Түшмэлүүд Монголчуудыгаа оюуны хоосролд орох замд түлхчихлээ

Эрхэм гишүүн минь хэдэн туслах авахын, өнөөхөө ч нэмээд ав л даа, хүүхдүүд минь хэдэн төгрөг хэрэгтэйн, сайд нь өгье ээ гээд л хачин нялуун байсан сан. Харин өнөө хавраар элбэг дээлээ жадайтал хасчихсан хачин тогдойсон нөхөр алхаж явахын. Хоолой ам нь бачуурсан ч хачин сайхан ааштай байна аа. Ер нь энэ дээлэнд зах ямархэрэгтэй юм, тайраад авчих, ханцуй ч хэрэггүй ээ, чи ав, хормойтойгоо л үлдвэл барав гэчихжээ. Урд хормойгоороо хойдохоо, хойдохоо урдахаараа ээлжилж нөхөөд байхад л болох нь тэр… Хуучин цагийн үлгэр дуусахыг сануулж санхүүгийн хямрал үүссэн нь монголчуудад жинхэнэ ухаарал, сургамж болж байгаа. Хүн бүхэн хэмнэх, гамнах тухай ярьж, хямралыг хохирол багатай туулах замыг эрэлхийлж буй. Харамсалтай нь эрх мэдэлтнүүд хэмнэлтийн хэтийдсэн гэхэд бүр дэндүү хэтэрсэн урхагтайшийдвэр гаргаж байна. Төсвийн тодотголоор номын сангуудын үндсэн үйл ажиллагаа болох ном хэвлэлийн зардлыг 100 хувь хасчээ. Уг нь Засгийн газраас төсвийн тодотгол хийхдээ байгууллагуудын үндсэн үйл ажиллагааны зардлыг хасахгүй байх бодлого баримтална гэсэн. Гэтэл бодлогоосоо хол зөрсөн шийдвэр гаргасан нь оюуны хөдөлмөр эрхлэгчдийн үнэлэмжийг бууруулж, монголчуудыгаа оюуны хоосролд орох замд түлхчихлээ.

Улсын хэмжээнд 1500 орчим номын сан бий. Үүний 700 орчим нь ерөнхий боловсролын сургуулиудын дэргэдэх номын сан. Нийт хун амын тэн хагас нь оршин суудаг нийслэл Улаанбаатар хот гэхэд ердөө гуравхан номын сантай. Хот, хөдөөгийн номын сангуудад улсаас ном, хэвлэл аваарай гэж өгдөг мөнгө ч үнэндээ тийм их биш ээ. Ердөө 231.2 сая л төгрөг төсөвлөсөн байж. Одоо түүнээсээ ганц ч төгрөг өгөхгүй болов. Ингээд Монгол Улсын бүтән жилийн ном, хэвлэлийн архив бүрдэх боломжгүй болж, үндэсний ном зүйн бүртгэл тасарч байна. Номын сангууд ном хэвлэлээ бүрдүүлэх, ангилах, данслах, шинэ ном хэвлэлээр уншигч түмэндээ үйлчлэх, шинэ ном хэвлэлийн үзэсгэлэн гаргах, олон нийтийн ажил зохион байгуулах, ном хэвлэлээ сурталчлах, гадаад, дотоод номын солилцоо бүрмөсөн зогслоо. Ном хэвлэлийн салбарын үйл ажиллагаа доголдож, улсын төсөвт тодорхой хувь нэмэр оруулдаг хэвлэлийн газар, хэвлэх үйлдвэрүүдийн борлуулалтад сөргөөр нөлөөлж эхэлнэ. Үүний цаана олон зуун хүний амьдрал, хувь заяа бий. Хамгийн ноцтой нь хүүхэд, залуусаас эхлээд бүх насны уншигчид шинэ ном, хэвлэл унших боломж нь үгүйрч, оюуны өлсгөлөнд нэрвэгдэх аюул нүүрлэж байна.

