Яагаад хүүхэд хөдөлмөр эрхлэх ёсгүй вэ?

Тэгвэл өнөөдөр дэлхийн хэмжээнд эдийн засгийн идэвхитэй хүүхдийн тоо 318 саяд хүрч, үүнээс 218 сая хүүхэд хөдөлмөр эрхэлж байгаа гэсэн статистик тоо байгаа бөгөөд эдгээр хөдөлмөр эрхэлж буй хүүхдүүдийн 134 сая нь тэвчишгүй хэлбэрийн хөдөлмөр эрхэлж, 128 сая нь хөдөлмөрийн аюултай орчинд, 8 сая хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд ажиллаж байдаг байна.

Олон улсын Хөдөлмөрийн байгууллага нь дэлхийн улс орнуудтай хамтран ажиллах замаар хүүхдийн хөдөлмөртэй тэмцэх асуудалд ихээхэн анхаарч, олон арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаагийн дотор сургалт, суртчилгаа, мэдээлэл, сэрэмжлүүлэг чухал ач холбогдолтой байгаа гэж үзжээ.

Иймд яагаад хүүхэд хөдөлмөр эрхлэх ёсгүй вэ? гэсэн сэдвийг хүүхдийн нас, бие махбодийн өсөлт, бойжилттой холбон, улмаар хүүхдүүдэд учрах аюул, эрсдэл, хор хохиролыг таниулах зорилгоор энэхүү сэрэмжлүүлгийг Мэргэжлийн хяналтын байгууллагатай хамтран манай сайт хүргэж байна.

Хүүхэд насандаа хөдөлмөр эрхлэх нь хүүхдийн бие махбодь, биологийн болон танин мэдэхүй, оюуны мөн сэтгэл зүйн өсөлт хөгжилтэд асар муугаар нөлөөлдөг байна. Үүнээс гадна хүүхдүүд сэтгэл зүйн хувьд бүрэн хөгжөөгүй, ажлын дадлага, туршлагагүй, мэдэж, дуулсанаа тунгаах бодох чадваргүй, учирч болох эрсдэлийг тооцохгүйгээр илүү ихийг хийх хүсэлд хөтлөгддөг, аюулгүй ажиллах арга барил, горимд анхнаасаа буруу хандаж, дадал авдаг, анхааралаа төвлөрүүлэх, өөрийгөө хянах болон хатуу чанга хяналт дор ажиллах чадваргүй байдаг зэрэг нь ажлын байран дээрээ осолд өртөх, амь насаа алдах, насан туршдаа хөгжлийн бэрхшээлтэй болох эрсдэлийг агуулдаг байна.

Тиймээс эцэг эхчүүд маань энэ бүгдийг анхааран үзэж, үр хүүхдийнхээ ирээдүй хойчийн төлөө санаа тавих цаг нь болжээ. Манай улс энэ маягаараа бага насны хүүхдүүдээр хөдөлмөр эрхлүүлээд байвал ирээдүйд эх орноо хамгаалах байтугай хөгжлийн бэрхшээлтэй иргэдээр дүүрч болзошгүй юм. Тиймээс одоо л тунгаан бодохгүй бол хэзээ бодох вэ, эцэг эхчүүд анхаарахгүй бол өөр хэн анхаарах билээ.

Olloo.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button