Төв банк тусгай зориулалтын зээл гаргаж магадгүй

Ийнхүү хөдөөгийн иргэдтэй уулзаж, санал бодлыг нь сонсож явахад малчдын болоод жижиг, дунд үйлдвэрлэлийн зээлийн асуудал хамгийн их хөндөгдсөн байна. Тиймээс УИХ-ын дарга Д.Дэмбэрэл зарим арилжааны банкны удирдлагуудтай өчигдөр уулзсан юм. Уулзалтад ХААН, Монгол шуудан, Хас банкны удирдлагууд хүрэлцэн ирэв. Авсан зээлээ төлөхгүй гэсэн малчин алга, гагцхүү зээлийн хугацааг сунгах эрмэлзэл нэлээдгүй байгаа тул та бүхэн хөдөөгийнхний эл хүсэлтийг харгалзан ажиллах нөөц, боломжийнхоо талаар хуваалцахгүй юу хэмээн спикер хэлсэн юм. ХААН банкны нийт зээлийн багцын 13.5 хувийг малчны, 47.2 хувийг жижиг, дунд үйлдвэрлэлийн зээл эзэлж байгаа бол нийт зээлдэгчдийн 19.6 хувь нь малчин, 6.1 хувь нь жижиг, дунд бизнес эрхлэгчид аж. 2000 оны зудны дараахь үеийг бодвол малчдын өнөөгийн зээлийн хүндрэл харьцангуй гайгүй хэмээн ХААН банк тодорхойлж байна. Нийт малчдын 38 хувь буюу 65 мянган малчин энэ банкнаас зээлтэй. ХААН банк ноолуурын үнэ буурч, малчдын орлого саарсан энэ үед зээлээ төл хэмээн шахаж, шаардахгүй байгаа.

Тийм ч учраас өнгөрөгч арванхоёрдугаар сарын 1-ний өдрөөс малчдын зээлд хөнгөлөлттэй нөхцө-лөөр зээлийн хугацааг сунгах шийдвэр гаргаснаар 6000 орчим зээлийн хугацааг сунгаад байна хэмээн тус банкны гүйцэтгэх захирлын орлогч Д.Батсайхан хэлеэн. Ингэхдээ зээлийн хугацаа сунгасан шимтгэлээс 100 хувь чөлөөлж, зээлийн хугацааг ирэх долдугаар сарын 1-нийг хүртэл сунгасан аж. Малчдын зээлийн хугацааг сунгахдаа зөвхөн хүү, үндсэн зээлд хамаатуулж, нэмэгдүүлсэн хүүгээс аль болох чөлөөлөх чиглэл барьж байгаа гэдгийг ч онцлов. ХААН банкны малчдын зээлийн сарын дундаж хүү 2.5 хувь. Цаашид зээлийн хүүг бууруулахын тулд дунджаар 18 хувийн хүүтэй авч буй эх үүсвэрийн зардлыг бууруулах шаардлагатай гэж тэд үзэж байна. Ер нь зээлийн хүүг бууруулахад банкнаас хамааралгүй хүчин зүйл болох эх үүсвэрийн хүүг багасгахад төр анхаараасай гэж хүсч байсан юм. Жижиг, дунд үйлдвэрлэлийн зээлийг 20 мянган харилцагч тус банкнаас авдаг.

ХААН банкнаас жижиг, дунд үйлдвэрлэлийн зээлийг олгосоор байгаа хэдий ч эдийн засгийн таатай үеийнх шиг хүүний нөхцөлийг санал болгож чадахгүй байгаа. Малчдын зээлийн 96.7, жижиг, дунд үйлдвэрлэлийн зээлийн 95 хувь нь цаг хугацаандаа төлөгдөж, зээл хугацаандаа төлөгдөхгүй байгаагийн шалтгаан нь ч харьцангуй хүндэтгэн үзэх шалтгаантай гэж хэлж болохоор тул тус банк харилцагчиддаа зээлээр үйлчлэх хүсэл эрмэлзэл дүүрэн байгаа бололтой. Тодруулбал, ХААН банкинд 200 тэрбум төгрөгийн сул эх үүсвэр бий ч гагцхүү эрсдэлийн төвшин өндөр энэ үед болгоомжилж буйгаа илэрхийллээ. Монгол шуудан банк өөрсдийн нөөц, бололцоог ийн тодорхойллоо. Энэ банкинд 21700 малчны 29 тэрбум төгрөгийн зээл бий. Малчны зээлийн чанарын үзүүлэлт нь ХААН банктай ойролцоо дүнтэй. Ирэх зургадугаар сарын 30-ны өдрийг дуустал зээлийн хугацаагаа сунгах хүсэлт ирүүлеэн малчдад шимтгэл, хурааамжгүйгээр сунгах аж.

