20-ийн бүлгэм ба дэлхийн эдийн засгийг аврах ээлжит оролдлого

үл хөдлөх хөрөнгөөр хэт тоглох нь сүйрэл дагуулдгийг чуулган болох газрын орчин тойрноос мэдрэх нь гарцаагүй. Дэлхийд эдийн засгаараа тэргүүлэгч 19 орны тэргүүн нарын чуулах газар 1980-аад оны эхэн үед Британийн аж үйлдвэрлэл, эдийн засагт онцгой нөлөөтэй байсан Канари Варф хэмээх үл хөдлөх хөрөнгийн газрын зүүнтээ оршдог. Үл хөдлөх хөрөнгийнхний тэргүүлэгч байсан уг байгууллагыг шинэчлэх хөтөлбөрийн эхний шат хэрэгжиж дуусах үед буюу 1990-ээд оны эхэн үед Британийн эдийн засаг хямраад байв. Хөтөлбөрийг хэрэгжүүлэгч Монтреальд төвтэй Олимпия ба Йорк корпораци ч удалгүй дампуурчээ.

Үүнтэй төстэй зүйл дэлхийн эдийн засагт тохиолдсон. Хэдэн триллионоор тоологдох үл хөдлөх хөрөнгө мөрөөдөгчдөөс үүдэлтэй зээлийн хямрал халамцаж эхлээд байсан санхүү, эдийн засгийн тогтолцоог ухаангүй согтоож, АНУ-ын Ерөнхийлөгч асан Жорж Бушийн хэлсэнчлэн одоо шартаачихаад байгаа нь энэ. Олон улсын валютын сангийн тооцоолсноор дэлхийн эдийн зас-гийн есөлт энэ жил дэлхийн II дайн дууссанаас хойшхи хамгийн сул үзүүлэлтэд хүрнэ. Их Британийн нийслэлд болох чуулга уулзалт өнөөгийн хямралыг хэрхэн даван туулах болон цаашид тохиож мэдэх хямралаас хэрхэн сэргийлэх вэ гэдэп чиглэжээ.

Их 20 хэмээх бүлгэм эгнээндээ Их найм гэгдсэн чинээлэг орнуудын салааг багтаасан хөгжингүй орнуудын цугларалт хэдий ч Хятад, Энэтхэг, Өмнөд Солонгос, Мексик зэрэг хурдацтай хөгжиж буй орнуудын эдийн засгийг дэмжихээр байгуулагдсан нөхөрсөг эвсэл юм. Тус бүлгэмийн гишүүн 19 орон (20 дахь нь Европын холбоо бөгөөд Дэлхийн банк, Олон улсын валютын сан мән гишүүн гэгддэг) дэлхийн худалдааны 80, ДНБ-ий 90 хувийг бүрдүүлэгч. 20-ийн бүлгэмийн энэ оны чуулга уулзалт ердөө нэг өдөр үргэлжилж, олон асуудлыг давчуу хугацаанд хэлэлцэх тул уг уулзалт хямралыг дуусгачихна гэж найдвал эндүүрэл. Олон улсын төвшний дээд хэмжээний уулзалтуудын ерөнхий дүн урьдаас төлөвлөгддөг нь нууц биш. Гэхдээ гэнэтийн явдал, төлөөлөгчдийн аминчхан яриа юуг ч өөрчилж мэднэ. Юутай ч чуулганы гол сэдвүүд тодорхой бөгөөд 20-ийн бүлгэмийн тэргүүн нар дараахьдөрвөн асуудалд гол анхаарлаа хандуулна.

Дэмжих төлөвлөгөөг зохицуулах. Дэлхийн эдийн засаг дахь цогц хяналт корпорацийн, өрхийн хэмээн хумигдсан. Ялангуяа санхүүгийн байгууллагуудын бодлого сүүлийн арван жилийн хугацаанд ихэд өөрчлөгдсөн. Тиймээс ч Олон улсын валютын сан дэлхийн нийт бүтээгдэхүүний хоёр хувьтэй тэнцэх нөөц бүхий хяналтын тогтолцоог дэмжих төлөвлөгөөг санал болгожээ. АНУ уг чиглэлд тэргүүлж буй бөгөөд урт удаан хугацааны өрийн хэмжээнд зовнисон Европын зарим орон шинэ төлөвлөгөө-ний хэмжээг шүүмжилж буй.

