.Гүндалай.

Бугуйн цагны наймаа бизнест хөтөлжээ

Тэрээр Германд суралцаж байхдаа баян оюутан байжээ. Мэдээж юм юм оролддог зангаараа бизнест хөл тавьсан. Бизнесийн гараагаа бугуйн цаг зарахаас эхэлсэн гэнэ. Арабуудаас гурван ширхэг бугуйн электрон цаг худалдан авч, борлуулснаар түүний анхны наймаа амжилт авч ирсэн байна. Үүнээс хойш наймаа хийж, мөнгөтэй болж, өөрийгөө ч иж бүрэн хувцасласан аж. Наймаа нь ашигтай, одтой байсан учир мөнгө ч их хуримтлуулж, 1988 он гэхэд саятан болжээ. Хичээлийнхээ хажуугаар хийсэн ашигтай наймаа нь нэг сая 600 мянган төгрөгтэй болгож /500 мянган маркийг тэр үеийн ханшаар бодоход ийм болов/, энэ мөнгөө хадгалах гэж багагүй зүдэрч. Ингээд ямар ч байсан мөнгөө юм болгохоор шийдэж, Лада машин худалдаж авсан байна. Үүнээсээ болж сургуулийнхаа гадаад оюутан хариуцдаг ажилтан, Герман дахь Монголын ЭСЯ, НАХЯ-ныханд хүртэл дуудагдаж байсан гэдэг. Тэрээр Германд хүний их эмчээр суралцаж байхдаа 1989 онд GMET импорт, экспортын компани байгуулжээ. Түүгээр ч барахгүй Турк хоолны газар ажиллуулж үзэж. Хожим нь Монголд ирж олон ч компани байгуулж, бизнесээ өргөжүүлэв. Л.Гүндалай 2001 онд Монголын бизнес хүчирхийллийн аюулд нэрвэгджээ гэсэн нийтлэл бичиж Өдрийн сонин-д хэвлүүлсэн юм. Үүнд 1999 онд Ч.Энхтайван нарын бизнесийнхэнд дарамтлуулснаа ний нуугүй бичжээ. 20 сая төгрөг өг гэж дарамталсан тэд цагдаатай хүртэл сүлбээтэй байсан болон ах дүү нартайгаа зөвлөлдөж, тэрхүү шахалтад орохгүйгээр асуудлаас цэвэрхэн гарсан талаараа дэлгэжээ. Тэрээр Глобал инвест, Чингис хаан тэрвел, Батсарай зэрэг компанитай байв. Гэхдээ хүмүүс түүнийг Лаки төвөөр нь илүүтэй мэднэ.

Тэр гэр бүлдээ дэндүү хайртай

Сурлага сайтай байсан Л.Гүндалай МУИС-ийн Герман хэлний бэлтгэл ангид элсэн оров. Нийслэлээс шалгалтаар ирсэн багш түүнийг хичээлээ хүчрэхгүй, хөдөөний хүүхдэд хүнд анги гэж шантраах оролдлого хийсэн ч тэрээр сонголтоо өөрчлөөгүй. Германд суралцаж, хүний их эмч мэргэжил эзэмшсэн байна. Хатгалын арван жилийн дунд сургуулийг 1982 онд онц дүнтэй төгсөв. 11 хүүхэдтэй айлын хүүхэд тэрээр хичээл сурлагадаа хэнийг ч дагуулахгүй сайн байсан гэдэг. Номонд хамгаас илүү шимтэж, сумынхаа номын сангийн бүх номыг уншиж дуусаад сүүлдээ ЗХУ-ын коммунист намын түүх-ийг хүртэл уншиж байж.

Гэр бүлийнхнээ бүхнээс илүү хайрладаг хэмээн тэрээр байнга ярьдаг. Танайд хоноё нэвтрүүлэгт оролцоход л ямар халуун дулаан уур амьсгалтай гэр бүл болох нь харагдаж байсан. Багадаа ээжийгээ алдсан учир эмэгтэй хүнийг дээдлэж, хайрлан хамгаас илүү эрхэмлэдэг. Олон хүүхдээ өдий зэрэгтэй өсгөж, өндийлгөсөн аав Ламжавыгаа Германд суралцаж байхдаа 11 удаа урьж аваачсан гэдэг.

