П.Цогзол Кино зураачгүй бол нэг л дутуу болно доо

Өмнө нь судлаач, шүүмжлэгч, алтан үеийн жүжигчид, киноны хөгжмийн зохиолчийн ярилцлага гарсан бол энэ удаад киноны зураачийн тухай хөндлөө. Тунгалаг тамир, Түмний нэг, Их бүрдийн домог, Төөрсөөр төрөлдөө зэрэг олон киноны зураач, урлагийн гавьяат зүтгэлтэн П.Цогзол залуучуудад зураач кинонд хэчнээн чухал хүн болохыг хэлж өгөх байх аа. Түүнтэй 73+95 ээждээ зориулсан үзэсгэлэнгийн нээлтэн дээр ийнхүү ярилцсан юм.

-Та нээлтэн дээр бийр бариад 60 жил өнгөрчээ. Өнөөдөр тайлангаа тавьж байна гэлээ. Тэгвэл хийсэн ажилдаа хэр сэтгэл хангалуун байна вэ?

-Миний чадах юм л энэ гэж бодогдож сууна. Өөртөө ханахаасаа илүү 93 нас хүрсэн ээжийгээ баярлуулсандаа сэтгэл хангалуун байна.

-Өнөөдрийн үзэсгэлэндээ киноны зураг цөөхөн тавьжээ?

-Харин тийм. Киноны зураг ер нь цөөхөн болсон. Ихэнхи нь гадаадад худалдагдчихлаа. Манайхан уран зураг худалдаж авч чадахгүй юм. Тэгээд л гадаадынхан ирээд худалдаад авчих юм байна шүү дээ.

-Урланд тань цөөхөн киноны зураг үлдсэн гэсэн үг үү?

-Тийм ээ.

-Таныг Тунгалаг тамир, Түмний нэг, Их бүрдийн домог, Төөрсөөр төрөлдөө зэрэг олон киноны зураач гэдгийг мэднэ. Тэгэхээр та өнөөдөр залуучууддаа кинонд зураач ямар чухал хүн бэ гэдгийг хэлж өгөх байх аа?

-Кино гэдэг ярьдаг, хөдөлдөг л болохоос дүрслэх урлаг шүү дээ. Кино хийхэд заавал дүрслэх урлаг, зураач хэрэгтэй. Би дөчөөд жил зурахдаа 30 гаруй киноны зураачаар ажиллажээ. Энэ 40 жилийн турш би ер нь уран сайхны кинонд маш чухал хүн л байсан юм даа.

-Сүүлийн үед уран сайхны кино олон гарч байгаа. Та үздэг үү?

-Заримыг нь үздэг.

-Тэдгээр кинонд зураач хэр ажиллаж байна. Сүүлийн үед зураачгүй, хөгжимгүй кино олон гарч байгаа юм шиг санагддаг уу?

-Зураачийн ажлыг шууд хаячихсан юм шиг санагддаг. Уг нь, зураачгүй кино гэдэг нэг эрхтэн нь дутуу хүнтэй адил шүү дээ. Яахав, ямар ч санхүүгийн дэмжлэггүй залуус төсөв мөнгөө хэмнэдэг л биз. Тэглээ гээд кино гэж нэрлэх ямар шаардлага байгаа юм.

-Таны үед кино хийхдээ ер нь ямар бүрэлдэхүүнтэй, шат дараалалтай ажилладаг байсан бэ?

-Кино үйлдвэрийн бүхэл бүтэн студи дээр ажиллаж байсан. Бүх хэрэгслээрээ хангагдаад, бас том баг ажилладаг байсан юм чинь. Нэг кино бүтээхэд 70-80 зураг зурах нь ч бий. Тунгалаг тамир кинонд 100-гаад зураг зурсан. Энэ нь олондоо орно л доо. Харин одоо олонхи нь гадаадад гарчихлаа даа.

Эхлээд киноныхоо зохиолыг найруулагч оператор, зураач гурав нийлж цаасан дээр киногоо хийнэ. Тэгээд дараа нь эскизэндээ ордог юм.

-Киноны зурагны онцлог нь юу вэ. Yнэ цэнэ нь юундаа оршдог юм бэ?

-Киноны зургийг ганц л удаа зурдаг, уран зохиолоос урган гардгаараа онцлогтой. Бас хүний хийсэн бүтээсэн юм тусгагддаг болохоороо илүү үнэ цэнэтэй. Ямар ч хийсвэрлэл байдаггүй юм.

-Цаашид киноны урлаг, тэр дундаа киноны зураачаар ажиллах залуу үеэ бэлтгэсэн байх аа. Шавь нараасаа хэнийг нь илүү тоодог вэ?

-Миний хамгийн сүүлд төгсгөсөн хүүхдүүд маань Японы Чингис хаан, Эрдэнэбулганы Yхэж үл болно Чингис хаан кинон дээр ажиллалаа. Телевизэд ч хэд бий. Тэдэндээ итгэдэг шүү. Ажиллах нөхцөлөөр нь хангачихвал залуучууд чадна.

-Таны шавь нар яагаад сүүлийн үед гарч буй кинонд ажиллахгүй байнаа?

-Зураач хүний гол хүч нь тайз заслын баг юм. Гэтэл одоо тайз заслын баг нь байхгүй. Тэднийгээ аж ахуйн бэлтгэн нийлүүлэгч шиг дэмий юманд зараад л. Би тэднийг их өрөвддөг. Ер нь, санхүүтэй л холбоотой биз дээ.

Б.Заяа

дугаар 066/645

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button