Ц.Элбэгдорж танд арав дахин баярлалаа

таны хийх ажил дуусаагүй байна. Ардчилсан Ерөнхийлөгч сонгогдож гэмээ нь хийвэл зохих ажил, шийдвэрлэвэл зохих асуудал Монголоор дүүрэн хуримтлагджээ. Үүнийг хийж чадах хүнийг бид сонгомоор байна. Тантай нүүр тулан уулзвал хэлэх үг олон санагдавч, уулзахын өмнө танд баярлалаа гэдэг үгээ урьдчилан дамжуулъя. Та Ерөнхийлөгч болно гэдэгт яагаад итгэж байгааг минь миний хэлэх баярлалаа-нууд гэрчлэх биз ээ.

1. Эзэн Чингис хааныг төв талбайд залсанд баярлалаа.

Та Ерөнхий сайд байхдаа Төрийн ордны өмнөх ба ар дахь бунхануудыг Алтан-Өлгийд байрлуулан Эзэн Чингис хааны цогцолбор, төрийн тамганы хөшөөг суурин дээр нь босгох түүхэн бөгөөд эмзэг шийдвэр гаргасан билээ. Хүний ёсоор бодсон ч, түүхнээ ул мөрөө үлдээсэн өмнөх удирдлагуудын буурийг хөндөж байгаа дарамт талаас нь бодсон ч таны шийдвэр хүнд хэцүү зүйл байсан гэдэгт итгэж байна. Зөвхөн тан шиг үгийн эвтэйхнээр үйлийн эвгүйг зохицуулж чадах хүн л энэхүү бэрх ажлыг эв түнжинтэй, үндэсний бахархал, хүн чанартай нь хослуулан гүйцэтгүүлж чадсан. Таны буянаар бид нийслэл хотынхоо төв талбайгаар алхахдаа омог бардам байж, гадна дотнын хүмүүсийн өмнө эзэн Чингистэйгээ хамт байж чаддагтаа баярлалаа гэж хэлье.

2. Долоон сарын нэгний үеэр буудуулж, шоронд орсон иргэдийг өмгөөлсөнд баярлалаа.

2008 оны долдугаар сарын нэгний үйл явдлын дараа олон сая төгрөгийн өртөгтэй, олон давхар орд харш шатаж байхад бүх хүний гол горойж, барилга байшин, хөгжмийн зэмсэг, эд хөрөнгөнд харамсаж барахгүй байсансан. Тэгэхээс ч аргагүй юм уу гэлтэй үйл явдал өрнөөд байх шиг харагдаж байлаа. Гэтэл хэвлэл мэдээллийн хаалттай хөшгин дундуур та түр боловч хугацаагаар орон зай олон гарч, эрдэнэт хүний амь нас хохирсон, гэм зэмгүй олон залуус Дэнжийн мянгад зодуур, нүдүүр дор хоригдсон тухай сэтгэл сэртхийм мэдээлэл өгсөн билээ. Хүний амь нас, эрх, эрх чөлөөг дээгүүр тавьдаг гэж ярьдаг олон улстөрч бий боловч, чухамхүү хэрэгтэй цаг нь болохоор цөөхөн нь хүний төлөө дуугарах эр зоригтой байдаг юм байна гэдгийг долоон сарын нэгний явдал өгсөнсөн. Тун ч цөөхөн улстөрч тантай хамт байсандаа. Та манлайлж, эр зориг гаргаж, эрдэнэт хүнээ өмгөөлж байсанд тань баярлаж явдаг шүү.

3. Хүний наймааны хохирогч охид бүсгүйчүүдийг өмгөөлсөнд баярлалаа.

