Гэсэр тууж /үргэлжлэл/

Гурван зуун өөр өөр хэлтэн амьтан, Аръяа Аланкари охин цагаан тэнгэр хэлмэрч хийв. Мо гүүш, Данбо нэрт Уулсын хаан Овоо Гүнжид энэ гурвуул төлөг орхив.

Аръяа Аланкари охин цагаан тэнгэр хэлэв Ай, гурван төлөгч нар энэ ертөнцийн цаг самуун болсныг даран чадах хаан төрөх үү? Үгүй юу? Төлгөө орхиж үз гэв. Мо гүүш төлөг орхив. Төлөг орхисны хойно хэлэв . Овоо Дүнжон гарво нэртэй, молор эрдэнэ биет, дун цагаан шүдэт , гарди шувуу тэргүүт, алтан шар хонгорцог үстэй, үсний үзүүрт нь уд модонд цэцэг дэлгэрсэн мэт тэр төрөх буй. Тэр төрвөл дээр тэнгэр нарыг эзлэгч тэр болох буй гэв. За , нэг дахиж төлөг орхи гэв. Данбо нэрт төлөгч төлөг орхив. Орхиод хэлэв Аръяа Авалоки Одкари нэртэй, дэлгэрсэн цагаан гэрэлтэй, улаан хонгор царайтай, дээд бие нь хүний бие мэт доод бие нь лусын хаад могойн бие мэт , тэр төрөх буй . Тэр төрвөл доод лусын хаадын эзлэгч тэр болох буй гэв. За, уулсын хан Овоо Гүнжид төлөг орхи гэв. Төлөг орхив. Жамцо Дари Оддам нэрт маш цагаан өнгөтэй , өнгө гэрэл нь аран зүгт дэлгэрсэн тэр төрөх буй. тэр төрвөл арван зүгийн бурхан төгссөн, дунд биед нь дөрвөн их тэнгэр нар төгссөн, доод биенд нь найман их Лусын хаад төгссөн эр төрөх буй. тэр төрвөл энэ Замбуутивийг эзлэгч арван зүгийн эзэн ачит гэсэр мэргэн хаан тэр болох буй гэв.

Аръяа Аланкари охин цагаан тэнгэр бас хэлэв Тэд бүгд нэг эх, нэг эцгээс төрөх үү? өөр эцэг, өөр эхээс төрөх үү? Эцэг нь хэн буй , эх нь хэн буй? Бас төлөг орхиё гэв. Эцэг нь Уулсын хаан Овоо Гүнжид энэ болно. Эх нь Го баяны охин Амаржил болно гэв. нэг нэгэндээ туслахын тулд нэгэн эцэг , нэгэн эхээс төрөх буй Эцэг нв энэ, эх нь энэ буй ажээ. Хаанаас ирэх вэ? төлөгч нар хэлэв Ертөнцийн цаг самуун болсныг мэдэж дээр бурханаас зарлигтай, Хурмаст тэнгэрийн хөвгүүн юм уу? Ертөнцөд ингэж төрөх юм уу? Бид эс мэдэв гэв. Аръяа Аланкари охин цгаан тэнгэр, тэнгэрт гарав. Мо гүүш Данбо нэрт , уулын хаан Одоо Гүнжид Хүслэн нэрт овоон дээрээс буув. Гурван зуун өөр өөр хэлтэн амьтан тархав. Тэр бүгд Төлөгч нарын үг үнэн болов уу? гэж ярилцаж Үнэн гэж тахав.

Цотон, Сэнлонг эхнэртэй нь хөөв.

Тэр цагт Дос, Донсар , Лин гурван отог улс байжээ. Досын ноён Сэнлон байв. Донсарын ноён Царгин байв. Лингийн ноён Цотон байв. (Тэдгээр амьтныг зовоож явагч тэр гурвуул ажээ) Цотон ноён агт сайтай ажээ. Нэг уруу орхисон чулууг гүйцэх буурал морь ажээ . Нэг нь голоор гүйх үнэгийг гүйцэх үнэгэн ухаа морь ажээ . Нэг нь хөндлөн гүйх зээр гүйцэх зээрэн ухаа морь ажээ .Тэр гурван отог улс Го баянд цэрэг мордож айсуй гэж цотон яарч нэгэн сайн мориор урьд хүрч хэл оруулав танд Дос, Донсар , Лин гурван отог улс цэрэг мордож айсуй гэв. Го баян дүрвэж нүүв. (Го баян өгүүлрүүн Сайн үг хэлсэн авай минь . Чи юу дуртайгаа ав гэв. Цотон ноён өгүүлрүүн Тэр үзэсгэлэнт хүүхнээ өг гэв. Амаржил өгүүлрүүн Эцэг минь. Эцэг минь би Цотон ноёны үг нь гурил мэт болоод зүрх нь гүр хар чулуу мэт гэнэ билээ Би очихгүй. гээд дутааж гарав. Цотон ноён өгүүлрүүн Эцэг чинь нэгэнтээ үгээ хэлж барсны хойно чи дутааж хаашаа гарах гээд хөөв.) Го баяны охин Амаржил мөсөн дээр халтирч унав.Охиныг барив. Охины сүүжний мах тасарч доглон болов. Цотон ноён Би ийм доглон эм авбал миний нэрл муу болно үүнийг өөр хүнд өгье гэж ахдаа Сэнлон ноёнд өгье, хойно авахад сайн гэж арга сэтгэж өгөв.

Сэлонд өгсний хойно охины хөлийн мах эдгэв. Урьдах мэт өнгө чимэг гуа сайхан болов. Цотон ноён үзэн ядаж Ийм сайхан гуа үзэсгэлэнт эм бидэнд олох бэрх билээ. үүнээс сайн хөвгүүн төрнө гэж төлөгч нар хэлсэн. Гэтэл сайхан хөвгүүн эс төрөв. Энэ цаг самун болсон нь энэ эр эм хоёроос болов. Сэнлон, Амаржил хоёрыг хөөж орхиё . Урьдах эм, гэр , малыг хагацуулж авъя гэв. (Тэр цагт тэдгээр амьтан Цотон ноёны үээс үл давах билээ) Сэнлон ноёнд цоохор тэмээ цоохор ботготой, цоохор хонь цоохор хургатай , цоохор ямаа цоохор ишигтэй, цоохор нохой цоохор зулзагатай, хэлтгий хар цачир өгч гурван голын бэлчирт цөлж илгээв.

/үргэлжлэл бий/

Р.Слава

Оллоо.мн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button