Англи хэлний багш нарын онол практикийн бага хурал

Монголын англи хэлний багш нарын холбоо болон англи хэлний боловсрол олгодог гадаад, дотоодын байгууллагын санаачлага, АНУ-ын ЭСЯ-ны санхүүгийн дэмжлэгтэйгээр улсын хэмжээний англи хэлний багш нарын онол-практикийн хурлыг уламжлал ёсоор гурав дахь удаа зохион байгуулах гэж байна. Хурлыг 2009 оны 5 дугаар сарын 8-10-ны өдрүүдэд Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн төв байранд хийж англи хэлний боловсролын онол, арга зүйн шинэчлэлийн асуудлыг хэлэлцэх болно. Боловсролын бүх шатны байгуууллагын англи хэлний багш нар шинэ мэдээлэл авах, туршлага солилцох, санал бодлоо илэрхийлэх, харилцаа холбоо тогтоох, сургалтын үйл ажиллагаанд биечлэн оролцох боломжтой. Онлайн бүртгэл 2008 оны 4 дүгээр сарын 1-нээс эхлэнэ. Хуралд оролцохыг хүссэн багш нарыг дараах хаягаар урьдчилан бүртгэнэ

[email protected]

/Бүртгүүлэхдээ овог, нэр, ажиллаж буй сургууль буюу байгууллага, холбоо барих утас, мэйл хаягаа тодорхой бичээрэй./

Судалгаа шинжилгээ, ажиглалт хийж өөрийн үйл ажиллагаанд бүтээлчээр хандаж шинэ зүйлийг туршиж нэвтрүүлдэг багш нар илтгэл тавьж оролцох бүрэн бололцоотой тул Монголын англи хэлний багш нарын холбоонд хүсэлтээ гаргахыг хүсэж байна. Үүний тулд тусгай маягт бөглөж заасан хаягаар явуулна уу? Маягтын хамт илтгэлд тавих шаардлагыг хавсаргасан тул сайтар уншиж бэлтгээрэй. 2009 оны англи хэлний багш нарын онол-практикийн III хурал INNOҮATIҮE TEACHING, ENGAGING LEARNING сэдэвтэй. Англи хэлний багш нарыг өргөнөөр оролцохыг урьж байна!

Монголын англи хэлний багш нарын холбоо

Бүртгэлийн маягтыг энд дарж татаж авна уу

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button