Сонгуулийн ерөнхий хороо амаа үдүүлчихжээ

бол гэж асуух. Энэ бүгдээс үнэхээр залхаад байтал хэсэг бүлэг сүйхээтэй нөхөд өөрийн хөрөг бүхий номоор аль хэдийнэ иргэдийн толгойг угааж эхэлсэн байх юм. Зарим сэргэлэн нөхөд хэвлэлийн баатар болох нь ч энүүхэнд.

Уг нь Монгол Улсын иргэн бүр саналаа өгч, төрийн тэргүүнээ сонгох нь ардчилсан нийгмийн сонгодог үзүүлэлт мөнөөсөө мөн. Дээр нь бүх ард түмний дундаас сонгогдсон төрийн тэргүүн байх ч нэр төрийн оргил нь.

Энэхүү зарчмыг дээдлэх хэдий ч сонгуулийг бид хэтрүүлэн зохион байгуулаад бүр сурчихаж. Үүндээ ч сэтгэл нэн хангалуун байгаад дасч орхиж.

Тэгсэн мөртөө сонгуулийн хууль, дүрэм энэ тэр гэж чухал царайлан ярих. Хуульдаа ингэж зааж гэж ирээд л… Тун удалгүй бүхий л хэвлэл мэдээллийн хэрэгслийн гол дүрийн баатар болох жишээтэй. Ийм аялал хэнд хэрэгтэй юм бэ? Аргаа барсан нэгэн нь энэ хуулийн ийм заалтыг зөрчиж, харин би ингэсэн тэгсэн, энхийн цагаан тагтаа гэх. Үнэндээ хоёр хэрээ биеийнхээ харыг гайхахтай агаар нэг.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуульд зааснаар нэр дэвшигчийн нэр хүндэд халдсан мэдээлэл цацахыг хориглосон байдаг юм билээ. Гэтэл сүүлийн жилүүдэд мода болоод байгаа янаглан ялах ажиллагаа улам нарийссаар байгаа нь нууц биш. Нэр дэвшигч өрсөлдөгчийнхөө далан булчирхайг тоочиж, бидний хэлдгээр хар PR гээчийг маш их хийх болсон. Үүнд ямар ч хууль үйлчилдэггүй. Тэдэнд хэң ч хяналт тавьдаггүй.

Өнөөдөр ч гэсэн дээрх дүр зураг давтагдсаар л байна. АН-ын лидерүүд буюу зургаа дахь удаагийн Ерөнхийлөгчид өөрийн нэрээ дэвшүүлээд байгаа хүмүүс аль хэдийнэ номоо гаргачихаж. Тэр бүү хэл иргэдийн гap дээр тавиад эхэлсэн байх юм. Түүнчлэн Барак Обоматай өөрийн биеэ адилтгадаг Ерөнхийлөгч монголд ганцхан. Энэ хүн ч мөн адил сонгуулийн сурталчилгаагаа эхэлжээ.

Монгол Улсын тэргүүнийг сонгох энэ удаагийн сонгууль эдийн засгийн хямралын үед тохиож байгаагаараа өмнөх сонгуулиудаас нэн ялгаатай. Хямрал ард иргэдэд мэдрэгдэж, амьдрал ахуй доошилж эхлээд байна. Төрийн албан хаагчид нь цалингаа хоёроос гурван сарын дараа арай хийн авч, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өдрөөр бус цаг минуттай уралдан өсөх болов. Энэ бүгд иргэдийг хямрааж туйлдуулж эхэлснийг төр баригчид эрх биш харж байгаа байлтай.

СЕХ-ны мэдээллээр энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд дөрвөн тэрбум төгрөг зарцуулахаар болсныг олон нийтэд зарласан. За тэгээд энэ мөнгөн дээр улстөрийн намууд хүнээ гаргахын тулд мөнгө цацна. Тэгэхээр хямралын үеийн эдийн засгийн хүнд үед сонгуулийн сурталчилгаа даруухан баймаар санагдаж байгаа юм.

Төдийлөн хэрэгтэй бус цацсан сурталчилгаа нь сонгуулийг будлиантуулах бас нэгэн шалтгаан болохыг үгүйсгэхгүй. Нэр дэвшигч маань их мөнгө цацсан учраас ялалт байгуулахын төлөө үзэлцэх нь тодорхой. Ямар л арга саам байна түүнийг хийхийн төлөө сонгуулийг будлиантуулах нь цөөнгүй. Хуульд заасан хэмжээний мөнгө төгрөгөөр сонгуульд оролцож байгаа эсэхийг хянах ямар ч систем байхгүй байна, монголд.