Угаас хүн амын тоогоор нь бодоход ч нийслэлийн хэмжээнд гуравхан номын сан ажилладаг нь ихээхэн учир дутагдалтай. Саяхан л гэхэд Горькийн номын сан хаалгаа барьсан. Хүүхэд, залуус ном уншихгүй байна гэх өөчлөл бий. Хотын номын санд 24 цагаар ажилладаг танхим нээгдэхэд залуус шөнөжин уншиж хонодог жишээ хандлага эрч өөрчлөгдсөнийг харуулах биз. Уншигчид номын санд зөвхөн хэрэгцээт мэдээллээ авах гэж очдоггүй. Далайгаас сувд шүүрдэх мэт танин мэдсээр оюун мэдлэгийн далайд шумбах их хүсэл, зорилго өвөрлөн гардаг. Харин энэхүү хүсэл, мөрөөдөл мөнгө-нд боомилуулчихлаа гэхэд хайран. Өчүүхэн түшмэдийн гаргасан алдаатай бодлого үндэстний оюун санааг харанхуй байлгах асар хортой үр дагавартайг номоо эрдэнэ мэт дээдлэн тахидаг монгол хүн бүр ойлгоно. Гэсэн ч ухвар мөчид харалган хүмүүс бас байгаа нь өнөөгийн эмгэнэл юм. Монгол маань нэг л өөдлөхгүй байх шиг. Өөдөе өгсөх ёстой байтал уруугаа л өнхрөөд, бөмбөрөөд байх юм. Түүхээс сургамж авахаас алдааг нь давтах учиргүй.

1931 онд зүүний завхрал нэрээр түүхэнд үлдсэн хэнээрхэл газар авахад хувийн хөрөнгийг хурааж, эмэгтэйчүүдийн үсийг хүчээр хяргаж байв. 1941 онд ах нарын соёлын замаар явна гээд төрөлх монгол бичгээ халж, кирилл үсэгт шилжсэн. Түүнээс ч хойно 1964 энд сэхээтний төөрөгдөл нэрийн дор явагдсан хэлмэгдүүлэлтээр хагас зуу гаруй дэвшилтэт үзэлт сэхээтэндээ эрүүгийн шийтгэл ногдуулсан. Тэгвэл одоо яах нь энэ вэ? Оюуны салбараа дордоос дорд үзэж буй нь энэ үү. Харин ч эсрэгээрээ, монголчуудаа гэгээрүүлэн, оюунжуулах цаг үе билээ, өдгөө. Өнгөрөгч долдугаар сарын хэрэг явдал бидэнд ойлгуулсан биш үү. Урлаг соёлын давтагдашгүй өвийг жишим ч үгүй эвдлэн сүйтгэгчдийн ихэнх нь өсвөр үеийнхэн, залуус л байсан. Тэр үед бид чинь ийм харанхуй, зэрлэг үе-ийг төрүүллээ гэж үү гэсэн халаглал, сэхээрэл хэн бүхний тархинд үлдсэн.

Тэгээд ч төлөвшиж чаддаггүй нийгмийн балгаар монголчууд бидний оюун санаа улстөрийн учир утгагүй талцал, тэмцлээр золиослогдчихсон байгаа. Уг нь яг энэ үөд оюуны салбараа дээдлэн шүтэж, боловсролыг хөгжүүлэн үндэсний сэтгэлгээнд эргэлт гаргах хэрэгтэй байв.Олон түмнийг гэгээрүүлж чадах цор ганц зүйл нь л ном. Өөр юу ч биш, хэдэн толгой байгаад ч, хэдэн тэрбум доллар цутгаж орж ирсэн ч хоосон, харанхуй сэтгэлийг эрдэм-жүүлж, оюунжуулж чадахгүй билээ. Өдрөөс өдөрт, цагаас хором бүрт хөгжиж буй энэ дэлхийтэй эрдэм номын хүчээр л хөл нийлүүлж чадна. Өнөөхөндөө аргацаах зээл тусламж, шавхраад дуусах байгалийн баялаг монголын хүч, хөгжил биш ээ. Номтой хүн л Монголын хүч. Монголоо номгүй, ард түмнээ мунхаг байлгая л гэж бодоогүй бол Сангийн сайд Та төсвийн тодотголоо эргэн нэг харахтун. Түүхийн хуудсыг таслах эрх та бидний хэнд ч байх ёсгүй.

Л.Эрдэнэмаа

Дугаар 063

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button