Зохицуулагчдыг шинэчлэх. Ганц орны гэлтгүй санхүүгийн нөлөөтэй байгууллагын дампуурал дэлхий дахинд нөлөөлдгийг эдийн засгийн өнөөгийн хямрал харуулсан. Үүнийг сайтар ухаарч буй чуулганы төлөөлөгчид арилжааны банкуудаас гадна хандивын сангуудын нөлөө, хяналтын талаар хэлэл-цэнэ. Зохицуулагчдыг шинэчлэхийг европчууд санхүүгийн систөмийг эрүүлжүүлэх чухал алхам гэж үзэж буй. Гэхдээ уг асуудал энэ удаад хол явах төлөвгүй байна.

Олон улсын санхүүгийн байгууллагуудыг шинэчлэх. Хоёрдугаар дайны дараахь дэлхийн эдийн засгийг урьдаас таамаглах, хянах, тооцох үүргийг Дэлхийн банк, Олон улсын валютын сан гүйцэтгэсээр ирсэн. Харин эдгээр байгууллагын нөлөө, дотоод бүтэц зэргийг эргэж харах цаг болсныг олон улс дуу нэгтэйгээр зөвшөөрч буй. Хямралын дараахь үед тэргүүлэгчийн байр суурь руу шилжиж мэдэх хөгжиж буй орнуудыг дэмжих үүрэгтэй Олон ул¬сын валютын санд их хэмжээний хөрөнгө хэрэгтэй байгаа талаар чуулганы үеэр мөн хэлэлцэнэ. Харин бодит ажил болох шийдвэр энэ оны сүүлээр гарна гэж таамаг байна.

-Хамгааллын зарчмаас сэргийлэх. Дэлхийг ядуурлэас гаргах гол хүчин зүйл болсон дэлхийн худалдааны эргэлт хямралын нөлөөгөөр хурдацтай саарч байна. 20-ийн бүлгэмийн тэргүүн нар өнгөрөгч арваннэгдүгээр сард Вашингтон хотод уулзахдаа хамгааллын зарчмын эсрэг бат зогсож, чөлөөт худалдааг дэмжих талаар санал солилцсон Дохагийн дугуй ширээний уулзалтын гэрээ хэлэлцээрийг дагаж мөрдөхөө амласан. Харин Дэлхийн банкны мэдээлснээр Вашингтоны уулзалтаас хойш 20-ийн бүлгэмийн 17 улс л хамгааллын зарчмаас сэргийлэх тухай дүрэм журам баталсан бөгөөд Дохагийн хэлэлцээрийг шинэчлэх төлөвгүй байна. Лондонд чуулсан төрийн тэргүүн нар эдгээрийг нэг амьсгаагаар цэгцэлчихвэл үнэхээр гайхмаар явдал болох сон. Харин нэгийг нь ч шийдэхгүй бол илүү цочирдмоор хэрэг болно. Гэхдээ олон улсын уулзалт хэлэлцээр үргэлж горьдлого, найдвар дагуулдаг. Дээр дурдсан Канари Варф 1990-ээд онд дампуурлын ирмэгт тулсан ч өдгөө Лондоны санхүү, эдийн засгийн чухал хэсэг болжээ. Тэгэхээр үл хөдлөх хөрөнгөд тавьсан их мөрий заримдаа үр өгөөжөө өгдөг байх нь. Урьдаас таамаглахын аргагүй эдийн засгийн эргэлт дунд хөгжил хямрал болох нь байдаг л зүйл. Харин хямрал хөгжил авчрах тохиолдол бас бий.

Их 20-ийн уудзалтын тухай сонирхолтой 20 баримт

1. 20-ийн бүлгэмийн уулзалт гэгдсэн ч Их Британийн Ерөнхий сайд Гордон Браун элитүүдийн клубын зарим гишүүнийг, тухайлбал Нидерланд, Испанийн төлөөлөгчдийг чуулганд урьжээ.

2. АНУ-ын Ерөнхийлөгч Б.Обама чуулганы үеэр 1930-аад онд баригдсан Уинфильдийн ордон буюу АНУ-ын Элчин сайдын албан өргөөнд байрлана.

3. Францын тэргүүн хатагтай Карла Бруни энэ удаа нөхрөө дагалдаагүй. Харин бямба гарагт Страсбург хотод болох НАТО-ийн 60 жилийн ойн өслолын арга хэмжээнд оролцох бөгөөд АНУ-ын тэргүүн хатагтай Мишель Обаматай анх удаа уулзана.

