Банкны удирдлагууд УИХ-ын даргад нөхцөл байдлаа тайлагналаа

Иймээс УИХ-ын дарга Д.Дэмбэрэл ХААН банкны гүйцэтгэх захирлын орлогч Д.Батсайхан, Монгол шуудан банкны гүйцэтгэх захирал Д.Оюунжаргал, Хас банкны гүйцэтгэх захирал М.Болд нарыг өчигдөр хүлээн авч уулзав.

Уулзалтад Монголбанкны ерөнхийлөгч Л.Пүрэвдорж, УИХ-ын даргын зөвлөх Д.Даваасамбуу нар байлцсан юм. Спикер арилжааны банкуудаас малчид, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд үзүүлж байгаа зээлийн бодлогын талаар банкны удирдлагуудтай санал солилцлоо. Банкны захирлууд хөдөөгийн малчид, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг банкны зээлийн бодлогоор хэрхэн дэмжиж буйгаа УИХ-ын даргад танилцуулав.

ХААН банк 2000 оноос малчны зээл олгож эхэлсэн, одоогоор 65 мянган малчин зээл авчээ. Өнгөрсөн арванхоёрдугаар сарын 1-нээс малчны зээлийн нөхцөлийг хөнгөвчлөх шийдвэр гаргаж, одоогоор 6315 малчны зээлийн хугацааг долдугаар сарын 1 хүртэл сунгасан байна. Одоо ч малчдад зээл олгож байгаа. Малчдын зээлийн 96.7 хувь нь хугацаандаа төлөгдсөн, 3.3 хувийнх нь хугацаа хэтэрчээ. Банкны зээлийн хүүгээ төлж чадахгүй байгаа бол чөлөөлөх арга хэмжээ авч, аль болохоор уян хатан хандаж байгаа. 20 мянган жижиг дунд бизнес эрхлэгч харилцагчтай, тэдэнд зээлийн хугацаагаа сунгах, эргэн төлөлтийн хуваарийг тохиролцох зэргээр ажиллаж байгаа гэж Д.Батсайхан захирал танилцууллаа.

Харин Монгол шуудан банк 236 суманд салбартай, сумын зээлийн ихэнхийг малчид авдаг. Малчдын зээлийн эргэн төлөлт 96.4 хувьтай, 3.6 хувь буюу 1.2 тэрбум төгрөгийн зээлийн хугацаа хэтрээд байгаа аж. Мал аж ахуйн түүхий эдийн үнэ буурч, малчдын орлого хомсдолтой байгааг харгалзан зургадугаар сарыг дуустал зээлийн хугацаагаа сунгах хүсэлт ирүүлсэн малчдын зээлийн хугацааг ямар ч шимтгэл авалгүй сунгаж эхэлжээ. Зудад нэрвэгдэж, малгүй болсон 219 өрхийн 380 орчим сая төгрөгийн зээлийн хүү болон хугацаанд хөнгөлөлт үзүүлэх эсэхийг ойрын үед шийдвэрлэх юм байна. Харин хөдөөд малын хуурамч тодорхойлолт гаргаж өгдгөөс болж их хэмжээний зээлийн эрсдэл учирч байгаа тул мал тооллогын дансыг банкуудад нээлттэй болгохыг Монгол шуудан банкны гүйцэтгэх захирал Д.Оюунжаргал санал болгов.

Хас банкны гүйцэтгэх захирал М.Болд хөдөөд зээлийн давхардал их байгаа, зээлийн мэдээллийн сан байхгүйгээс болж банкууд эрсдэлд их орж буй. Зээлийн баталгаа, мэдээллийн сантай холбогдсон эрх зүйн орчин бүрдүүлэх, ам.долларын хадгаламжийг хязгаарлах, төлбөр тооцоог төгрөгөөр хийж байх санал гаргав.

УИХ-ын дарга Д.Дэмбэрэл арилжааны банкууд хөдөөгийн малчид, бичил бизнес эрхлэгчдийн зээлийн хугацааг сунгах, хүүгийн хөнгөлөлт үзүүлэхэд аль болох уян хатан хандаж байгааг сайшаав. УИХ иргэдээ банкны өрийн сүлжээнд оруулахгүй байх бодлого барьж, хямралаас хаана хаанаа өргүй гарахыг хичээх нь чухал. Банкууд байгаа нөөц, эх үүсвэрээ оновчтой хуваарилж, зөв ашиглах хэрэгтэй байна. Хариуцлагыг анхаарч үзэх нь чухал. Төрөөс банк, санхүүгийн системийг бүхэлд нь эрүүлжүүлэх, банкин дахь иргэдийн мөнгөн хадгаламж, харилцагчдын дансны үлдэгдлийг төр хариуцах шийдвэр гаргасан. Иймээс арилжааны банкуудын үйл ажиллагаа зохих төвшинд байгаа эсэхэд урьд өмнөхөөс илүү хурц нүдээр харж байх болно. Та бүхэн малчид, жижиг бизнес эрхлэгчид, баялаг бүтээгчдийг цаашид илүү сайн дэмжээрэй гэлээ.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button