Хэвлийдээ өтөлсөн хуулийн төслийг хаврын чуулган үүдэндээ бус хоймортоо залжээ

Өмнөх парламентын үөэс эхлэн дуншиж буй хуулийн төсөл өдий хүртэл хэвлийдээ өтлөөд төрж чадалгүй 2009 оны хаврын чуулгантай золгож буй нь энэ. Уг нь ээлжит чуулган эхлэх бүрт хэлэлцэх асуудлын жагсаалтад аанай л орсон байдаг авч замын дунд гээгдэж, мартагдаад замхардаг юм. Гэтэл УИХ-д ёс зүйн дэд хороо гэх бүтцийн байгууллагаа хэдийнэ байгуулсан атал ямар ч асуудлыг хэлэлцэж байгаагүй ажээ. Дүрэмгүй учраас тэр үү, эсвэл ёс зүйтэй төрийн түшээдтэй учраас уу гэж асуух нь дамжиггүй. Нэгдүгээрт, баримтлах дүрэмгүй учир дэд хороо дэмий суухаас өөр яахав дээ. Харин төрийн түшээдийн ёс зүйн асуудлыг хөндвөл иргэд олон зүйлийг ярьж шүүмжилдэг. Нөгөө талаар УИХ-ын гишүүд ёс зүйн хэм хэмжээг сахих хууль дүрэм батлуулах хүсэл эрмэлзэлгүй гэж буруутгах авч, ёс зүйгээ хянуулах гэж дэд хороог байгуулснаас үзэхэд ёс зүйг дээдлэх хүсэл эрмэлзэл буй мэт. Олзуур-хууштай нь хаврын чуулганаар уг хуулийн төслүүдийг хэлэлцэх магадлал өндөр байна. УИХ-ын дэд дарга Н.Энхболдоор ахлуулсан хуулийн төслийг боловсруулах ажлын хэсэг ид ажиллаж байгаа юм байна. УИХ дахь улстөрийн намууд болон бие даагчийн төлөөлөл ажлын хэсэгт багтсан гэнэ.

Ер нь хуулийн төслүүдийг нэлээд чамбай боловсруулсан гэж хууль тогтоогчид үзэж байна. УИХ-ын гишүүн чуулганы хуралдааны үеэр болон албан ажлын хүрээнд үйл ажиллагаандаа баримтлах ёс зүйн үндсэн хэм хэмжээг заасан байна. Мөн бэлэг сэлт хэрхэн хүлээн авах, сонгуулийн сурталчилгааны үеэр ямар ёс зүйг сахих юм, сонгогчидтойгоо хэрхэн хандаж ажиллах вэ зэрэг төрийн хар хүний алхах гишгэх бүр ёс зүйн хэм хэмжээнд баригдах ёстой гэсэн агуулгад хуулийн төсөл чиглэжээ. Гэхдээ ёс зүйн хэм хэмжээний ойлголт харилцан адилгүй учраас хувь хүний ухамсар, боловсрол, мэдлэгийн төвшин тухайн хүний мөн чанарыг илэрхийлдэг шүү дээ. Өөрөөр хэлбэл, тухайн хүн өөрийгөө ёс зүйтэй явна гэж бодож, үнэлж байтал бусад нь таныг ёс зүйгүй авирлаж байна гэж дүгнэж болох талтай. Тиймээс хуулийн төсөлд ёс зүйн хэм хэмжээг сахих ерөнхий хандлагыг тодорхойлоод ёс зүйн дэд хороо гишүүдийнхээ араас хяналт тавих нь гол биш, алдаа гаргахаас урьдчилан сэргийлэх, зөвлөх байдлаар ажиллах агуулгаар тус дэд хорооны дүрэм боловерогдож буй аж.

