Монголоо хайсан монгол

Өмнө нь бид тус багийнхан БНХАУ-ын Хөх нуур муж, ОХУ-ын Халимагт аялсан тухай сонирхуулж байсан бол энэ удаа Лалын бүгд найрамдах Афганистан улсын Бамиан мужид зорчсон тухай хүргэж байна. Тус баримтат киноны зураг авалт одоогоор дээрх газруудаас гадна Энэтхэг, ОХУ-ын Буриад, БНХАУ-ын Хөлөнбуйр, Уйгур Шинжаан зэрэг газарт хийгдээд байгаа ажээ.

1. ГАНБААГААС ХУССЕЙН ХҮРСЭН ЗАМ

Хөх нуурын Цайдмын хөндий, Ижил мөрний уужим талаар монголоо хайж зорчсон аян замын тэмдэглэлээ Зууны мэдээ-д хэвлүүлсний дараагаас маш олон хүн биднийг сураглан хандах болов. Сониучирхсан, дэмжсэн, баярласан, бассан, тагнасан олон хүн байснаас Ганбаа гэж залуу ёстой хувь заяаны тохиолоор бидэнтэй учирсан юм. Д.Болдхуягийн Хэзээ чи Афган руу хамаатнуудтайгаа уулзахаар явах гэж байна? гэсэн асуултын хариуг хайж яваад интернэт хэмээх их далайд түүний сургийг гаргасан хэрэг. Мань эрийн блогт Афганистан дахь манай хамаатнуудын талаар маш дэлгэрэнгүй өгүүлэл тавигдсан байлаа. Цахим хаягаар нь захиа бичиж аяллын зорилго, утасны дугаар хоёроо үлдээсний маргааш нь л энэ тэмдэглэлийн шалтгаан, нөхцөл, үр дүн нь нэгэн зэрэг болсон Ганбаа хэмээх шавилхан шар залуугийн

-Байна уу? Буянбадрах гуай мөн үү? гэсэн дуу гap утсанд хангинаж байвай. Хавтаст хэрэгт авагдсан материалаас үзэхэд түүнтэй утсаар ярьж уулзсанаас ердөө долоохон хоногийн дараа бидний таван монгол Air China-гийн онгоцоор Улаанбаатараас хөөрсөн байдаг юм. Интернэтээс олсон мэдээлэлдээ харанхуй найдан Афганистаныг зорих гэж байсан манай зургийн баг шинэ үеийн үндэсний үзэлтэн, монгол туургатны өнгөрсөн болоод одоогийн тухай сонирхон судлагч Ганбаагийнхаа буянаар ямартаа ч очоод уулзах Хуссейн гэж хазара хүний нэртэй болчихсон яваа нь тэр. Хил хязгааргүй даяарчлагдаж, зарим нэгний нотолж буйгаар бүр хавтгай болчихсон манай гарагийн энд тэндгүй монгол туургатан эчнээ найзуудтай болсон Ганбаагийн тухай хэдэн үг хэлэхгүй бол болохгүй нь. Урт ургуулсан гэзэгнээс нь монгол хир ханхалж, монгол ахуй, монгол ухаан хэмээн бахархангуй гаслах эрхмүүд болон хас тэмдэг залж, харь бүхнийг үзэн ядагч савхин хувцастай залуусаас тэр шал ондоо хүн. Өдөр нь компьютерийн дэлгүүрт цагийн ажлаа дуусгаад үдэш нь хэний ч зөвшөөрөл, хаанахын ч виз шаарддаггүй интернэт хэмээх их гэрээсээ замын зардал, Цагийн зөрүүнд санаа үл зовон монгол ахан дүүстэйгээ харилцаж суудаг юм. Эрдэм боловсрол, халуун сэтгэл хосолсон эгэл жирийн ийм л залуус угсаа нэгтэй ахан дүүсийнхээ талаар эрх баригчдаас маань илүүтэй үндэсний бодлого бодож суудаг билээ. Ийнхүү Ганбаагийн алсын зайны андууд болох Хуссейн болон түүний нөхөд биднийг Кабулд тосно гэсэн тул Бээжин дэх Афганы элчингээс аймшиггүйгээр виз нэхэхээр агаарын хөлгөөр довтолгон яваа маань энэ.

