ХХ зууны дэлхийн рок хөгжмийн нэвтэрхий толь /цуврал/

Брайан Адамс хөгжмийн зохиолч Жим Вэлленстэй хамтран Канадын дуучин Йен Ллойд мөн Америкийн Prism хамтлагт зориулж хийсэн бүтээлээрээ анх нэрд гарчээ. Тэр өөрийн гэсэн анхны хамтлагаа байгуулсаны дараа Америкийн Foreigner-тэй хамтран Cuts Like A Knife, Straight From The Heart гэсэн хоёр дуу хийсэн нь Америкийн Топ-20-д багтав. 1983 оны Cuts Like A Knife нэртэй хоёрдахь цомог мөн 1985 оны Reckless нь хоёулаа Америкийн альбом-чартад оров. Түүнчлэн Reckless цомогт орсон Run To You дуу 1985 оны Америкийн хит болжээ. Тэгвэл дараагийн таван жилд Брайаны зохиосон бараг бүх дуу хит болж чадсан төдийгүй Into The Fire/1987/ цомог нэг сая хувиар борлогдож платин /энэ нь 500 мянгаас дээш хувиар зарагдсан бүтээлийг хэлнэ./ болов. Эдгээр амжилтын дараа тэр Африкийн улс төр, нийгмийн зүтгэлтэн Нельсон Манделлагийн 70 насны ойд зориулсан сайн санааны Liүe Aid фестивальд амжилттай оролцсноор 90-ээд онтой золгов. Удалгүй Брайан Адамс анх удаа гол дүрд нь Кевин Костнер тоглосон Робин Гуд кинонд зориулан саундтрэк /киноны дуу/ бүтээж шүтэн бишрэгчдээ баярлуулсан бол 1993 онд Шадар гурван цэрэг киноны All For One дууг Стинг, Род Стюарт нартай хамтран дуулсан байна. 1997 18 ‘Til I Die цомгоо гаргаад Брайан Адамс Москвад анх удаа тоглолтоо хийжээ.

You Want It, You Got It- 1982

Guts Like A Knife-1983

Reckless-1985

Into The Fire-1987

Waking Up Heighbours-1991

So Far, So Good- 1993

Liүe!-1994 (LP)

18 ‘Til I Die-1996

Unplugged-1997

Р.Слава

Оллоо.мн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button