Төрийн өндөр албан тушаалтан өөрөө өөртөө хяналт тавиад, эргэлзэж буй зүйл байвал хороотойгоозөвлөлдөх зарчмаар ажиллах агуулгыг дүрэмд тусгасан байна. Харин төрийн түшээ алдаа гаргаж ёс зүйгээ зөрчвөл Дэд хороо хэлэлцэн зөвлөмж сануулга өгөхөөс эхлээд цалинг бууруулах, эцэст нь ноцтой асуудал үүсвэл огцруулах хүртэл арга хэмжээ авах гэнэ. Хуулийн төслийг эргүүлэн байхад манай төрийн түшээдийн гаргадаг, иргэдийн шүүмжилдэг бүхнийг хэм хэмжээ болгон заажээ. Тухайлбал, УИХ-ын гишүүн чуулганы танхимд ярианы соёлтой байж, бүдүүлэг үг хэллэг хэрэглэхгүй, бусдын үг хэлэх эрхийг хүндэтгэх, бусад гишүүний нэр төрд харш үйлдэл хийсэн бол уучлалт гуйхыг нэр төрийн хэрэг гэж үзэх гэх зэргээр харилцааны наад захын соёлыг хууль дүрмээр шаардсан нь нэг талаар зөв ч нөгөө талаар бодох л асуудал. Энэ бүхнийг заавал хуульчлан журамлах нь өөрсдийгөө үнэлэх үнэлэмжээ доош хийж байгаа хэрэг шүү дээ. Бусад улс оронд заавал хуульчлах бус кодлох, журамлах зэргээр зохицуулдаг юм билээ. Харин Монгол Улсын парламент хуульчилж байна гэвэл ёс зүйгээ хэр умартсан хүмүүс вэ гэхийг үгүйсгэхгүй.

Ёс зүйгээ сахих өндөр хүсэл эрмэлзлийн илэрхийлэл нь хуульчлах явдал юм хэмээн тайлбарлаж болох. Ер нь заавал хууль дүрмийн хүрээнд бус бичигдээгүй ёс зүй, нийтээр дагаж мөрддөг хүлээн зөвшөөрөгдсөн хэм хэмжээгээр зохицуулагддаг зан харилцаа бол энэ. Харин үүнийг төрийн түшээд хуульчилж мөрдөх гэж байна. Мөн хуралдаан таслах, хожимдох гэсэн манай төрийн түшээдийн гаргадаг нийтлэг алдааг гаргаж болохгүй гэж заажээ. Түмний итгэлийг авсан төрийн түшээ хүн сургуулийн хүүхэд адил чихнээсээ хонх уяулан зарлуулах нь зохимжгүй хэдий ч ингэхээс өөр аргагүй. УИХ-ын дарга тэр гишүүн хуралдаа яагаад суухгүй байна, хаагуур яваад байна гэж зарлахаар зарим нэг нь сандран орж ирж харагддаг.

Зарим нь ч бараа сураг алга байдаг шүү дээ. Энэ мэтчилэн манай төрийн түшээдийн гудиггүй занг хориглосон хууль гарах гэж байгаа нь зөв өө. Түүнээс гадна хэнээс, ямар хэмжээний бэлэг сэлт авч болох, болохгүйг заасан байна билээ. Ямар ч байсан гишүүний сарын цалингийн хэмжээнээс бага байвал зохилтой гэсэн гол шалгууртай аж. Мэдээж албан үүргээ хэрэгжүүлсний төлөө бэлэг сэлт авч болохгүй. Харин үүнийг тун нарийн зааж өгөхгүй бол эрхэм төрийн түшээдийг авлига авсан гэж хардуулдаг гол зүйлийн нэг нь энэ. Энэ бүхнийг хянаж байх дэд хорооны эрх үүрэг, зохион байгуулалт, үйл ажиллагааны журам гэхчилэн нэлээд дэлгэрэнгүй хуулийн төсөл хамтдаа энэ хаврын чуулганаар орох найдвар өндөр байна. Төрийн түшээд ёс зүйгээ хуульчилж чадвал сэвтээд буй төрийн хүндийг өргөх сайхан суурь бий болно.

Д.Дамба

Дугаар 063

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button