Монгол охидыг маань үнэлэн дамлаж, хүчирхийлэн наймаалж, хил давуулан худалдаж байгаа аймшигт сүлжээний эсрэг улстөрчид барагтай бол олигтойхон дуугардаггүй билээ. Цөөхөн хэдхэн төрийн бус байгууллагаас гаргадаг сэрэмжлүүлгүүдийг эс тооцвол Мон-голын төрийн өндөрлөг шатанд хүний үнэ цэнийг мэдэрч, тэдний төлөө дуугардаг төлөөлөгч бараг байдаггүй юм уу гэлтэй байсансан. Гэтэл та Ардчилсан намын дарга байх үедээ хүний наймаачдын аюулын тухай ээжүүд, аавуудын зүрхэнд хүртэл ойлгуулж сэрэмжлүүлсэн. Таны ачаар хүмүүс ойр тойрныхоо хүмүүсийг алга болонгуут эрж хайх сэтгэлтэй, бэлгийн мөлжлөгт орсон эмэгтэйчүүдийг хохирогч гэж харах эрүүл ухаантай болж байна. Монгол охид, залуус, хүүхдүүдээ хүчирхийллээс аврах гэсэн хүнлэг сэтгэлд тань баярлалаа.

4. Хүүхдийн мөнгийг анх олгосонд баярлалаа.

Таны удирдаж байсан Их Эвслийн Засгийн газар эдийн засаг сул байхад, ашигт малтмалын мөнгө бага байхад хүүхдийн мөнгө олгож эхэлснийг санаж байна. Тэр үед олон улсын санхүүгийн байгууллагууд хүүхдийн мөнгийг олгох боломжгүй хэмээн үзэж, таныг энэ мөнгийг олгохгүй байх талаар ятгаж байсан тухай дуулсан. Гэвч та мөнгийг олж хүүхдүүдэд олгосон. Таны Засгийн гараас олгогдсон хүүхдийн мөнгөний дээж бол маш үнэ цэнэтэй байлаа. Учир нь та тэр мөнгийг Гаалийн авлигачдын авдаг авилгалын замыг хааж боож чадсанаар гаалийн татвараас урьд өмнө байгаагүй их хөрөнгө босгох замаар олж чадсан билээ. Хүүхдийн мөнгөний төлөө болон шударга ёсны төлөө авлигатай тэмцэж чадсанд тань баярлаж байна.

5. Сэтгүүлчдийг хэзээ ч цагдаа шүүхэд өгч байгаагүйд тань баярлалаа.

Таныг би заримдаа ямар хэтэрхий тэвчээртэй хүн бэ гэж бодох юм. Тан шиг олон хэвлэлээр муулуулж байсан хүнийг би амьдралдаа дахин үзэхгүй биз. Бусад улстөрчид таны муулуулж байгаагийн талын талын тал шиг хэмжээнд шүүмжлүүлэхээрээ сэтгүүл, сонин, хэвлэлийг цагдаад өгч эрүүгийн хэрэг үүсгүүлэх юм уу, эсвэл шүүхэд өгч олон сая төгрөг нэхэмжилдэг. Сурч, хүмүүжиж, өсч өндийж байгаа чөлөөт хэвлэлийг дандаа өмгөөлж, дандаа тэдний эрх чөлөөний талд байж, тэднийгээ яаж ч дуугарч байсан шүүх, цагдаад өгч шийтгүүлж байгаагүйгээр тань би бахархдаг юм. Тан шиг улстөрчдийн хүчээр хэвлэлийн эрх чөлөө хэзээ нэгэн цагт бүрэн дархлагдах буй за. Тэднийг маань ямархуу дарамтанд байлгадгийг 7 сарын 1-ний дараа ард түмэн жинхэнээр нь харлаа шүү дээ.

6. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн өвөг дээдсээс уучлал гуйсанд баярлалаа.

1996 оны намрын тэр өдөр таны амаар Монголын төр ард түмнээсээ уучлал гуйж байсан билээ. Миний эмэг эх, ар гэрээс та уучлал гуйж өгсөн. Тэдний маань сүнсийг амрааж өгсөн. Хэлмэгдэгсдийн ар гэрийнхэнд өгөх мөнгөө авсан нь маш олон. Гэлээ ч хэлмэгдэл дахин давтагдахаас айсандаа, ирээдүйд хэлмэгдэх хүмүүсийн жагсаалтанд орчих вий гэж болгоомжлон мөнгөө одоо болтол нэхэмжилж авахаасаа айж явдаг хүмүүс байгаа гэдэгт та итгэх үү. Хүмүүс ийм болтлоо үе удмаараа хэлмэгдсэн юм. Тэднийг ойлгодог, хайрладаг, тэдэнд сайхан үг хэлж уужруулж чаддаг цөөхөн улстөрчид байдгийн нэг нь та юм. Иймээс эцэг өвгөдийнхөө өмнөөс танд баярлалаа.