Баримтат киноны ажлаар яваа гэж өмнө нь Улаанбаатараас виз хүссэн албан бичигтээ үнэнээ өчсөн маань ёстой бодлогын алдаа байжээ гэдгийг Бээжин дэх Афганистаны элчингийн үүдэнд ам руугаа алгадуулахдаа сая мэдлээ. Зөвхөн жуулчны виз л шуурхай гарах магадлалтай бөгөөд киноны ажил, сэтгүүлч мэтгүүлч гэсэн үг үсэгтэй бол сараас нааш асуудал шийдэгддэггүй ажээ. Цаг явсаар. Нэгдүгээр сарын жаварт хайруулж Бээжингийн гудманд, Афганы элчингийн үүдэнд зогсоход хэдхэн цагийн дараа нисэхээр авсан Бээжин-Дели-Кабулын онгоцны билет толгойд тоо бодуулна. Цаг явсаар. Үүдний англи хэлтэй хятад ажилтанд нь хэдэн юань атгуулна. Цаг явсаар. Визний хураамжийг банкинд тушаагаад иртэл афган ноён цайнд явсан байна. Цаг явсаар…

Хаширлаж Улаанбаатараас Монгол Улсын Гадаад харилцааны явмны ноот бичиг авч гарсан маань аминд оров. Манай засаг мань мэтийгээ 5000 төгрөгний цалинтай ямаанаас дээр үздэгийн нотолгоо нь энэхүү ноот бичиг болсон юм.

-Мөргөлдөөн самуунтай бүс нутаг руу явж байгаа бол тосч авах, байрлуулах, аюулгүй байдлыг нь хангах хүмүүсээсээ албан хариу заавал авдаг номтой юм. Ямар хайхрах эзэн, харах төргүй улс байгаа биш. Янз бүрийн юм болбол яана … гэсэн Гадаад яамны түшмэлийн хатуухан сануулга харин бидний хувьд зол болжээ. Хуссейны Наад монголчуудыг чинь би хүлээж авна гэсэн мэйл, Кино авахгүй ээ, жуулчны визээр судалгаа хийчихээд буцна. Зураг авалт ирэх зун, потом потом болноо… гэсэн манай багийн гишүүн Сайнбаярын худал мэдүүлэг ч бас хачир нэмэр болсон нь лав. Онгоц нисэхэд ердөө 2 цаг дутуу байхад бидний паспортанд Улаанбаатараас авах гэж хоёр долоо хоног хөөцөлдсөн араб, англи бичигтэй Афганистаны виз дарагджээ. (Хожим дахин гадаадад зорчиход энэ виз аюулгүйн албаныхны асар нарийн шалгалтад өртөх шалтгаан болж лай дуудах юм гэж бидний хэн нь ч тэгэхэд төсөөлөөгүй явлаа. Афганистаны виз даруулсан паспорт эдийн засгийн ямар ч үнэ цэнэгүй зүйл гэдгийг визний чэнжүүдэд дашрамд анхааруулъя.) Ер нь бол Монголоос Афганистан явахаар зорьсон хүн Астана (Казахстан), Бээжин (Хятад) хоёрын аль нэгээс виз авсан нь ойр бөгөөд Улаан-баатар-Бээжин-Дели-Кабул, эсвэл Улаанбаатар-Бээжин (Хөх хот)-Өрөмч-Кабул гэсэн чиглэлээр нисэхэд арай шулуун, бас бага зэрэг хямд болдог юм.

Бараг долоон цаг ниссэний эцэст шөнө хугаслаж Делид буув. Бээжингийн Капитал нисэх буудлын гуравдугаар терминалаас хөөрч, хүн техник хоёрын гайхалтай зохицлын үр дүнд буй болсон үйлчилгээг нь мартаж амжаагүй бидэнд Шинэ Дели хотын Индира Гандийн нэрэмжит олон улсын нисэх буудал ёстой сумын клуб шиг санагдана. Дараагийн онгоцоо хүлээж дамжин нислэгийн заалны чулуун шалан дээр ганц цаг нойр автал нэг бавгар сахалтай бараан нөхөр ирээд Кабулын нислэгийнхэн босоод! хэмээн хамаандаллаа, Үүрийн 4 цаг. Афганы визний марафон, олон цагийн нислэг, чулуун шалан дээрх зүүдний дараа нисэх буудлын ажилтнууд Кабулын транзит зорчигчдыг энд тэндээс хэд гурваар нь сэрээн дуудаж цуглуулсаар. Афган, энэтхэг, пакистан, монгол нийлсэн Кабулынхныг яг яах гээд байгаа нь мэдэгдэхгүй нэг буланд шахаж хорьсоор бараг хоёр цаг болов. Зарлага, ачигч, шал цэвэрлэгч, зохион байгуулагч, бүртгэгч, угтан инээмслэгч, унтаж байгаа хүн сэрээгч, кофе машин цэнэглэгч, богино долгионы станцаар хүн дуудагч, хүн юм асуувал хариулагч, тэднийгээ хөндлөнгөөс хянагч гээд зорчигчдоосоо олон ажилтан энд тэндгүй маш чухал царай гарган хөлхөлдөнө. Тэдний нэгийг оноон товлоод ойрын 10 минутад яг юу хийхийг нь бид цаг нөхцөөн ажиглав. Хинди хэлээрээ 2 удаа 3-7 үгтэй өгүүлбэр гар станцаар дамжуулж, өөртэйгээ адил үүрэг бүхий 1 хүнтэй сонин сайхан хуучлан инээлдээд, сугавчилж яваа хавтсандаа хэд гурван тэмдзгт бичив, Ямар ч хэтрүүлэггүй, ингээд л бол оо. Ийм хүмүүс тэгээд энэ нисэх буудлаар дүүрэн гээд бод доо. Уншигчийг удаан зовоолгүй хэлэхэд, энэ бүхний эцэст миний ачаа алдагдан алга болсон байлаа…