Ингэхдээ тэдний шаардлага нь барьцаанд буй мал нь эсэн мэнд байж, түүхий эдийн орлогоороо зээлээ төлөх боломжтой байх. Одоогоор 1762 малчны 2.6 тэрбум төгрөгийн зээлийн хугацаа сунгагджээ. Монгол шуудан банкны гүйцэтгэх захирал н.Оюунжаргалын хэлснээр малын A данс буюу малын тоо бүртгэлийн хавтгайг холбогдох албан тушаалтнаас албан ёсоор гаргуулж ашиглаж чаддаггүй нь хүндрэл учруулдаг аж. Харин энэ банк малчны зээлийг шинээр олгохоо зогсоосон байна. Харин Хас банк зээлийн давхардал болон цөлжилт, бэлчээрийн даац хэтэрсэн зэргийг харгалзан үзэж 2-3 жилийн өмнөөс малчны зээлийг хязгаарлаж ирсэн тул малчдын зээлийн асуудлыг төдийлөн хөндсөнгүй. Харин валют, төгрөгийн ханшийн хэлбэлзлээс болж зээлдэгч, зээлдүүлэгчийн аль аль нь их хэмжээний алдагдал хүлээж байгааг хөндсөн. Шинээр зээл гаргах 30-40 тэрбум төгрөгийн эх үүсвэр байгаа хэдий ч эрсдэлээс болгоомжилж буйгаа мөн л нуусангүй.

Баялаг үйлдвэрлэдэг, дотоодын бодит үйлдвэрлэлийг дэмжинэ гэдгээ тус банкны захирал н.Болд илэрхийлээд хэдэн санал хэлэв. Тодруулбал, зээлийн тухай мэдээлэл дутмаг нь ихээхэн эрсдэл дагуулж байгаа учир арилжааны банкууд зээлийн мэдээллийн компани байгуулахаар болжээ. Хуулийн төсөл нь ч бэлэн болсон тул хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын дараалалд багтааж өгөхийг хүссэн юм. Түүнчлэн гадаадынхны хэрэгжүүлж буй зээлийн баталгааны санг улсын хэмжээнд авч үзэхийг ч санал болгов. Гуравдугаарт, түр зуурын ашиг харсан ам.долларын хадгаламжийн өндәр хүүг хязгаарлах хэрэгтэй гэв. Арилжааны банкныхны саналыг сонссон Монголбанкны ерөнхийлөгч Л.Пүрэвдорж хэлэхдээ, төв банкнаас чанартай зээлийн хугацааг нэг удаа сунгадаг байсныг хоөр дахин сунгахаар болж, зээлийн ангиллыг бууруулахаар болсныг дуулгав.

Мөн төв банкнаас эх үүсвэр хангалттай биш байгаа ч яг мал аж ахуйд зориулсан тусгай зориулалтын зээлийн 100 орчим тэрбум төгрөгийн эх үүсвэр гаргаж болох юм гэлээ. Харин Монголбанк хүүний хувьд ямар ч найраа байхгүй бололтой. Тодруулбал, төв банкнаас дахин санхүүжүүлэх зээл 23 хувийн хүүтэй гарах юм. Ам.долларын хадгаламжийн хүүнд хязгаар тавих асуудлыг дэмжиж байгаа ч яаран авч хэрэгжүүлэхэд төвөгтэй байна хэмээн тэрбээр учирласан. Эцэст нь УИХ-ын дарга Д.Дэмбэрэл арилжааны банкуудаас зээлийн хугацааг сунгах тухайд авч хэрэгжүүлж буй арга хэмжээг сайшаагаад зээлийн хүүндээ урамшууллын хэлбэрээр ч болов хөнгөлөлт үзүүлэх боломжийг эрэлхийлэхийг хүслээ. Хамгийн гол нь энэ бүхний дараа Монгол Улс өрийн сүлжээнд орох вий гэдгээс ихээхэн болгоомжилж буйгаа илэрхийлж байлаа. Түүнчлэн хадгаламжийг төр бүрэн дааж өндөр хариуцлага хүлээсэн ийм үед арилжааны банкууд ч соргог ажиллах хэрэгтэйг анхааруулсан.

Б.Номин

Дугаар 063

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button