Амьгүй хүүхэд төрөх нь нэмэгдэж байна

эмч мэргэжилтнүүдийн санааг зовоох болжээ. Төрөлт, нөхөн үржихүйн асуудлаар НЭМГ-ын Эх барихын тусламж хариуцсан мэргэжилтэн Н.Болормаатай ярилцлаа.

-Амьгүй төрөлт нэмэгдлээ гэх юм. Ямар хэмжээнд байна вэ?

-Амьгүй төрөлт, нярайн эндэгдэл чинь ганц манай улсад биш дэлхийн бусад улсад ч байдаг л асуудал шүү дээ. Дэлхий дээр жилдээ 130 сая нярай төрдөг бол үүний 7.5 сая нь төрөх үедээ хүндэрч 3.6 сая нь нас барж байна. Манай улсад өнгөрсөн оны эхний хоёр сард л гэхэд 26 нярай амьгүй төрсөн бол энэ оны эхний хоёр сард 31 болсон байх жишээтэй.

-Гол шалтгаан нь юу байна вэ?

-Маш олон шалтгаан байдаг юм. Наад зах нь төрөх газрууд хүчин чадлаасаа илүү ачаалалтай ажиллаж байна. Тэд хэрэв даралт нь ихэссэн, илүү тээлттэй хоёр ээж ирвэл мэдээж даралт ихтэй ээжийг л эхний ээлжинд хэвтүүлж эмчилнэ. Гэтэл илүү тээлтээс болж ураг амьгүй гарах явдал байдаг. Эмнэлгийн ачааллын хажуугаар манайд мэргэжлийн боловсон хүчин дутагдалтай, 6-8 нярайд нэг сувилагч оногдож ажиллах ёстой бол өнөөдөр бараг 30-40 нярайг нэг сувилагч хариуцаж байна шүү дээ. Тэгээд төрөх газруудын, ялангуяа нярайн сэхээн амьдруулах тоног төхөөрөмж багаж хэрэгсэл хангалтгүй байна. Дан ганц эмнэлэгтэй холбоод байж болохгүй л дээ. Иргэдийн нөхөн үржихүйн талаархи мэдлэг хангалтгүй, өөрийнхөө, төрөх хүүхдийнхээ эрүүл мэндийг анхаардаггүй. Нэг үгээр хэлбэл хариуцлагагүй байдал бас нэг шалтгаан болж байгаа. Эмнэлгийн хяналтад орохгүй, эмчид үзүүлэхгүй, ялангуяа хөдөөгийн эхчүүд бараг хүүхдээ гартал хүнд хөдөлмөр эрхлээд явж байна шүү дээ.

-Амьгүй төрөлтөөс сэргийлж болно биз дээ?

-Бололгүй яах вэ. Жирэмсэн эмэгтэйчүүд эмнэлгийн хяналтад эрт орох хэрэгтэй, эмчийн заавар зөвлөгөөг дагах гээд олон юм байна. Гол нь жирэмсэн эхчүүд хүүхдийнхээ хөдөлгөөнд хяналт сайн тавьж байх ёстой юм. Хэвлийд байгаа ураг өдөртөө арваас доошгүй удаа хөдөлдөг. Хүүхэд хөдлөхгүй болох, хөдөлгөөн нь багасаад ирвэл эмчид яаралтай хандах хэрэгтэй байдаг юм. Учиргүй их тонгочоод хөдлөөд ирвэл бас ураг бүтэж байх тал бий. Эхчүүд жирэмслэхээсээ өмнө, жирэмсний эрт үедээ архаг хууч өвчнөө эмчлүүлэх хэрэг-тэй байна. Ингээд байвал амьгүй хүүхэд төрөөд байхгүй шүү.

-Амьгүй төрөлтийн нэг шалтгаан нь бэлгийн замын халдварт өвчин гэж сонссон?

