УИХ-ын дарга арилжааны банкны удирдлагуудтай уулзлаа

Иймээс УИХ-ын дарга Д. Дэмбэрэл ХААН банкны гүйцэтгэх захирлын орлогч Д.Батсайхан, Монгол шуудан банкны гүйцэтгэх захирал Д.Оюунжаргал, Хас банкны гүйцэтгэх захирал М.Болд нарыг өнөөдөр хүлээн авч уулзаж, арилжааны банкуудаас малчид, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд үзүүлж байгаа зээлийн бодлогын талаар санал солилцлоо.

Уулзалтад оролцсон банкны захирлууд хөдөөгийн малчид, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг банкны зээлийн бодлогоор хэрхэн дэмжиж байгаагаа УИХ-ын даргад танилцууллаа. ХААН банк 2000 оноос малчны зээл олгож эхэлсэн, одоогоор 65 мянган малчин зээлтэй байгаа. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 1-ээс малчны зээлийн нөхцөлийг хөнгөвчлөх шийдвэр гаргаж, одоогоор 6315 малчны зээлийн хугацааг сунгаад байгаа, энэ шийдвэрээ долдугаар сарын 1 хүртэл үргэлжлүүлнэ. Одоо ч малчдад зээл олгож байгаа. Малчдын зээлийн 96.7 хувь нь хугацаандаа төлөгдсөн, 3.3 хувь нь хугацаа хэтрээд байна. Зээлийн хүүгээ төлж чадахгүй байгаа бол чөлөөлөх арга хэмжээ авч, аль болохоор уян хатан хандаж байгаа. Жижиг дунд бизнес эрхлэгч 20 мянган харилцагчтай, тэдэнд зээлийн хугацаагаа сунгах, эргэн төлөлтийн хуваарийг тохиролцох зэргээр ажиллаж байгаа гэж Д.Батсайхан захирал танилцууллаа.

Монгол шуудан банк 236 суманд салбартай, сумын зээлийн ихэнхийг малчид авдаг. Малчдын зээлийн эргэн төлөлт 96.4 хувьтай, 3.6 хувь буюу 1.2 тэрбум төгрөгийн зээлийн хугацаа хэтрээд байгаа аж. Мал аж ахуйн түүхий эдийн үнэ буурч, малчдын орлого хомсдолтой байгааг харгалзан зургадугаар сарыг дуустал зээлийн хугацаагаа сунгах хүсэлт ирүүлсэн малчдын зээлийн хугацааг ямар ч шимтгэл авалгүй сунгаж эхэлжээ. Харин зудад нэрвэгдэж малгүй болсон 219 өрхийн 380 орчим сая төгрөгийн зээлийн хүү болон хугацаанд хөнгөлөлт үзүүлэх асуудлыг ойрын үед авч үзэх юм байна. Харин хөдөөд малын хуурамч тодорхойлолт гаргаж өгдгөөс болж их хэмжээний зээлийн эрсдэл учирч байгаа тул мал тооллогын дансыг банкуудад нээлттэй болгохыг тус банкны гүйцэтгэх захирал Д.Оюунжаргал санал болголоо.

Харин Хас банкны гүйцэтгэх захирал М.Болд хөдөөд зээлийн давхардал их байгаа, зээлийн мэдээллийн сан байхгүйгээс болж банкууд эрсдэлд их орж байгааг дурьдаад зээлийн баталгаа, мэдээллийн сантай холбогдсон эрх зүйн орчин бүрдүүлэх, долларын хадгаламжийг хязгаарлах, төлбөр тооцоог төгрөгөөр хийж байх санал гаргав.

УИХ-ын дарга Д.Дэмбэрэл арилжааны банкуудын зүгээс хөдөөгийн малчид, бичил бизнес эрхлэгчдийн зээлийн хугацааг сунгах, хүүгийн хөнгөлөлт үзүүлэхэд аль болох уян хатан хандаж байгааг сайшаагаад УИХ иргэдээ банкны өрийн сүлжээнд оруулахгүй байх бодлого барьж байна. Хямралаас бид хаана хаанаа өргүй гарахыг хичээх нь чухал юм. Банкууд байгаа нөөц, эх үүсвэрээ оновчтой хуваарилж, зөв ашиглах хэрэгтэй байна. Түүнчлэн хариуцлагыг анхаарч үзэх нь чухал. Төрөөс банк, санхүүгийн системийг бүхэлд нь эрүүлжүүлэх, банкинд итгэх иргэдийн итгэлийг нэмэгдүүлэх үүднээс банкин дахь иргэдийн мөнгөн хадгаламж, харилцагчдын дансны үлдэгдлийг төр хариуцах шийдвэр гаргасан. Иймээс арилжааны банкуудын үйл ажиллагаа зохих түвшиндээ байгаа эсэхэд урьд өмнөхөөс илүү хурц нүдээр харж байх болно. Та бүхэн малчид, жижиг бизнес эрхлэгчид, баялаг бүтээгчдийг илүү сайн дэмжээрэй гэлээ.

Уулзалтад Монголбанкны ерөнхийлөгч Л.Пүрэвдорж, УИХ-ын даргын зөвлөх Д.Даваасамбуу нар байлцлаа гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, сурталчилгааны хэлтэс мэдээллээ.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button