7. Малыг малчдад нь олгуулж өгсөнд баярлалаа.

Малыг малчдад хувьчилж болно гэдгийг нэгдэл, сангийн аж ахуйн дарга нар төсөөлдөг ч үгүй байсан үе бий. Тэр бол 1990 он. Чухам тэр цаг үед та ардын аж ахуйтны хөдөлгөөн байгуулж, малчдын төлөө үгээ хэлж, малчдын төлөө нийтлэл бичиж, малчдын өмнөөс улстөрчдийг ятгаж, малчдын төлөө тэмцсэнийхээ төлөө нэгдлийн улаан хамгаалагчдад загнуулж явсан билээ. Тэр үед таны хийж байсан ажлыг гавъяа гэж үнэлж чадах сэхээтэй хүн хотод хэд байгаа бол? Харин таны ачаар малтай болсон малчид л ачийг тань хэзээ ч мартахгүй. Жалга дов болгон бэлчиж байгаа мал сүргийн эзэд танд сэтгэлийн өртэй. Малын тоог 25 саяд хүргэж үзэх юмсан гэж социализмын таван жилүүдийн төлөвлөгөөгөөр мөрөөдөөд чаддаггүй байсныг таны эхлүүлсэн малын хувьчлал өөрчилсөн. Монголын мал 40 сая хүрсэн нь, малын буянаараа малчид өег цатгалан амьдарч яваа нь малыг малчдад өгсний л үр дүн. Малчны хотонд өссөн, хонь хурга хариулж хүн болсон тань, малчин ээж аавтай байсан тань таныг малчдын төлөө хэлэх үгтэй, цохилох зүрхтэй болгосон буй заа. Баярлалаа.

8. Гадаад зах зээлд хаалга үүд нээж өгч байсанд баярлалаа

Таны нэр нүүрээр Америкт Монголын бүтээгдэхүүн татваргүй гардаг байсан таван жилийн хугацаанд Монголд оёмол, нэхмэлийн үйлдвэрүүд олон айлын хоолыг залгуулж өгсөн билээ. Бас таны хоёрдахь Засгийн газрын үед Европын холбоо Монголын бүтээгдэхүүнийг татваргүй оруулахаар зах зээлийн хаалгаа нээсэн. Татвар гэснээс таны удирдсан ардчиллынхан засгийн эрхэнд гарах бүртээ татвар бууруулж байсан. Татварын ачааг та хэд л хөнгөлж байдаг шүү дээ. Орон сууцыг таны удирдсан эвсэл хувьчилж байлаа. Та олонхийн бүлгийн дарга байхдаа тэр шийдвэрийг гаргуулж Монголын радиогоор өөрийн биеэр зарлаж байсныг би одоо хүртэл мартдаггүй юм. Үйлдвэрийн байр, барилга байшинг Монгол хүн өмчилж болно гэдэг том эрх дарх зөвхөн таны удирдсан Ардчилсан Холбоо Эвслийн үед л бидний гарт орж ирж байлаа. Эдийн засгийн эрхийг иргэд бидэндээ өгсөн шиг өгдөгт чинь баярлаж явдаг шүү.

9. Ардчилсан хувьсгалын эхийг тавьсан анхны цуглааныг нээж байсанд тань баярлалаа.