Зүдэргээтэй олон давхар шалгалт давж, бараг 12 цагийн дараа халуун кофе оочилж, ганц тамхи угзрах зуур Кабул руу эхнэртээ очиж яваа англи эртэй танилцав. Мань эрийн цайны хүн Лондонд нөхөртөө цай хийж өгөхөө болиод, ядарсан Афганы ард түмэнд туслахаар Кабулд ирээд нэлээн хэдэн оныг үдсэн гэнэ. Басхүү энэ сайн санааны аяны цайны мөнгө нь ч гайгүй байдаг биз, ойрын үед буцаж харих тухай ярихгүй байгаа юм байх. Аян замд ганзага нийлсэн эрчүүдийн хооронд болдог богинохон боловч халуун яриа өрнөв.

-Бид Монголоос Афганистан руу анх удаа явж байгаа юм. Та тогооны хүн рүүгээ байн байн явдаг уу?

-Зиа, жилдээ хоёр удаа юм уу даа.

-Ах аа, Кабулд гадны хүн хамаагүй явахад аюултай гэж үнэн үү?

-Хэ цэс, манай Лондонгоос лав хамаагүй гайгүй дээ. Лондон ч бэрх болсон газар шүү.

(Сайнбаярын ярианы оригиналь орчуулгыг зохиогч.)

Нэгдүгээр сарын өглөөний тунгалаг нар уулын хормой дахь жижигхэн нисэх буудлыг ээж байхад Air India компанийн Боинг 737 Кабулд газардлаа. Хятад, Эиэтхэгээр дайрсны дараа эндхийн цэлмэг хөх тэнгэр, өглөөний хурц нар, аажуу тайван алхах цөөн хүн нь сэтгэлд нэг л амар. Нисэх буудлын олон давхар буутай хамгаалалтыг энгэртээ зүүсэн үнэмлэхээрээ зүсэн нэвтэлсээр интернэтийн танил Хусейн маань Сан бэн уу? гэж инээмсэглэн угтав. Бидний зорьж ирсэн хазара ард түмний анхны төлөөлөгч нь тэр. Афганистанд Хусөйнтай адил 2 сая гаруй хазара монголчууд бий…

2. КАБУЛ

Үхрийн бөөр шиг гэдэг үг чухам Афганистаны үндэстний бүтцийн тухай үг гэлтэй. Харваас манай Говь-Алтай, Ховд хавьцааны болов уу гэмээр хөрслөг намхан бор хазара эр болон өндөр нуруутай, буржгар үстэй, ямаан сахалтай, цэнхэр нүдтэй Кандагарын хархүү ч өөрийгөө афган хүн л гэнэ. Арга ч үгүй юм, 30 шахам сая хүн амынх нь 38 хувь пуштун (паштун), 25 хувь тажик, 20 хувь хазара, 6 хувь чантуу. Бас бус бага ард түмний тоо 30 хүрдэг бөгөөд түүнээс цааш олон янзын хэл холилдсон отог омгийн тоог эрдэмтэд ч тоолж бардаггүй юм гэсэн. Үүнийг батлах гэсэн мэт Кабул хотын нисэх буудлын жижигхэн байшингаас гарахад л үхрийн бөөр, маркны цуглуулга шиг өнгө өнгийн афганчууд тосно. Америк автоматтай цагдаагийн хамгаалалт, иран риал, пакистан рупигаас авахуулаад Казахстаны тэнгэ хүртэл багсайлгасан валютын чэнжүүд-ийг өнгөрөхөд олны дундаас гараа даллан ирж тэврэлдсэн залуус бол манай хазара нөхөд байлаа. Дэлхийн банк, Азийн сан, USAID зэрэг олон улсын байгууллагуудад голдуу ажилладаг Хусейн, Аббас, Риза, Юсүф зэрэг эдгээр залуус бүгд англи хэлтэй. Ихэнх нь Афганистаны уугуул бол, зарим нэг нь талибаны дэглэм унасны дараа Пакистанаас иржээ.

