Цэцэрлэгийн хүүхдийн өдрийн хоолны зардал 1100 төгрөг боллоо

Харин энэ оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн цэцэрлэгийн хүүхдийн хоолны мөнгийг төр 100 хувь хариуцахаар болж, жилд 13 тэрбум төгрөгийг улсын төсвөөс гаргах болсон юм. Гэхдээ энэ мөнгө цэцэрлэгүүдэд хангалттай хүрэлцдэггүйгээс болж хүүхдүүд өлсч, ундаасах боллоо гэх шүүмжлэлийг эцэг, эхчүүд ч биш цэцэрлэгийн багш, ажилтнууд ч тавьсаар ирсэн. Багагүй хугацааны турш хэл ам таталсан цэцэрлэгийн хүүхдийн хоолны мөнгөнии асуудал өчигдөр шийдэгдлээ. Энэ талаар БСШУЯ-ны Ерөнхий боловсролын газрын дарга Д. Эрдэнэчимэгээс тодруулав.

-Цэцэрлэгийн хүүхдийн хоолны зардлыг яаж шийдвэрлэв?

-Өмнө нь цэцэрлэгийн нэг хүүхдийн өдрийн хоолны зардлын улсын төсвөөс олгох хэмжээ 329 төгрөг, 24 цагийн цэцэрлэгийн нэг хүүхдийн хоногийн хоолны зардлыг 493 төгрөгөөр тооцон санхүүжүүлж байсан. Гэвч өнөө жилээс Сургуулийн өмнөх боловсролын тухай хуульд заасны дагуу цэцэрлэгийн хүүхдийн хоолны хэмжээг төрөөс бүрэн даасан. Үүний дагуу ердийн цэцэрлэгийн өдрийн хоолны зардлыг 658, 24 цагийн үйл ажиллагаатай цэцэрлэгийн нэг өдрийн хоолны зардлыг 986 төгрөгөөр тооцон төсвөөс санхүүжүүлж байв. Өөрөөр хэлбэл, эцэг, эхчүүдээр гаргуулж байсан 50 хувь зардлыг төр бүрэн хэмжээгээр дааж байсан юм. Гэвч өнгөрсөн хугацаанд бараа бүтээгдэхүүний үнэ хэд дахин нэмэгдсэн тул эл мөнгө хүрэлцэхгүй байгаа нь үнэн. Иймээс Засгийн газрын хуралдаанаар БСШУЯ-наас санал болгосон цэцэрлэгийн хүүхдийн хоолны дундаж зардлыг эцэслэн шийдвэрлэлээ. Ингэхдээ ердийн буюу 8-10 цагаар ажилладаг цэцэр¬лэгийн нэг хүүхдийнхийг 1100, 24 цагаар ажилладаг цэцэрлэгийн хүүхдийн хоолны зардал 1600 төгрөг болгон шинэчлэн тогтоолоо.

-Хэзээнээс зардлыг цэцэрлэгүүдэд олгож эхлэх вэ?

-Засгийн газрын тогтоол батлагдсан өдрөөс эхлэн зардлын норм, норматив үйлчилж эхэлнэ.

-Зарим цэцэрлэг нэг, хоёрдугаар хоолыг хамтад нь өгч чадахгүй байгаа. Одоо байдал өөрчлөгдөнө гэж ойлгож болох уу?

-Өгөх ёстой хоолыг бүрэн хэмжээгээр өгөх боломжтой. Хүүхэд биеийн хэрэгцээндээ нийцсэн илчлэг бүхий хоол тэжээлээр хангагдах ёстой. Хүүхдийн хоол хүнсээр дамжуулан авах илчлэгийн хэмжээг гаргасан судалгаанд үндэслэн дээрх мөнгийг тогтоосон. Нөгөө талаар өнгөрсөн оны нэгдүгээр сарын бараа бүтээгдэхүүний үнэ, ханшийг энэ оны мөн үетэй харьцуулахад 45 хувиар өссөн байна.

-Зарим эцэг, эхчүүд хоолны мөнгөний тодорхой хувийг өөрсдөө гаргах санал тавьж байсан. Үүнд Та ямар хариулт өгөх вэ ?

-Төрөөс цэцэрлэгийн хүүхдийн хоолны зардлыг бүрэн хариуцах болсон нь олон талын ач холбогдолтойг эцэг, эхчүүд ойлгох хэрэгтэй. Юуны өмнө амьдралын төвшин харилцан адилгүй хүүхдүүд хүмүүжиж байгаа гэдгийг бодолцох ёстой. Төр хариуцсанаар нэгдүгээрт, хүүхэд бүр эрүүл хоол хүнсээр хангагдах боломж бүрдэж байгаа юм. Мөн тэдний өсөлт, бойжилтод чухал нөлөөтэй. Нөгөө талаас нийгэмд олон эерэг үр нөлөө авчирна. Эцэг, эхчүүд хүүхдүүдээ цэцэрлэгт хамруулснаар өрх гэр бүлийн орлогыг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлнэ. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжсэнээр өрхийн орлого нэмэгдэнэ. Цэцэрлэгийн насны хүүхэдтэй гэр бүлийн дийлэнх нь дундаж буюу залуу гэр бүлүүд. Энэ утгаараа залуучуудад суралцах, ажил хөдөлмөр эрхлэх боломж бий болж байна.

– Ерөнхийлегчийн сонгууль болох гэж буйтай холбогдуулан ерөнхий боловсролын сургуулиуд эрт тарна. Элсэлтийн шалгалт ч эрт эхэлнэ гэсэн яриа байна. Энэ үнэн үү?

-Ерөнхий боловсролын сургуулиудын хичээл дуусах хугацааг өөрчлөх асуудал яригдаагуй. Тийм асуудал байхгүй. Сургуулиудын хичээл сургалтын төлөвлөгөөний дагуу л явагдана.

Ж.Хорлоо

Дугаар 063

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button