Стандартад нийцсэн халуун ус ховор

дүүргийн мэргэжлийн хяналтын хэлтсийн Орчны эрүүл ахуйн хяналтын улсын ахлах байцаагч Б.Оюунаас тодрууллаа.

-Гэр хороололд үйл ажиллагаа явуулдаг нийтийн халуун уснаас янз бүрийн халдварт өвчин гарах боллоо гэх юм. Ер нь, халуун усны нөхцөл байдал ямар байдаг юм бэ?

-Нийтийн халуун усны газруудын орчин нөхцөл, ариун цэвэр үнэхээр хангалтгүй байдаг. Тухайлбал, салхивч, гэрэлтүүлэг, цэвэрлэгээ ариутгал гээд дурьдаад байвал зөрчил дутагдал их байдаг. Тиймээс халдварт өвчин үүсэх магадлал их байна.

-Халуун усанд ажиллаж байгаа үйлчлэгч хүртэл ямар нэгэн өвчингүй эрүүл байх ёстой байдаг байх?

-Тэгэлгүй яахав. Нийтийн халуун усанд ажиллаж байгаа хүмүүсийн 60 гаруй хувь нь эрүүл мэндийн үзлэгт хамрагдаагүй байдаг. Ер нь, ажилд оръё гэсэн хүнийг л авдаг. Тэр хүн сүрьеэтэй байна уу огт хамаагүй.

-Ер нь, халуун усны стандарт гэж байдаг байх. Стандартад нийцсэн үйл ажиллагаа явуулдаг нийтийн халуун ус байна уу?

-Халуун усны стандарт гэж байдаг. Тэр стандартад халуун ус ямар байх ёстойг дэлгэрэнгүй зааж өгсөн байдаг. Гэтэл тэр стандартад нийцсэн халуун ус нийслэлд бараг л байхгүй дээ.

-Тэгээд яах вэ, бараг л байхгүй гээд энэ чигээрээ байгаад байх уу. Танайхаас шалгаад арга хэмжээ авдаг уу?

-Хоёрдугаар сард манайхаас дүүргийнхээ нийтийн халуун усны 20 газарт шалгалт хийсэн. Гарсан зөрчлүүдийг арилгах албан шаардлага өгсөн. Бүр ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлага хангахгүй байсан дөрвөн газрын үйл ажиллагааг түр хугацаагаар хаасан байгаа.

Г.Баатар

дугаар 066/645

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button