-Кабул бол маш орчин үеийн хот. Тийм ч болохоор Иран, Пакистанаас маш олон хүн наашаа ирж амьдралаа төвхнүүлж байгаа юм гэж хот руу хөдлөх зуур хазара залуусын нэг нь өгүүлэв. Онгоцны буудлын байдлаас харахад үнэхээр орчин үеийн соёл иргэншлийн хэлтэрхий илт мэдрэгдэж байсан тул түүний үгэнд үнэмшихгүй байхын аргагүй. Гэвч нисэх буудлаас хөдлөөд арван минут ч бололгүй Афганистаны нийслэлийн тухай анхны сэтгэгдэл маань нэлээн өнгөцхөн, ихээхэн хуурамч байсан нь илчлэгдлээ. Албан тасалгааны цонхоор … гэж дуулдагчлан Аббасын машины цонхоор амьдрал яагаад ч сайхан харагдахгүй байлаа. -Манай 60-аад он ч ийм байгаагүй байх шүү гэж бидний дундаа хамгийн ахмад нь болох Батнягт ах сэмхэн шүүрс алдаж байна. Энэ хотод инженерийн нэгдсэн шугам сүлжээ, халуун ус, бохирын систем гэж үндсэндээ үгүй бололтой. Селена, Интерконтиненталь зэрэг 5 одтой буудал, Ерөнхийлөгч Карзайн өргөө, Засгийн газрын объектууд зэрэг томоохон барилгууд нь тус бүртээ өөр өөрийнхөө асуудлыг дизель станц энэ тэрхнээр шийднэ. Өнгөрсөн гуч гаруй жилийн дайны ул мөр, өнөөгийн самуун цагийн шинж тэмдэг алхам тутамд ил.

Кабул бол хот гэхээсээ илүүтэй нэг том зах юм. Гудамж дагуу туждаа лангуу наймаа хөглөрнө. Манай кино группын хэн нэгний хошигнож хэлснээр Бие биенээсээ зөрж юм худалдаж авдаг байх гэмээр. Нисэх буудлаас хөдөлсөн бид хадтай барзгар уулыг ороон өнгөрч хазара монголчууд голчлон амьдардаг Кабулын баруун урд дүүрэгт орж ирлээ. Энэ дүүрэг тэртээд харагдах Хорияахын уулс хүртэл үргэлжилнэ. Хорияах гэж юу гэсэн утгатай үг болохыг асуувал хорих, тусгаарлах гэж хариулахад нь бид мэл гайхаж, бидний гайхсан шалтгааныг сонссон афганчууд маань мэл хөхрөв. Ийн явтал өмнө маань хазарачуудын эцэг гэгддэг Мазари хэмээх дайчин эрийн хөшөө амарлингуй дүнхийн харагдав. Чухам энэ дүүрэгт Баба Мазари хазара дайчдаа удирдан цус урсгасан тулалдааныг нэг талаас хуучин холбоотон болох Умардын эвслийн Бурханудин Раббани, Ахмад Шах Масууд нарын Засгийн газрын цэргүүдтэй, нөгөө талаас мөнөөх заналт талибуудтай хийж байсан нь арваад жилийн өмнөх явдал. Тажик, пуштун нарын хуйвалдаанаар Мазариг хэлэлцээрт урьж бариад тарчлаан эрүүдэж, нисдэг тэрэгнээс хад руу нисгэж хороожээ. Түүний дараа хазарачуудын хувьд Сталинград болсон Кабулын энэ дүүрэгт 1995 оны хаврын ганцхан шөнө 1000 гаруй энгийн номхон иргэнийг Засгийн газрын цэргүүд хүйс тэмтэрсэн билээ. 1998 онд Мазари Шарифт 8000, 1999 онд Бамианд 1000 гаруй гээд талибуудын бөөнөөр нь хороосон хазарачуудын тоо зуугаар бус мянга мянгаар яригдана.

