Алт биш уранд шунагчид газрын хөрсийг эргүүлэх нь

хийж байсан бөгөөд 1995 онд Монгол Улс 80 мянган тонн ураны нөөцтэй хэмээн тооцож байв. Сүүлийн жилүүдэд дээрх аймгуудын нутагт Франц, Канад, Орос, Америк, Австралийн компаниуд хайгуул хийж байгаа юм. Энэ хайгуулын үр дүнд 1.4 сая тонн ураны нөөц илрүүлээд байна. Нарийвчилсан хайгуулаар энэ нөөц нэмэгдэх магадлалтай байгаа ажээ. Ураны хамгийн их нөөцтэй ордоор Дорнодын сав газар, Сүхбаатар аймгийн Гурванбулаг, Мардайн орд одоогоор тодроод байгаа гэнэ. Дорнодод 589, Гурванбулагт 16073, Мардайд 1104 тонн нөөц бий гэж тогтоожээ.

Францын зуун хувийн хөрөнгө оруулалттай Арева Монгол компани ураны хайгуул хийх гурван лиценз өнгөрсөн хоёрдугаар сард авчээ. Тус компани Сүхбаатар аймгийн Эрдэнцагаан сумын нутаг Жавхлан толгойд 222 мянга 132 га, Хайрхан хэмээх газарт 61 мянга 260 га талбайд хайгуул хийх болсон. Энэ нь одоогоор хамгийн том талбайтай лицензэд тооцогдож байгаа юм. Өнгөрсөн нэгдүгээр сард Арөва Монгол компани 941 мянга 896 га талбайд хайгуул хийх эрх авсан байжээ. Хайгуулын энэ талбай дээр дээрх хоёр газрын хэмжээ нэмэгдэх нь тодорхой. Ерөнхий сайд С.Баяр саяхан Франц Улсад айлчлах үеэрээ Арева монголиа компанитай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан. Энэ компани нь тус улсын эрчим хүчний томоохон үйлдвэрлэгч юм байна. Франц улс эрчим хүчнийхээ 80 гаруй хувийг атомын цахилгаан станцаар хангадаг.

Тиймээс өнгөрсөн жилийн сүүлчээр East Asia Minerals компаниас 83 сая ам.доллараар дээрх хоёр ордын хайгуулын лицензийг худалдаж авсан яриа бий.

Тус компаниас гадна Канадын хөрөнгө оруулалттай Хан ресурс компани Мардайгаас жилд 900 тонн уран олборлохоор төлөвлөж тус уурхайг 17 жил ашиглах гэрээ хийжээ. Энэ уурхайг орос ах нар 1988 онд ашиглалтад оруулж нийт 590 тонн уран олборлосон мэдээлэл бий. Мардайн уурхайн ураны нөөц 30-70 метр гүн, 30 км өргөн талбайд байгаа нь тогтоогдсон байна.

Монгол Улс зэс, алт нүүрсний ордоос илүүтэй уранаараа их гүрнүүдийн анхаарлын төвд ороод байгаа юм. Япон ч бас ураны хайгуул олборлолтын салбарт хөрөнгө оруулалт хийх сонирхолтой байгаагаа илэрхийлсэн удаатай. Монголчууд хуучин нийгмийн үед хав дараатай байсан байгалийн баялгийн үүцээ сүүлийн жилүүдэд задлаад онохоосоо алдах нь их байгаа. Алт, нүүрс, жонш олборлож байгаа компаниуд баялгийг нь аваад газар нутгийг нь сүйтгэж химийн элдэв бодисоор хөрс бохирдуулж элсэн цөл болгосоор байна. Зарим аймаг сум хордсон хордоогүй хэмээн олон улсын хэмжээнд хүртэл маргалдаж оршин суугчид нь элдэв өвчин туссаар байгаа билээ. Энэ нь Ашигт малтмал, Газрын хэвлийн зэрэг хууль боловсронгуй бус байгаатай холбоотой хэмээн хуульч, эрдэмтэн судлаачид үздэг. Уран нэг талаараа эрчим хүчний найдвартай нөөц боловч буруу хэрэглэж, ашиглавал хамгийн их гай зовлон таригч гэдгийг хүн бүр мэднэ. Гэвч уран олборлохдоо ямар техник технологи хэрэглэх түүнээс гарч болзошгүй хор хохирол, аюул гамшгийг тооцоолсон, судалсан зүйл лав алга. Энэ талын мэрэгжилтнүүд ч байхгүй гэж хэлж болно.

Нөгөө талаас бид уранаа өгөөд оронд нь юу авах вэ. Бороо гоулд, Алтан дорнод Монгол зэрэг гадаадын компанид баялгаа өгөөд юу ч үгүй хоцорсон түүх ахин давтагдах юм биш байгаа. Тэр өндөр хөгжилтэй орнуудаар ядаж ганц цөмийн цахилгаан станц бариулаад хоцорч чадах болов уу. Цөмийн цахилгаан станц энэ тэрийг барих тухай яриа сүүлийн үед уг нь гарч л байгаа. Гэвч ярихаас хэтэрдэггүй төр засаг ийм зүйл ингэж чадна гэдэг нь эргэлзээтэй. Эрдэмтдийн тооцож байгаагаар Монголд уг нь 40-60 гегаваттын цөмийн цахилгаан станц ганц байхад дотоодынхоо эрчим хүчийг бүрэн хангаад илүүдэл цахилгаанаа экспортлох боломжтой гэсэн тооцоо бий шүү дээ.

Ийм цахилгаан станц хэдэн арвыг барих хөрөнгө эх ороны хөрсөнд минь бий. Гэвч иргэний зориг гаргаад ийм зүйл хийчих төр засаг, эрхэм түшээд алга даа гэж эрдэмтэн судлаачид халагладаг билээ. Мөрөөдөхөд мөнгө төлөх биш дээ.

ДУГААР 065/644/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button