Л.Гүндалай гэдэг хүнийг тодорхойлох үнэхээр бэрх юм. Улстөрч, бизнесмэн, тэмцэгч гээд л түүний хийсэн, чадсан бүхнийг тоочоод барамгүй. Далайчин болох мөрөөдөлтэй зүггүй хүү одоо Монголын улс төрийн нэг хэсэг болон, өөрийн гэсэн түүхээ бичсээр.

Саарал дээлт

Энэ саарал дээл их түүхтэй. 2000 онд анх УИХ-ын сонгуульд нэр дэвшиж байхдаа хийлгэсэн дээл. Түүнээс хойш ямар нэг онцгой үйл явдал болоход үүгээрээ гоёдог. Тухайн үед цайны ганц -аа ийм их хэрэг болно гэж бодоо ч үгүй явж. 2003 оны хаврын чуулганы үеэр үг хэлүүлсэнгүй гэж эсэргүүцэл илэрхийлэхдээ өмссөн хувцас нь. М.Энхболдын Засгийн газраас хөөгдөх-дөө ч мөн л саарал дээлтэйгээ. Үзэл бодол таардаггүй Засгийн газрын танхимд удаан тэсээгүй тэрээр нөгөө л гоёлоо өмсч ирээд чуулгандаа суусан юм даг. Ард түмний намаа байгуулахдаа ч мөн үүнийг сонгон байж өмссөн гэдэг. Ард түмнийхээ амьдралыг сайжиртал өөр өнгө, зүстэй дээл өмсөхгүй, урагдсан ч нөхөж оёод өмсөнө гэж хэлж байсан.

Харин саяхан тэрээр Хэн нэгнийг огцруулахад болон онцгой үйл явдлын үеэр саарал дээлээ өмсдөг гэж хэлж байв. Үнэхээр ч түүнд энэ нь зохино гэж ванлий. Цэнхэр дээлтэй л бол миний энхэр гэдэг шиг саарал дээлтэй л хүн Төрийн ордонд байвал Л.Гүндалай гэж болохоор.

Орос руу зорчих эрхгүй болсон нь

Их өр тэглэсэн 2004 он гарах жил тэр нэг том асуудалд оров. Оросуудад Монгол Улс 250 сая ам.долларын өртэй байснаа тэглэсэн юм. Та нар алуурчдадаа ард түмний мөнгөнөөс өгчихлөө гэж хэлээд буруудав. Үүнээс нь болж Монгол Оросын харилцаанд сэв суулаа гэсэн юм. Монгол Улсад суугаа ОХУ-ын Элчин сайд албан бичиг ирүүлж Гүндалай та Оросын ард түмнээс уучлалт гуйх ёстой. Та Оросын нутаг руу орох, тус улсын нутгаар дамжин өнгөрөх, агаарын хилийг ашиглах зэрэг өөрийн санаачилгаар энэ цагаас эхлэн сайн дураараа болих биз ээ гэв. Үүний хариуг тэрээр хэвлэл мэдээллийн хэрэгслээр өгсөн юм. Тэрээр Би Оросын ард түмнийг тийн хэлээгүй. ЗХУ гэж байсан үеийн коммунистууд, миний өвөг эцэг мэт Монголын гэм зэмгүй олон иргэнийг, мөн улс орны маань удирдагчдыг хүртэл цаазаар авч байсан эмгэнэлт явдлын эздийг алуурчин гэсэн юм. Түүнээс одоогийн оросуудын талаар юу ч хэлээгүй, тэд ямар ч буруугүй. Тиймээс уучлалт гуйх шаардлагагүй гэж хариу өгсөн.

Дугаар 065/644/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button