Манай залуусын Энэтхэгээс оруулж ирсэн хуучин тэрэг гудамж сүлжин чагнаалаа орилуулан урагшилна. Замын хөдөлгөөний дүрэм гэдэг ойлголт Улаанбаатараас дор газар байдаг л юм байна. Энэ дүүрэгт шавар тагзнууд сунжралдан үргэлжлэх бөгөөд хаа нэг тааралдах будагтай нүүр, вакум цонх бүхий хоёр гурван давхар тун дажгүй байшингаас шашны уянгалаг дуу чанга яригчаар хадах нь эдний сүм буюу мечет. Афганистаны хүн амын 84 хувь нь исламын шашны сунни урсгалыг, 15 хувь нь шиа буюу шийт урсгалыг дагадаг. Хөөрхий хазара нар илт монголжуу төрхтэйгээс гадна шашны цөөнх болсон шиа урсгалыг голчлон дагагсад учраас аль ч зуунд буруу номтноороо дуудуулж, адлуулан хядуулах заяатай болсон юм даг уу даа. 1896 оноос хойш Афганистанд 8 жил амьдарсан Английн судлаач, бас туршуул Фрэнк Мартины 1907 онд Лондон болон Нью Йоркт хэвлэгдсэн Хэмжээгүй хаант засгийн доор (Under the absolute amir) номонд өгүүлснээр хазарачууд Хазаражат, Нонграхар, Герат зэрэг Афган орны төв бүсээр нутагладаг. Угсаатны хувьд бүрэлдэхэд нь монгол, түрэг, иранчууд оролцсон. 13 дугаар зуунд Хорасаны монгол захирагч эмир Аргун засаг захиргаагаа бэхжүүлэхээр монгол аймгийг Бадризэд авчирснаар эдний түүх эхэлдэг гэж Бабур нама хэмээх түүхэн чухал сурвалжид өгүүлнэ. Дараа дараагийн зуунуудад хазарачуудын амьдрах нутаг, төрөлх хәл нь ч өөрчлөгдөж өөр ард түмэн болон төлөвшсөн ч монгол гэх тов тодорхой шинж төрх хадгалагдан үлджээ, Энэ мөрүүдийг үлдээсэн Фрэнк Мартин гэгч нь хазарачуудын түүхэнд хар (магадгүй улаан?) мөрөө үлдээсэн Абдрухман хэмээх пуштун үндэстэн хааны үед Афганистанд байсан юм, Мань Абдрухман хазара хүн амын 62 (!) хувийг аймаглан ycтгасан гэж миний шинэ танил хазара залуус харуусан ярьж байна.

Хазара нарын тухай аль ч эх сурвалжийи мэдээ хазара хэмээх перс үг нь мянга гэсэн утга илэрхийлнэ гэж эхэлдэг бөгөөд 1220-иод онд Чингие хааны их цэргээс энэ хавийг харгалзан үлдсэн нэг (эсвэл нэг бус?) мянгатын тухай яриагаар үргэлжилнэ. Нэрт монгол судлаач Б.Я.Владимирцовын 1922 онд хэвлүүлсэн Чингис хаан номонд ч их хаан Туркестан, Афганистан, Персийг захирч байсан Хорезмын шах Мухамедыг 1219-1222 онд хиар цохиод төрсөн нутаг руугаа буцахдаа эзэлсэн газартаа хэсэг цэрэг (Владимирцов авгайн өгүүлснээр гарнизон) үлдээсэн тухай өгүүлдэг аж. Зөвлөлтийн цэрэг Афганистанд дайтаж байх үед нутгийн коммунистууд буюу Афганистаны Ардын ардчилсан намын Төв хорооноос орос генералуудад зориулан гаргасан товхимолд ч Хазарачууд бол 13 дугаар зуунд ирж суурьшсан монголын байлдан дагуулагчдын үр удам бөгөөд хүн амын тоогоор гуравдугаарт ордог угсаатны бүлэг болно. Тажик хэлний онцгой аялга болох хазарачи хэлээр ярина гэжээ. Бид нэр нэрээ мэдэлцсэн шинэхэн нөхдөөсөө Афганистаны тухай, харин тэд биднээс Монголын тухай танин мэдэхүйн асуулт тавьсаар хоолны газарт иржээ.

М.БУЯНБАДРАХ

Улаанбаатар-Дели-Кабул-Бамиян 2009 оны 1-2 дугаар cap

Үргэлжлэл бий

Дугаар 73/3145/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button