Хар ухаанаар бодоход Ерөнхийлөгчийн сонгуульд дөрвөн тэрбум төгрөг салхинд хийсгэх шаардлага өнөөдөр байгаа эсэхийг сайтар бодох хэрэгтэй мэт. Ерөнхийлөгчид нэр дэвшигч нь ард түмний дунд хэдийнэ танигдсан, хийж бүтээсэн юмтай, бүтээн байгуулах чадвартай, чадалтай хүн сонгуульд өрсөлдөх нь мэдээж. Улс төрийн намууд ч хамгийн гэх тодотголыг нэрийнхээ өмнө зүүсэн нэгнээ нэр дэвшүүлнэ. Иймд залхам сурталчилгаанаас ангид байж, хог болж шатаах, хаяахад хүргэдэг элдэв ном, сурталчилгааны зурагт хуудасаас өөрөөр сэтгэх хэрэгтэй санагдана.

Өдөр шөнөгүй л хямралтай байгаа энэ үед бүсээ чангалж, тансаг хэрэглээнээс татгалзая гэж төрийн томчууд бидэнд уриалж байгаа. Харин өөрсдөө хэд хэдэн тэрбумаар нь баруун солгойгүй цацах нь бодит байдалд нийцнэ гэж үү? СЕХ-доос Ерөнхийлөгчийн сонгуулийн төсвийг батлах үед 7.2 тэрбум хэрэгтэй байгаагаа мэдэгдэж байсан. Харин УИХ хэт өндөр зардал гэж үзээд талыг нь шахуу хасч байсан нь саяхан. Гэхдээ төсөв батлуулах үед СЕХ шаардаж байсан мөнгийг нь УИХ дөрвөн тэрбум болгон баталсан.

Хуучин саналын хайрцаг, лац тэмдгээ ашиглаж, болзошгүй аюулаас сэргийлэх зардал, унаа тээврийн мөнгө зэргийг хассан гэж СЕХ хэлсэн. Мөн саналын хуудас хэвлэх, сонгогчийн үнэмлэх хэвлэж хүргэх ажлыг нэлээд нарийн тооцоолж, хэмнэлт хийж чадсан юм байх. Гэхдээ л дөрвөн тэрбум төгрөг нь хамгийн өртөг өндөртэй, зардалтай сонгуулиар тодрохоор болжээ.

Учир нь өмнөх сонгуулиудад зарцуулсан хөрөнгө дөрөв байтугай тэрбумд ч хүрч байгаагүй байх юм. Тухайлбал, 1997 онд 150 сая, 2001 онд 462 сая, 2005 онд 636.3 сая төгрөг зарцуулж байж. Тэгэхээр энэ удаагийн зардал ийм өндөр хэмжээнд байгаа арай л эдийн засгийн хямралтай холбоотой баймааргүйсэн.

Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч нь нэр дэвших үнэмлэхээ гардан авсан цагаас сурталчилгааны ажлаа эхлүүлэх ёстой байдаг. Энэ тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд ч маш ойлгомжтойгоор заасан байх юм. Уг хуулийн 28 дугаар зүйлийн гуравт зааснаар нэр дэвшигчййн сонгуулийн сурталчилгааг нэр дэвшигч СЕХ-нд бүртгүүлж, үнэмлэх авсан өдрөөс эхлүүлнэ гэжээ.

Гэтэл сонины хуудсыг чимсэн, телевизийн эфирийг эзэгнэсэн, номын хуудснаа мөнхөрсөн бүтээлүүд иргэдийн тархийг аль хэдийнэ угааж эхэлсэн. Хуулийнхаа дагуу бол ирэх долоо хоногоос л эхлээд тэдний сурталчилгаанд ямар нэгэн саад тотгор байхгүй. Гэтэл ийн хуулийг гууль болгож байхад СЕХ амаа үдүүлсэн мэт байгаа нь олон хүний эгдүүцлийг төрүүлж байгааг нуух юун.

Д.Цэнгэл

Дугаар 047/973/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button