4. Уулзалтын үеэр Британийн дээдсийн гэр бүл Букингхэмийн ордонд оройн зоог зохион байгуулна. Зоогт 20-ийн бүлгэмийн гишүүн орон бүр таваас илүүгүй төлөөлөгчөө илгээх ёстой.

5. АНУ-ын тэргүүн Стэнстед хотоос Лондон хүртэл Marine One нисдэг тэргээр аялна. Гэхдээ болзошгүй аюулаас сэргийлж нэг загварын олон нисдэг тэрэг зэрэг хөөргөх гэнэ.

6. Чуулганы өмнөх өдөр 10 мянга гаруй эсэргүүцэгч Лондон хотын гудамж талбайд цуглана гэж албаныхан тооцоолжээ.

7. Британийн төв банк Английн банк-ны 20-ийн бүлгэмийн асуудал эрхэлсэн хороо жагсагчдад уулзалтын талаархи мэдээлэл түгээх үүрэг хүлээжээ.

8. Британийн Гадаад хэргийн яамны тооцоогоор 20-ийн бүлгэмийн чуулга уулзалтын өртөг 20 сая фунт стерлингт (28.6 сая ам.доллар) хүрнэ. Энэ нь өнгөрөгч онд Японд болсон Их найм-ын уулзалтын өртгөөс хэд дахин бага юм. Японы Засгийн газар уулзалтыг 285 сая ам.доллараар зохион байгуулжээ.

9. 1946 онд болсон НҮБ-ын Ерөнхий ассамблейн анхны чуулганаас хойш анх удаа Британид 20 гаруй орны төрийн тэргүүн цугларч байна.

10. Чуулганы хүрээнд болох бизнес уулзалтууд дөрвөн цаг хагас үргэлжлэх бөгөөд гурван зоогтой.

11. 20-ийн бүлгэм 1999 онд байгуулагдсан бөгөөд анхны уулзалт нь Берлин хотод болжээ.

12. Их Британи 20-ийн бүлгэмийн уулзалтыг зохион байгуулж буй арав дахь улс. Өмнө нь Герман, Канад, Энэтхэг, Мөксик, Хятад, Австрали, Өмнөд Африк, Бразил, АНУ чуулганы зохион байгуулагч байжээ.

13.Олон улсын тэргүүн нарыг зоогийг бэлтгэх тогоочоор Жейми Оливер тодорчээ. Харин тэргүүн хатагтай нар тусдаа өрөөнд, өер тогоочийн хоолыг зооглох гэнэ.

14. Хатан Элизабөт чуулганы үеэр Австрали, Канад, АНУ зэрэг цөөн улсын тэргүүн нартай ганцаарчлан уулзана.

15. Канад, Австрали, Орос, Аргентин, Индонөзи, Мөксик, Турк зэрэг орныг Б жагсаалт, Британи, АНУ, Бразиль, Хятад, Франц, Герман, Энэтхэг, Итали, Япон, Саудын Араб, Өмнөд Солонгос, Өмнөд Африкийг А жагсаалтын орнууд хэмээн ялгасан гэх албан буе мэдээлэл цацагджээ.

16. 20-ийн бүлгэмд багтеан орнуудын ДНБ дэлхийн ДНБ-ий 90 хувийг эзэлдэг ба дэлхийн худалдааны эргэлтийн 80, хүн амын гуравны хоёр хувийг төлөөлдөг.

17. Чуулганы төлөөлөгчдийн аюулгүй байдлыг хангахад 84 мянга гаруй цагдаа томилогджээ.

18. Чуулганы өмнөх өдөр Английн хөлбөмбөгийн шигшээ багийн Украины багтай хийх ДАШТ-ий урьдчилсан тоглолт Вемблид болох тул аюулгүйн албаныхан өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна.

19. Төлөөлөгчдөд өгөх бэлгийн уутанд Умард Ирландын Томас Фергусоны ирланд даавуу компанийн цайны ширээний бүтээлэг багтжээ.

20. 20-ийн бүлгэмийн албан ёсны нэр 20 орны Санхүүгийн яам, Төв банкны тэргүүн нарын бүлгэм авч Group of Twenty-ийг G20 хэмээн товчилсон нь Их 20 гэх албан буе нэр түгэхэд хүргэжээ.

Г.Лхагвадулам

Дугаар 063

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button