-Тэгэлгүй яах вэ. Нийт халдварт өвчний 40 хувь нь л бэлгийн замынх байна гээд бодоод үз дээ. Эмэгтэйчүүдийн дунд ийм халдвар их байгаа. Нэг талаар энэ нь илрүүлэлт нь нэмэгдээд байгаатай холбоотой. Дэлхий нийтэд устчихаад байгаа төрөлхийн тэмбүү гэхэд л ганцхан Монгол Улсад байсаар байна. 2007 онд төрөлхийн тэмбүүтэй долоон тохиолдол гарсан бол 2008 онд 11 болж өссөн. Ингэж эхээс урагт тэмбүү халдварлахаас сэргийлж манайх жирэмсэн эхчүүд түүний хосуудад нэг цэгийн үйлчилгээ гэсэн төсөл хэрэгжүүлж байгаа. Тэмбүүгийн сорилд хамруулах юм. Төрөх ээжүүд хяналтад ороогүй байх нь бий. Ийм тохиолдолд ч гэсэн амаржих газрууд дээр нь тэмбүүгийн сорил авах юм.

-Өмнө нь, үр хөндүүлж байсан нь амьгүй төрөлтөд нөлөөлдөг үү?

-Нөлөөлж болно шүү дээ. Яг өмнө нь үр хөндүүлж байснаас болоод амьгүй хүүхэд төрүүлсэн тохиолдол гэсэн судалгаа байдаггүй юм. Гэхдээ үр хөндүүлснээр дараагийн төрөлтөд хүнрэл учирдаг. Зулбах, цус алдах гээд олон л хүндрэл үүсдэг.

-Ямар эмнэлгүүд үр хөндөх зөвшөөрөлтэй байдаг юм бэ?

-Уг нь, үр хөндөх гэдэг чинь нөхөн үржихүйн тусламж үйлчилгээний нэг хэлбэр л дээ. Улсын чанартай төрөх газруудаас гадна магадлан итгэмжлэгдсэн хувийн цөөн тооны эмнэлгүүд үр хөндөх зөвшөөрөлтэй. Эмэгтэйчүүдийн амбулаторын үзлэг хийдэг эмнэлгүүд олон байдаг ч үр хөндөх ёсгүй. Хамгийн гол нь, эмэгтэйчүүд үр хөндөлтийн талаар маш буруу ойлголттой явсаар байна. Хүсээгүй хүүхэд төрүүлэх гол арга нь үр хөндүүлэх юм шиг бодоод байна шүү дээ. Тэгээд ч үр хөндөлтийн хаана ч хэзээ ч хийлгэж болдог мэтээр бодоод явдаг.

-Yр хөндүүлснээс болоод тахир дутуу болчихлоо гэх нь дуулддаг?

-Зах дээрээс эсвэл хувь хүний гар дээрээс баталгаагүй эм авч ууснаас хүндрэх тохиолдол их гарч байна. Эмчийн заавраар хяналтгүйгээр баталгаагүй эм авч хэрэглэвэл юунд ч хүргэж болно шүү дээ. Хамгийн наад захын тод жишээ л гэхэд, саяхан Сонгинохайрхан дүүрэгт хэд хэдэн эмэгтэй үр зулбуулах оролдлого хийснээс болж хүндэрсэн. Шалгаад үзэхээр хувь хүн гэрээрээ үр хөндсөн байсныг тогтоогоод цагдаагийнхан шалгаж байгаа.

-Хуурамч эм, хууль бусаар үр хөндөх явдлыг таслан зогсоож болдоггүй юм болов уу?

-Бид мэргэжлийн хяналтын байгууллагаас эхлээд зохих газрууд нь шалгаад явж байгаа. Нийслэлийн эрүүл мэндийн газар, эрүүгийн цагдаагийн газартай хамтраад Yр хөндөлт нэгдсэн арга хэмжээг явуулж байна. Зуун хувь үр зулбуулах эм зарна гэсэн зар, хувиараа эм бэлдмэл зарж байгаа хүмүүсийг илрүүлэх зорилготой юм л даа. Эх, хүүхдийнхээ эрүүл мэндийг хамгаалахгүй бол арай л замбараагүй байна шүү дээ.

Г.Тунгалаг

дугаар 065/644

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button