Одоогоос хорин жилийн өмнө та эрсдэлтэй нэгэн ажлыг нуруун дээрээ үүрчээ. Муугаар яривал Бээжингийн Тянь-Мин-ий талбай дээр болсон шиг төрийн хүчирхийлэл гарч залуус та бүхнийг хэлмэгдүүлж мэдэх, сайнаар ярих юм бол маргааш өдөр нь ажлаас тань шууд халж мэдэх улс төрийн хувьд туйлын эсэргүү цуглааныг нээж, хөтөлж явуулах үүрэг хүлээсэн байна. Таны аз болоход үйл явдал сайнаар нь өрнөж, та ч Монголын Ардчилсан Холбоог байгуулалцсаныхаа төлөө, жагсаал цуглаан хөтөлснийхөө төлөө ажлаасаа халагдаад, өөр хаана ч ажилд орох эрхгүй болоод л өнгөрсөн байдаг. Таны эхнэрийгч удалгүй ажлаас нь халсан биз. Мөн ах дүүс ойр дотныхон тань ажилгүй болцгоож байсан гэдэгт итгэлтэй байна. Хүүхдээ тэжээх хоолны мөнгөө алдсаныгаа юман чинээ бодолгүй хүмүүсээ эрх чөлөөтэй болгохын төлөө юунаас ч айхгүй эрсдэл хийж байсан тань 1989 оны 12 сарын 10-ны тэр нэгэн өдрөөс хойш таны амьдралд тоо томшгүй олон тохиолдсон буй заа. Тэр бүхний тань төлөө баярлалаа хэмээн мэхийн ёслоё. Тантай адилхан эрсдэл хийж байсан мянга мянган партизануудад энэ дашрамд баярлалаа гэдгээ хэлмээр байна.

10. Ардын цэргийг энэрэнгүй болгосонд баярлалаа.

1980-аад оны сүүлчээр Монголын ардын армид оны ялгаа хэмээх яргалал газар авсан байсан. Энэ талаар ганц нэг цэргүүд гомдол гаргаад асуудал шийдвэрлэгдэж чаддаггүй байлаа. Ар гэрийнхэн бид ч гэсэн заргалдаад явах дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу байдаг байсан. Цэргийн сэтгүүлч байхдаа та армийн гурван жилийг аавын хүүхдүүд хэрхэн зовж, зүдэрч байж туулдгийг аймшиггүй бичдэг байсныг тань санаж байна. Миний хүү түүнд өртөж явсан тул би таны нийтлэлүүдийг нулимстай уншдаг байлаа. Зодуулж жанчуулах, зовж зүдрэхийн дээдийг үздэг байсан аавын хөвгүүдийг зориглож өмөөрдөг цөөхөн сэтгүүлчдийн нэг байлаа, та. Хэвлэл мэдээллийг цензурддэг, бүхнийг ганц намын гоё мэдээнд тааруулж янзалдаг байсан социализмын үеэс дуу хоолойгоо гаргаж хөвгүүдийг өмөөрч байсныг тань мартахын аргагүй. Танд баярлалаа.

Ц.Элбэгдорж та энэ удаад дахиад л үүрэг хүлээсэн цэрэг шиг урт замд гарах гэж байх шиг байна. Таны зам хэзээ ч дардан сайхан байгаагүйн адил удаад ч бас хэцүү даваагаар явах нь ээ. Гэхдээ та үе үеийн өрсөлдөгч нараасаа нэг л зүйлээрээ давуутай байсаар ирсэн хүн. Энэ бол таны Монголоо гэсэн сэтгэл. Та бол Монгол хүн болгоны төлөө зүрх сэтгэлээсээ тэмцэж явсан хүн. Та цэрэг эр, охид бүсгүйчүүд, хөдөөгийн малчид, хотын байргүй иргэд, мөнгөтэй ч өмч өмчлөх эрхгүй бизнесмэнүүд, мөнгөгүйгээс өлөн хонож байсан хүүхдүүд гээд Монголд амьдарч байгаа хүн бүхний төлөө дуугарч тэмцэж, тэдэнд тусалж ирсэн. Бурхны оронд очихдоо зовж, зүдэрсэн олон өвөг дээдсийн минь өмнө ачтан болсон буянтай хүн, та. Ийм хүний буянаар ардчилал Монголд цэцэглэх ёстой. Үр хүүхдэд минь шударга сайхан нийгэм хаалгаа нээх ёстой гэж итгэж байна. Танд амжилт хүсье.

Л.Цэрэнханд Завхан аймаг.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button